VНЭНИЙ ЭРЭЛД

2012-06-24, 05:03
11,462

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 
О. Дашбалбар

 

Сvvлийн 90 жилийн хугацаанд их зvйл єєрчлєгджээ. Хорьхон  жилийн ємнє єнєєдрийн энэ бvхнийг бид зvvдлэх ч vгvй л байсан. єндєр барилгууд, гадаад брэндvvд, хvн амын єсєлт, боловсрол, эрvvл мэндийн тогтолцоо, техник технологи, шинжлэх ухаан, амьдардаг байшин, иддэг хоол, ємсдєг хувцас,  унадаг унаа. Гэхдээ бид vе vеэрээ энэ бvхнийг мартан гээсээр явна.  

VНЭНИЙ  ЭРЭЛД



Бидний эмээ, євєє, эцэг, эх ямар орон хvлээж аваад ямар болгосныг нь мартжээ. Тэд хэрхэн дурлаж, хэрхэн амьдарч, хэрхэн бvтээж, хэрхэн омогшиж байсныг мартсаар... Тэр ч байтугай саяхны картын систем, тохиролцооны дэлгvvрvvд, банкнуудын дампуурлыг, цэнхэр ягаан тасалбар, сунадаг улаанд багтахгvй дун євлийн хvйтнээр зvvгдэж явснаа хvртэл огтхон ч байгаагvй юм шиг аашилцгааж байна.

Өнєєдєр єнгєрснєє бvдэгрvvлэн орхиж буй єєрчлєгдсєн ертєнцєд амьдарч байна. Гэтэл бидний сэтгэлгээ єєрчлєгдсєнгvй. Ардчиллыг vнэт зvйл гэж vзэхээсээ илvvтэйгээр нэг намын ємч мэт vздэг болсон харанхуй vзэл ноёрхсоор л байна. Бусдыг ямар ч хамаагvй аргаар шvvмжлэх дур ихтэй болж. Тэр дур нь бvр хэтрээд шvvмжлэгчид биш шvvгчид болон хувирч байгаа нь эмгэнэлтэй. Бид тамын тогооны vлгэрийг єєрсдєє зохиосон, гэвч зохиосон vлгэрийнхээ баатруудын дvрд єєрсдєє тоглосоор байна.

Бид єєрчлєгдєх цаг болоогvй гэж vv? Яагаад гэвэл монголчууд асар их боломж, ирээдvйг єєрчлєх шийдвэрийн ємнє яг одоо нvvр тулаад байна. Тиймээс нэгдэж, хийж, бvтээж, хариуцлага vvрч, хэлсэн vг, хийсэн vйлийнхээ эзэн болох цаг нь ирж. Бид єєрчлєгдєнє. Бид хийж байж л єєрчлєгдєнє. Шvvмжлvvлж байж єєрчлєгдєнє.

Платоны хайртай шавь Аристотель багштайгаа санал нийлэлгvй тvvнийг орхин явахдаа “Платон бол миний найз гэхдээ vнэн надад илvv vнэ цэнэтэй” гэж хэлсэн гэдэг. Аристотелийн vеэс нэгэн зvйл єєрчлєгдєєгvй иржээ. Тэр бол vнэнд дурлах vзэл. Тиймээс Монгол Ардын Намын тухай vнэнийг єчсvv.

Монгол Ардын Нам vvсэн байгуулагдсанаасаа хойш Монгол улсын тусгаар тогтнол, ардчиллын тєлєє тэмцэж эхэлсэн нь vнэн. Ямар ч хvнд хэцvv цаг vед хамгийн хvнд ачааг нь нуруундаа vvрэн гарч сурсан хатуужилтай улс тєрийн хvчин. Энэ бол vнэн. Богино хугацаанд хєгжлийг авчирсан туршлагатай, шийдвэр гаргах улс тєрийн тэнхээтэй нам гэдэг нь vнэн. Алдсан ч залруулж чаддаг, хийвэл хийсэн шиг хийдэг шvvмжлэлд єртємтгий нам гэдэг нь vнэн.

Бид “Хэзээ ч алдаж vзээгvй хvн шинэ зvйл огт туршиж vзээгvй байдаг” гэсэн А.Эйнштейны алдарт vгийг санаж, сэрье.

Бид “Би vлдэнэ” зурагт номоо шvvмжлэлд шантраагvй залуусаараа, ноён нуруугаа алдалгvй vнэт зvйлээ хадгалсаар, хамгаалсаар байгаа буурлуудаараа бахархан бvтээлээ. vзэн ядаж биш vнэнийг эрэн хайя.

PS: Бичсэн vзгийнх нь бэх нь гvйцэд хатаагvй байгаа залуучуудад хаягласан энэхvv зурагт номыг онлайнаар унших боломжтой.

Би vлдэнэ комик номын вэбсайт: www.bi-uldene.mn

Фэйсбvvк хуудас: www.facebook.com/biuldene.mn



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.