Крайслер-билдингийн түүх

2012-06-30, 23:14
18,804

Тэнгэрт баганадсан өндөр барилгууд үнэхээр гайхамшигтай, үзүүштэй ховор барилгууд байдаг билээ. Тэр өндөр барилгуудыг хараад гайхан алмайрч хүний гараар бүтээгдсэн гэж бодохоор итгэхийн аргайгүй. Та бүхэндээ одоо танилцуулах гэж буй барилга болох Крайслер-билдинг (Chrysler Building) анх “Крайслер” компанид хамрагддаг байжээ. Энэхүү барилга 1930 онд баригдсан бөгөөд одоо Нью-Йоркийн нэгэн бэлгэ тэмдэг юм. Барилгын өндөр нь 319 метр бөгөөд Манхеттэний зүүн зүгт оршдог байна. Одоо энэхүү барилгын эзэмшигчид нь “TMW Real Estate” (75%), “Tishman Speyer Properties” (25%) хоёр компани юм.

Крайслер-билдингийн түүх



www.caak.mn


Өнгөрсөн зууны 20-оод оны сүүл 30-аад оны эхэн үеэр Нью-Йоркт маш олон тооны өндөр барилга баригдаж байсан бөгөөд тэдний гол зорилго нь урд урдынхаасаа илүү өндөр барилга барихыг эрмэлзэж байсан юм. Архитектор Уильям ван Ален нь захиалагч болох Уильям Рейнолдс зориулан 246 мерт өндөртэй барилгын загварыг зохиосон боловч хожим нь энэхүү барилгыг Уолтер Крайслер өөрийн машины дэлгүүрийн төв байр болгохын тулд худалдаж авсан бөгөөд барилгын өндрийг 10-н давхраар нэмэгдүүлж  282 метрийн өндөртэйгөөр баригджээ.

www.caak.mn


www.caak.mn



Хамгийн анхны Ван Алены загвар нь байрны дээврийг шилэн хэлбэртэй, алмаз маягаар чимэглэе гэсэн санааг гаргасан байна. Энэхүү төсөлд мөн цонхны хэмжээг 3 дахин томсгож 12 давхар өндөр болгосон нь  харахад  барилга хөнгөн агаарт буй мэт мэдрэмжийг төрүүлэх аж. Анхандаа энэхүү барилга нь 246 метр өндөр байх ёстой байсан байна. Гэсэн хэдий ч энэ барилгыг баригдахад арай эрт байна гэж үзэж, мөн түүний захиалагч Уильям Рейнолдсын хувьд их өртөг өндөртэй байсан юм. Тиймээс үүнийг Ван Алентай хамт ажиллаж байсан Уолтер Крайслерд зарсан ба тэрээр энэхүү загварыг бага зэрэг өөрчлөн хэдэн давхар нэмээд 282 метр өндөр болгохоор шийджээ. Уолтер Крайслер нь автомашины “Крайслер” корпорацийн эзэн байсан учраас барилга дээрх гоёл чимэглэлүүд нь машины эд ангийн хэлбэртэй байжээ.

www.caak.mn


1928 онд газар авах ажил эхэлсэн бөгөөд үүний 6 сарын дараа барилгын суурийг цутгасан байна. Үүнээс 6 сарын дараа барилгын гол суурь баригдаж дууссан бөгөөд барилгын нээлт 1930 оны 5-р сард болсон юм.

Нийтдээ 400,000 тогтоогч болон 3 сая 826 мянган тоосгыг энэхүү барилгын ханыг бат бэх барихын тулд  ашигласан байна. Мөн энэхүү барилгын зохион байгуулалтыг гол инженер, барилгачдаас гадна өөр барилгын компаниуд шинжээчид ирж хийлцсэн байна.

www.caak.mn



77 давхар Крайслерын барилга дэлхийн хамгийн өндөр гурван талтай барилга хэмээх тэмцээнд бас оролцож байжээ. Энэ барилгын өрсөлдөгчөөр Ван Алены хуучин хамтрагч болон түүний гол өрсөлдөгч Крэг Северансын  зохиосон  Уолл Стрит 40,  мөн Эмпайр Стэйт Билдинг байсан. Северанс “Крайслер” барилгыг 281.4 метрийн өндөртэй баригдах гэж байгааг мэдээд өөрийн барилга дээр тугны иш хийж 282.55 метр болгосон байна. 1930 оны 8-р сард Ван Ален өөрийн нууц зэвсгийг гаргаж барилгын оройн хэсэгт далдлан хийсэн байсан зэвэрдэггүй төмрөөр хийсэн ганжир гаргасан байна. Үүний ачаар түүний барилга 319.43 метр болжээ. Ван Алены сэтгэсэн энэхүү ганжир нь 1889 оноос хойш хамгийн өндөр барилгаар тооцогдож байсан Эфилийн цамхгаас ч илүү өндөр болж чадсан байна.

