Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Непалын Гурунг овгийн эрчүүд зэрлэг ч зөгийний үүрийг ангуучилж, зөгийн бал олборлох замаар мөнгө олдог байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд Дэлхийн хамгийн аварга зөгийнүүдтэй халз тулгарч, 12 мянган жилийн настай зөгийний үүрийг хүртэл олж байсан удаатай аж. Уул хадны энгэр, цоорхойд байрласан зөгийний үүрийг олж, балыг нь олборлох арга барил нь энэхүү овгийн эрчүүдэд удам дамжин өвлөгджээ. Тэд утаа гаргах замаар зөгийнүүдийг үргээдэг бөгөөд хулсны мөчрөөр тэднийг цохидог байна. Ингээд бүгдээрээ жинхэнэ зэрлэг байгалийн дунд, уул хаданд авиран, амиараа дэнчин тавин байж зөгийн балыг олборлодог нэгэн овгийн эрчүүдийн түүхийг гэрэл зургаар дамжуулан хүлээн авцгаая.