Энэхүү усан сан нь хадны энгэрээс ургасан мэт байрлалтай, голын дээр тогтсон байдаг ажээ. Үүнийг америкчууд Pumpkin Spring буюу Хулуун Горхи гэж нэрлэдэг байна.
Хэдэн мянган жилийн тэртээд бий болсон энэхүү хулуун усан сан нь хэмжээгээрээ улам томорсоор байгаа болохыг Рональд Даль-ийн “Чарли ба шоколадны үйлдвэр” номноос уншиж болно. Гэвч энэхүү усан сан нь харагдаж байгаа шигээ аюулгүй биш ажээ.
Хулуун сан дотор нүүрс ислээс гаралтай шингэн байдаг. Энэхүү сан нь дүүрэхээрээ хортой шингэнийг голруу урсгадаг байна.
Хулуун доторхи ус маш дулаахан боловч найрлагандаа мышьяк, төмөр, цинк, тугалга зэрэг хорт бодисуудыг их хэмжээгээр агуулдаг байна. Олон хүн хулуун усан санруу үсэрч орохыг хүсдэг. Сэлсэн тохиолдолд, дараа нь биеэ маш сайн угааж, зайлахыг зөвлөдөг. Харин энэ уснаас уухыг бол хатуу хориглодог байна.
Энэ бол том хавцал дахь хамгийн аюултай ус юм. Усан доторхи мышьякны найрлага 1 литр-т 50 млг байх хязгаартай байдаг. Тэгвэл хулуун сангийн нэг литр усанд 1100 млг мышьяк байгааг тогтоожээ.
Мышьяк-т хордох нь таатай зүйл биш. Хамгийн түрүүнд толгой эргэж, баримжаа авах чадвар алдагадж, гэдэс өвдөн, нойргүйдэлд ордог байна. Эмчид яаралтай л хандахгүй бол тасралтгүй бөөлжиж, үс унаж, улмаар ухаан алдсанаар, үхэлд хүрдэг ажээ. Гэхдээ энэхүү хулуун усан сангийн усанд хурдхан шумбаад гарч ирлээ гээд дээрхийн адил аюул нүүрлэхгүй. Дараа нь биеэ цэвэр усаар сайн зайлахад л болно.