www.caak.mn


Яг энэ үед Нью-Йоркт бас нэгэн тэнгэрт баганадсан барилга болох 70 давхар Уолл-стрит баригдаж дуусаж байжээ. Хожим нь “Трамп билдинг” гэх болсон. Үүний загварыг Ван Алены эртний хамтрагч, энэ үеийн өрсөлдөгч болох Крэг Северанс гаргажээ. Крайслер Билдингийн барилгын өндрийг таамаглан мэдэж байсан тэрээр өөрийн барилгыг 283 метр болгосон байна. Үүний хариуд Ван Ален өөрийн барилгаа илүү өндөр болгох зөвшөөрлийг авчээ. Тэгээд тэрээр өөрийн барилга дээр ганжир бэхэлсэн байна. Ингээд энэхүү ганжирыг ил гаргаснаар Крайслер дэлхийн хамгийн өндөр барилга болов. Энэ барилгын өндөр нь 320 метр юм.

www.caak.mn



Крайслер билдинг баригдсан байгаа энэхүү газрыг "The Cooper Union for the Advancement of Science and Art" хэмээх хувийн коллежид өгсөн байжээ. Энэхүү коллеж нь 1902 онд элсэгч болгонд тэтгэлэг өгнө хэмээн амлаж байжээ. 1929 онд энэхүү газрыг Крайслер компанид түрээслүүлжээ. Энэхүү газрын эзэмшигч нь одоог хүртэл коллеж хэвээрээ байгаа Барилгын эзэмшигчээр хэд хэдэн хүн байсан байна. 1957 онд Крайслерийн гэр бүлийнхэн барилгыг заржээ. Крайслер компани нь 1950 онд барилгаас нүүсэн бөгөөд 1957 онд үл хөдлөх хөрөнгийн газрын тэргүүнүүд болох Сол Голдман, Алекс Дилоренцо нар худалдан авсан байна.
Ингэснээр барилга Массачусетын даатгалын компанийн зэмшил болжээ. Үүдний танхим болон нүүрэн талыг нь 1978-1979 онуудад шинэчлэн янзалсан. 1979 онд барилгын эзнээр Вашингтоны хөрөнгө оруулагч Жек Кент Кук байсан. 1995 онд болсон дахин засварлалтыг ганжир тэсч гаржээ. 1998 онд Крайслер билдинг болон түүний хажууд байсан Кент билдинг хоёрыг Тишман Спэйр Пропертис болон Грекийн аялалын даатгалын компани хоёр бараг 220 сая доллараар Жекээс худалдан авчээ. 1997 онд Тишман Спэйр Пропертис компани Cooper Union-оос газрыг 150 жилийн хугацаанд түрээслэх эрх авч одоогоор түрээслэгч нь хэвээрээ байна.

www.caak.mn



2001 онд барилгын 75 хувь нь Германы хөрөнгө оруулалтын компани болох “TMW”-д 300 сая доллараар зарагджээ. 2008 оны 6 сард Абу-Даби хэмээх хөрөнгө оруулалтын компани “TMW”-ийн 75 хувь, “Tishman Speyer Properties”-ийн 15 хувь мөн түүний хажууд буй Trylons хэмээх байгууллагын хамт 800 сая доллараар худалдаж авъя хэмээн санал дэвшүүлжээ. 2008 оны 9 сард энэхүү хэлэлцээр хийгдэж одоо Абу-Даби энэхүү барилгын 90 хувийг эзэмшиж байгаа юм.

www.caak.mn



Крайсбер билдинг дэлхийн хамгийн өндөр барилгаар 11 сар л байсан байна. Учир нь 1931 онд түүнээс өндөр барилга болох Эмпайр Стэйт Билдинг баригджээ. Эмпайр Стэйт Билдинг Крайслераас ердөө л 0.61м өндөр байжээ. Дараа нь түүний орой дээр 60.96 метр онгоцны шураг, мөн дээр нь 62.18 метр телевизийн антен хийгдсэнээр түүний өндөр 442,787 метр болсон байна.

www.caak.mn


Байшингийн 31 давхар нь саарал, цагаан тоосгоор баригдсан ба 1929 оны Крайслер загварын машины дээвэртэй адил чимэглэлтэй. Дараагийн 8 давхрын чимэглэл нь 8 ширхэг бүргэдийн толгойг хийсэн байсан бөгөөд энэ нь дундад зууны үеийн цамхгууд дээр байсан шиг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг аж.

