Элвис Пресли-гийн армид алба хаагаад, ирж байх үеийн фото зургууд

1958 оны 3-р сарын 24-ний өдөр домогт дуучин Элвис Пресли нь Арканзас мужийн захиргаанаас цэргийн албанд татагджээ. Тэр үед Преслиг цэрэгт явсан мэдээллийн дагуу олон залуус эсэргүүцлээ илэрхийлж, түүнийг армиас чөлөөлөхийг шаардсан захидлуудыг АНУ-ын ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний командлагч нарт илүүлж байв. Гэвч Элвис Пресли нь цэрэгт явснаараа өөрийнхөө нэр хүндийг залуусаас бусад хүрээнийхний дунд өсгөж, цэрэг татлагат олон залуус сайн дураараа бүртгүүлэх эх сурвалжийг тавьсан байна. Техас мужийн Форт Худ дахь бэлтгэлийнх нь дараагаар буюу 1958 оны намар Элвисийг Хойд Германд байдаг 3-р танкийн салааруу явуулсан байна. Тэнд алба хаах хугацаандаа Элвис нь Парисын Кабаре-д очих, Италиар аялах, автомашин худалдаж авах, студид дуу бичүүлэх зэрэг бусад цэргүүдийн хувьд боломжгүй зүйлсийг хийж байжээ. Пресли нь тусдаа өрөөнд, найзуудтайгаа хамт амьдардаг байж. Тэр л үед найзууд нь нэгэн үдэшлэг дээр Элвисийг 14 настай Присцилла Болтетэй танилцуулсан нь хожим попын хаан түүний гэргий нь болсон билээ. 1960 оны 3-р сарын 2-нд Элвис Пресли АНУ-т эргэн ирсэн байна. Тухайн үед эх оронд нь түүнийг шүтэн бишрэгчид болон хэвлэлийн бага хурал хүлээж байв. Ингээд 3-р сарын 5-ны өдөр тэрээр бага түрүүч цолтойгоор цэргээс халагдсан юм.

Элвис Пресли-гийн армид алба хаагаад, ирж байх үеийн фото зургууд
































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()