1. Кейт Мосс-ын хөл нь олон жил тайзан дээр алхсны үр дүнд үнэхээр эвдэрч гүйцжээ. Түүний дотогш нугаларсан хуруунууд нь олон жилийн турш өөртөө багадсан туфли өмссөнийг нь илтгэнэ. Үр дүнд нь Британий Сарнай гэгддэг Кейт Моссийн хөл нь жинхэнэ аймшиг болжээ.
2. Тильда Суинтон ч гэсэн хэт бариу гуталны золиос юм. Түүний хөлөн дээр ивэр ургасан нь үүнийг батлана. Энэ байдал даамжирвал зөвхөн өөртөө зориулж, гутал захиалгаар хийлгэхээс өөр аргагүйд хүрдэг байна.
3. Сара Жессика Паркер –ийн амилуулсан “Секс ба хот” цувралын Кэрри Брэдшоугийн дүрийн гол онцлог нь бүхэл өдрийн турш хөлнөөсөө салгадаггүй төрөл бүрийн үнэтэй өндөр өсгийтүүд байдаг. Түүний хөлний судасны бүдүүрэл нь хөлдөө амар гутал өмсөх хэрэгтэй болсныг илтгэнэ.
4. Элизабет Херли – гийн хөлийн хумсыг хараад Холливуудын бүсгүйчүүд өөртөө дэндүү арчаатай байдаг гэсэн бодол тань эргэлзээнд орох байх. Британий од Элизбает маань хөлдөө ямар ч арчилгаа хийдэггүй бололтой.
5. Ихэмсэг Виктория Бэкхемийн хөл нь сэтгүүлүүдийг гоо сайхны шүүмжлэлийн хэсгийн гол сэдэв болоод удаж байгаа. Хэт бариу өндөр өсгийт байнга өмссөний эцэст эвдэрч гүйцсэн түүний хөл нь Виктория-г аймшгийн хөлтэй оддын жагсаалтад байнга багтаадаг. Өндөр өсгийтэй, нарийхан хоншоортой гуталнууд ч түүнийг болгож тавьжээ. Харин одоо Виктория олон нийтийн өмнө гарахдаа аль болох хөлөө нуух болсон байна.
6. Испаний гоо үзэсгэлэн – Пенелопа Крузын хөлний моонийсон дунд хуруу нь хамгийн түрүүнд нүдэн тусах ажээ. Мэс засалч Жейсон Нэндлэлийн хэлснээр -"энэхүү дефектийг хөнгөн мэс заслаар амархан янзалж болох юм байна" гэжээ.
7. Британий бахархал болсон Кембрижийн гүнгийн авхай Кейт Мидлтон эгэл жирийн амьдралтай айлаас гаралтай учраас үргэлж хөлнийхөө хумсыг төгс будаж чаддаггүй байсан байх. Тиймээс түүнийг хунтайжийн найз бүсгүй байхад нь гялгар сэтгүүлүүд нь зургийг нь авч, будаг нь ховхорсон хөлийн хумсыг нь нэг бус удаа шүүмжилжээ.
8. Голди Хоуны хөлийн арьс нь царайгаараа маш залуу харагддаг 66 настай энэ хадагтайн өндөр насыг өөрийн эрхгүй илтгэнэ. Гэвч мэргэжилтний дүгнэснээр түүний хөл нь бусад оддыг бодвол маш эрүүл ажээ.
9. Кейт Бейкинсейл яагаад ч юм, үргэлж өөртөө багадсан гутал өмсөх ажээ. Паппараццид өртсөн агшнуудын ихэнхид нь түүний хөлийн хурууны тал нь газарт хүрсэн байдаг.
10. Чехийн гоо үзэсгэлэн - Ева Херцигова нь наран шарлагын газар биеэ шарахдаа хэтрүүлчих гээд байдаг талтай. Үр дүнд нь түүний хөл нь наранд хэт түлэгдэж, улаан хүрэн өнгөтэй болжээ.
11. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од Тери Хатчер нь педикюр хийлгэхдээ маш их цаг, мөнгө зарцуулж, хөлийн хумсаа ихэвчлэн неон өнгөөр будуулдаг. Гэвч үүнийхээ оронд хөлнийхөө эрүүл мэндэд анхаарч, хөлдөө илүү амар гутал өмсвөл түүнд дээр болохыг мэргэжилтэн зөвлөж байна. Учир нь түүний хөлийн эрхий хуруунууд илт муруйсан байгаа нь хэтэрхий бариу гутал байнга өмсдөгийг нь харуулна.
12. Гвинет Пэлтроу бол эрүүл хэв маягаар амьдардаг оддын нэг. Гэхдээ эрүүл хэв маяг гэдэг ойлголт түүний хөлөнд хамааралгүй бололтой. Түүний хөлийн эрхий хуруунууд нь маш их муруйсан байх бөгөөд хажуу талд нь том эвэр ургажээ. Энэ байдал үргэлжлэх юм бол Гвинет Пэлтроу хөгширсөн хойноо хөлөндөө мэс засал хийлгэхээс өөр аргагүй болох юм байна.
13. Саяхны нэгэн арга хэмжээн дээр шаргал үст Клаудия Шиффер нь эрхий хуруундаа хумсгүй, урт хөлөөрөө гайхуулжээ. Магадгүй тэрээр ямар нэгэн гэмтэл авсан, эсвэл хөл дээрээ аймшигтай хүнд юм унагасан байх. Мэргэжилтний хэлж буйгаар хумс нөхөн төлжихөд дор хаяж 6 сар хэрэгтэй болдог гэнэ. Энэ хугацаандаа Клаудия маань битүү гутал өмсөж байвал дээрсэн.
14. Хэт бариу гутал байнга өмссөнөөс болж Камерон Диасын хөлийн хуруунууд шувууны сарвуу шиг мурий сарий болсноос биш хөл нь ерөнхийдөө эрүүл харагдах ажээ.
15. 43 настай хэдий ч атаархмаар чанга, гоолиг бие, шингэн төрхөөрөө гайхагддаг Женнифер Энистон-н нууцыг хөл нь илчилж байна. Учир нь байнга спортоор хичээллэж, хэт их ачаалалтай байдаг учраас түүний хөлний судаснууд нь нилээн бүдүүрчээ. Энэ асуудал нь нас ахихын хирээр улам л даамжирна гэж мэргэжилтэн үзэж байна.