Барилгын гол загвар нь нисдэг болон хувирч буй машин эсвэл нисдэг тэрэг ямар нэгэн нисдэг амьд зүйл болж хувирч байгаагаар хийжээ. Далавч, бүргэдийн толгой зэрэг нь төмрөөр хийгдсэн. Үүнээс үзэхэд ганжирыг гурвалжин цонхтой, дүрстэй төмөр хавтгайлж хийсэн ба дээрх бүгдийн тулгуур байх зорилготой юм.

www.caak.mn


1930 оны 5-р сарын 27-нд Крайсер билдинг сонирхогчдод нээлттэй болсон юм. Хэдийгээр барилгын явц их хурдан байсан ч \долоо хоногт 4 давхар\ барилгыг барих явцад нэг ч хүн амь алдаагүй юм. Крайслер билдинг нь архитектурын хувьд ар-деко загварын классик хувилбар нь юм. Барилгын гадаад засалд зэвэрдэггүй ган, мөн ганжирт бас ган хэрэглэжээ. Мөн барилгын дотоод чимэглэлийг гайхалтай хийжээ.

www.caak.mn



Крайсер билдинг нь дээврийн урд талыг чимэглэж байдаг титмээрээ их алдартай. Ван Алены зохиосон энэхүү титэм нь ар араасаа орсон долоон хагас дугуй хэлбэрээс бүтсэн. Зэврүүлэхгүй бүрхэвч нь нарны цацраг адил тогтоогдсон ба титмийн нүүрэн талд нь долоон гурвалжин хүнхгэр цонх маягтай болжээ. Титмийг нь Германы Krupp компанийн гаргасан мөнгөөр хийсэн. Энэхүү металлыг “Нироста” хэмээн зэх зээлд нийлүүлсэн бөгөөд “зэвэрдэггүй ган” гэсэн утгатай юм байна.

www.caak.mn



Барилга анх нээгдэж байх үед 71 давхарт нь зургийн галерей байдаг байсан боловч 1945 онд хаагдсан. Одоо 71-р давхар нь оффисийн зориулалттай ашиглагдаж байгаа. Энэ барилга дотор ашиглагдаж буй хамгийн дээд давхар юм. “Cloud Club” хэмээх хувийн клуб энэхүү барилгын 66- 68-р давхрын эзэлж байсан ба 1970 оны сүүлээр мөн хаагджээ. Энэхүү барилгын 71-ээс дээд давхрыг одоогоор ашиглаагүй байгаа юм. Эдгээр давхрууд нь маш нарийхан мөн намхан таазтай учраас энд ямар нэгэн багаж хэрэгсэл хадгалахад илүү тохиромжтой. WCBS-TV хэмээх телевизийн сувгийн антен анх 1940-1950 оны үед Крайслер билдинг дээр байсан бол дараа нь Эмпайр Стэйт Билдинг руу шилжжээ. Удаан хугацааны туршид WPAT-FM хэмээх радио-станцын антен мөн Крайслер билдингийн дээр байсан бол 1970-аад он гэхэд Эмпайр Стэйт Билдинг руу шилжжээ. Одоогоор Крайслер билдинг ямар нэгэн станцгүй байгаа аж.

www.caak.mn


Ганжир болон түүний чимэглэл дээр хоёр төрлийн гэрэлтүүлэг байгаа. V-хэлбэртэй барилгын дотоод гэрэлтүүлэг, сүүлд гэрэлтүүлгийн баганууд дээр дахин прожектор нэмэн байрлуулсан нь барилгыг илүү гэгээлэг болгож өгсөн. Энэ мөн барилгын дээврийг ямар нэгэн онцгой үйл явдлын үеэр өнгө бүрээр асах боломжийг олгодог. Энэхүү гэрэлтүүлгүүдийг цахилгаанчин Чарльз Лонднер болон түүний баг бүрэлдэхүүн барилгын явцад суурьлуулжээ.

