1. Нууцлаг эмэгтэй
Бараг ихэнх эрчүүдэд бага зэрэг нууцлаг эмэгтэйчүүд таалагддаг. Гэхдээ хэт их нууцлагдмал байвал энэ нь хоорондын харилцаанд муугаар нөлөөлж харилцааг төгсгөх аюулд ч хүргэж болно. Өөрөөр хэлбэл бага зэрэг нууцлаг байж бага багаар өөрийгөө нээх хэрэгтэй. Нууцлаг байхдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь зарим эрчүүд үүнийг түүнд итгэхгүй байна гэж ойлгох болно. Ихэнхи эрчүүд ийм байдалд дургүй байдаг юм.
2. Халуухан бүсгүй
Халуухан бүсгүйчүүд 100-ны 99 хувийн эрчүүдийн харцыг булаадаг боловч төдийлөн амжилттай гэр бүл, хувийн амьдралаа зохиож чаддаггүй юм. Тэд яг л буханд улаан алчуур нөлөөлдөг шиг эр хүнд нөлөөлж чаддаг. Гэхдээ эр хүн болгон ийм эмэгтэйтээ удаан харилцаатай байхыг хүсэхгүй л болов уу.
3. Бяцхан охин
Энэ бол жирийн нэг бяцхан охидын тухай биш юм. Учир нь зарим нэг эрчүүд томоогүй, хөгжилтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Ихэнхдээ ийм эмэгтэйчүүд “бяцхан нархан” дутагдаж байгаа ахимаг эрэгтэй насны хүмүүст таалагддаг. Гэсэн хэдий ч үүнд уруу татагдах хэрэггүй билээ. Ийм охидыг сонирхдог нь тэднийг эрхлүүлж хүүхэд шиг байлгах гэсэндээ биш харин өөрийнх нь хүссэнээр байх дуулгавартай гэрийн эзэгтэйтээ болох явдал юм.
4. Өрөвдөлтэй Лиза
Эмэгтэйчүүдийн эелдэг даруу, ичимхий байдал нь олонх эрчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг юм. Орчин үед ийм эмэгтэйчүүдийн тоо ихээхэн цөөрсөн билээ. Тиймээс хэрвээ чи ийм төрлийн эмэгтэй бол өөрөөсөө битгий ичээрэй. Харин бахархах хэрэгтэй шүү. Ухаантай залуу бол насан туршийн ханиа сонгохын тулд энэхүү эмэгтэйг ойлгож хүлээн авах болно. Тэр залууд чиний чадахгүй зүйлийг чамд зааж сургах нь бүх юм мэддэг хүнтэй байхаас илүү тааламжтай байх болно.
5. Бонд эмэгтэй
Эрэгтэй хүний өмнө өөрийн зарим ер бус чанарыг эрт бүү харуулаарай. Хэрвээ чи каратэгийн хар бүстэй байх юм бол чиний найз залуу бага зэрэг эмээх болов уу. Харин өөрөө усны цоргын бага зэрэг эвдэрснийг янзалчих юм бол таны найз залуу, хань таныг бишрэх болно. Хэрвээ чи ууланд авирах, муурыг модноос аврах, эсвэл ямар нэгэн спортын төрлөөр хичээллэх дуртай бол үүнийгээ заавал харуулаарай. Эрчүүдэд илүү хөдөлгөөнтэй, нийгмийн амьдралд идэвхитэй бүсгүйчүүд их таалагддаг.
6. Муу охин
Заримдаа энэ охиныг цохиод авмаар санагддаг. Гэхдээ цохих гэдгийг нэвширтэл нь зодох гэдэг үүднээс битгий хүлээж аваарай. Шөнийн 3 цагт гэртээ согтуу ирж, эцэг эхийнхэн дэргэд найз залуугаа харааж, цохиж зүхэх нь эрчүүдэд таалагдахгүй л болов уу. Хэрвээ ийм зан ааштай бол үүнийгээ бага зэрэг нуусан нь дээр байх.
7. Би өөрөө чадна.
Өөрт тулгарсан зарим нэг энгийн асуудлуудыг өөрөө шийдэж чаддаг охид эрчүүдэд таалагддаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр эрэгтэй “Би энэ эмэгтэйд хэрэгтэй юм болов уу? Тэр өөрийн бүх асуудлыг өөрөө шийдэж байна” гэж бодох болно. Тиймээс хааяа ч гэсэн түүнээс тусламж гуйж чамд энэ эрэгтэй хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал. Өөрийгөө үнэхээр чухал хүн гэдгийг ойлгох боломж олго.
8. Хоёр дахь ээж
Анхандаа эрчүүд ээж, ааваасаа тусдаа гарж өөрийгөө эрх чөлөөтэй байгааг мэдрэхийг хүсдэг. Ингээд энэ цаг үе болоход түүнд хоол хийх, хувцас угаах ер нь гэрийн ажил хийх хүн хэрэгтэй байгааг ойлгодог. Тиймээс эрчүүд тэдэнд анхаарал хандуулах, тэднийг арчлах гэрийн эзэгтэйг хайж эхэлдэг. Гэвч хэсэг хугацааны дараа тэр энэ бүхнээс залхаж энэ хүнээс явахыг хүсдэг. Ийм байдалд хүрэхгүй нь тулд эмэгтэй таниас их ухаан шаардагдах болно.
9. Супер од
Хэдийгээр бүх хүний хайрыг татаж чаддаг ч үргэлж ганцаараа байдаг эмэгтэй. Эрчүүдэд түүнтэй очиж танилцах, эсвэл сэтгэлээ илчлэх зориг хүрдэггүй. Ийм төрлийн бүсгүйчүүдэд сануулахад, танд нэг залуу таалагдвал түүнд энэ байдлыг харуулж сурах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол эрчүүд таниас айсаар байгаад та үүрд ганцаараа үлдэх вий.
10. Түүнтэй адил
Эрчүүдэд хөгжилтэй, тоглоом даадаг, өвөрмөц сонирхолтой охидууд таалагддаг. Тиймээс хэрвээ тэр онигоо ярьж байвал хамт инээж, хааяа пиво ууж хамт хөл бөмбөг үзэх хэрэгтэй. Ингээд яг өөрөө өөрийнхөө найз залуу шиг л байх хэрэгтэй болох нь ээ.