Олон мэргэжилтнүүд Крайслер билдингийг Манхеттаны хамгийн гоё тэнгэр баганадсан барилгуудын нэг гэж үздэг. Америкийн Нэгдсэн Улсын хамгийн шилдэг 10 барилгын тоонд мөн зүй ёсоор багтдаг ажээ.

www.caak.mn


1976 онд Крайслер билдинг барилга нь “АНУ-ын түүхт барилга” хэмээх алдрыг хүртжээ.

www.caak.mn


20-р зууны 50-иад он хүртэл барилга нь Крайсерын гэр бүлийн эзэмшил байсан ба түүнээс хойш маш олон эзэнтэй байж үзсэн. Одоо энэхүү барилгад олон компанийн оффис байрладаг. Түүнээс гадна Крайслер билдинг нь Америкийн нэгэн дурсгалт, бэлгэ тэмдэг нь учраас жуулчдын сэтгэлийг их татдаг.

Барилгын талбай нь их хээнцэр. Мөн барилгын орой дээр үзмэрийн танхим байгуулсан боловч сүүлд түүнийг ресторан болгожээ. Барилгын хамгийн дээд  давхрууд  их нарийхан учраас тэнд янз бүрийн механик болон цахилгаан багаж хэрэгсэл хадгаллдаг.

www.caak.mn



Чимэглэлийг хийхэд хэрэглэсэн материалууд нь тансаг-гал мэт харагдах улаан хээтэй гантиг, хүнхгэр давхрууд, мөн шар гантигаар хийсэн шал. Мөн хаалга болон цахилгаан шатнууд бас л ер бусын харагдана. Жишээ нь, Филлипиний улаан мод, Кубины чавга, австралийн торгон мод гэх мэт нэртэй юм. Барилгын дотоод чимэглэлд модыг ашигласан нь дээр үеийн машинуудын дотоод засалд модыг их хэрэглэдэг байсан учраас барилгын загварыг машинтай илүү дөхөм болгохыг эрмэлзсэн байх.

www.caak.mn



Нэг хэсэгтээ энэхүү барилга нь орчин үеийн бус гэдэг байдлаараа нэлээдгүй шүүмжлэлд өртөж байжээ. Гэсэн хэдий ч жуулчид, ард түмэн Крайслер билдингд дуртай байсан учир заримдаа “Манхеттаны хамгийн сайхан барилга” хэмээн нэрлэдэг. Одоо энэ барилга бол 1920-оод оны шилдэг архитектуртай барилгын тоонд ордог.

www.caak.mn


Мэдээж энэ сайхан барилга олон дэлгэцийн кинонд мөнхөрсөн. Сүүлийн жилүүдэд  Крайслер билдинг Нью-Йоркчуудын дуртай барилгын тоонд багтаж байна. 2005 оны зун Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгын музей барилгачид, шүүмжлэгчид, инженер, 100 архитекторуудыг Нью-Йоркийн 25 тэнгэр баганадсан барилгаас хамгийн шилдэг 10-ыг шалгаруулж өгөөч гэхэд Крайслер билдинг тэргүүн байранд оржээ.

www.caak.mn

Крайслер билдингийг гайхалтай дизайн нь түүнтэй адил барилгуудаас архитекторуудын сэтгэлийг хөдөлгөжээ. Түүнтэй адил архитекторуудын сэтгэлийг хөдөлгөж чадсан нэгэн барилга бол Филадельфи дахь "One Liberty Place" хэмээх барилга юм.



Нью-Йоркийн шилдэг барилгуудын нэг болсноор тэрээр кино, зураг, бичлэг, реклам, дуу гэх мэт бүхий л салбарт түүний дүр зураг харагдах болжээ.

www.caak.mn


Түүнээс өмнөх хамгийн өндөр барилга: Трамп билдинг
Түүний дараах хамгийн өндөр барилга: Эмпайр Стэйт билдинг
Хаяг: 405, Lexington Avenue, Manhattan, NY, US
Баригдсан он: 1928-1930
Зориулалт: оффис
Антентай хамт барилгын өндөр: 318.9м
Барилгын өндөр: 282м
Хамгийн сүүлийн давхрын өндөр: 274м
Давхрын тоо: 77
Нийт талбай: 111,000 м2
Лифтний тоо: 32

Дотоод засал чимэглэлийг харуулбал:

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn
 
Видео.










Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()