Гоо сайхныг илтгэх 11 баримт

2012-06-01, 04:03
23,254

Бидний амьдралын олон зүйл гадаад зүс царайнаас хамаардаг. Хүмүүсийг юу тэгтэл нь үзэсгэлэнтэй харагдуулдаг вэ? Эмэгтэй хүн ямар эрийг илүү сонирхдог вэ? Энэ тухай сонирхолтой баримтыг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Жишээ нь, Нүүрний зүүн тал илүү үзэсгэлэнтэй байдаг, Царайлаг хүмүүсийн IQ өндөр, Хүмүүс ханиа эрж хайхдаа эцэг эхтэйгээ адилхан царайтай хүмүүсийг илүү сонирхдог гэх мэт олон зүйлсийн талаар энэ нийтлэлд бичсэн байгаа.

Гоо сайхныг илтгэх 11 баримт



1. Нүд уруулын хоорондох босоо шугаман хэмжээ, мөн түүнчлэн нүдний хүүхэн харааны хоорондох зай зэрэг нь «идеаль төрхийг» илэрхийлдэг.
Торонтогийн их сургуулийн эрдэмтдийн судалснаар эмэгтэй хүний нүүрний хамгийн зөв шүтэлцээ нь 46/36. Өөрөөр хэлбэл, хүүхэн харааны хоорондын зай нүүрний өргөнтэй харьцуулбал 46 хувь. Нүднээс уруул хүртлэх зай нүүрний өргөний 36 хувьтай тэнцэх ёстой аж. Шанайи Твэйн энэ үзүүлэлтээр хол тасархай.

www.caak.mn (12 фото)

2. Нүүрний зүүн тал илүү үзэсгэлэнтэй байдаг.
Оюутнуудад царайлаг 10 эмэгтэй, царайлаг 10 эрэгтэйн фото зургийг олж ирэх даалгавар өгчээ. Зүүн талаас нь авсан фото зургууд илүү царайлаг байжээ.

11 завораживающих фактов о красоте (12 фото)
3. Царайлаг хүмүүс жирийн царайтай хүмүүстэй харьцуулахад 5 хувь илүү ашиг олдог.
2005 онд Сент-Луисийн Холбооны нөөцийн банк дотооддоо судалгаа хийжээ. Үр дүн нь сонин гарчээ. Царайлаг цэмцгэр хүмүүс дунд зэрэг царайтай ажилтнуудыг бодвол илүү орлого олдог байна.

Мөн бие бялдар сайтай, өөртөө итгэлтэй хүмүүс гэрээ хэлцлийн үед эсрэг талынхаа анхаарлыг татаж энэ нь бизнесийн чанарт сайнаар нөлөөлдөг байна. Харин мангардуу хүмүүс адлагдах магадлалтай гэнэ.

11 завораживающих фактов о красоте (12 фото)

4. Царайлаг хүмүүс аз жаргалтай
Техасын их сургуулийн эдийн засагчид гоо үзэсгэлэн аз жаргал хоёр шууд холбоотой гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ энэ нь санхүүгийн хувьд шүү дээ. Царайлаг хүмүүс их мөнгө олж сайхан бүсгүйчүүдтэй гэрлэдэг.

www.caak.mn (12 фото)

5. Хэт царайлаг байх нь осолтой. Сургууль эсвэл ажил албаараа дэнчин тавьж болно.
Сэтгэл зүйч Мария Агфегийн ажигласнаар их сургуулийн тусгай стипендэд нэр дэвшигчдийн доторх царайлаг хүмүүс өөрийн хүйсний хүмүүсийн зүгээс тааруу үнэлгээ авдаг гэнэ.

www.caak.mn (12 фото)

6. Царайлаг хүмүүсийн IQ өндөр
Жүжигчин Кейт Бекинсейл Оксфордод боловсрол олж авчээ. Лондонгийн эдийн засгийн сургуулийн судлаачид 17 000 оюутан залуусын сурлага царай төрхөд судалгаа хийжээ. Царайлаг охид бүсгүйчүүдийн IQ дунджаар 11,4 пункт илүү байжээ. Харин царайлаг эрэгтэй хүүхэд болон залуусынх 13,6 пункт илүү байжээ.

www.caak.mn (12 фото)
7. Инээмтгий эрчүүдийг эмэгтэйчүүд нэг их таалдаггүй. Эрчүүд эмэгтэйчүүдийн урууланд их татагддаг.
Британий Колумбийн их сургуулийн эрдэмтэд өөрийгөө аз жаргалтай хэмээн харуулахыг оролддог эрчүүдийг эмэгтэйчүүд нэг их сонирхдоггүй болохыг тогтоожээ. Учир нь ийм эрчүүд тийм ч эршүүд биш гэнэ.

11 завораживающих фактов о красоте (12 фото)

8. Эмэгтэйчүүдийг татдаг эрчүүдэд эмэгтэйчүүд дуртай.
Английн Абердиний мх сургуулийн (Шотланди) сэтгэл зүйч Бенедикт Жонс эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг хараад инээсэн эрчүүдэд эмэгтэйчүүд илүү талтай байдаг гэнэ. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдийн талаар дүгнэлт өгөхдөө бусад эмэгтэйчүүдийн бодлыг бодолцдог аж.

www.caak.mn (12 фото)

9. Эрчүүд хүүхэдэрхүү царайтай эмэгтэйд дуртай
Эмэгтэй хүний төрхөд охидын төрх илүү зохидог хэмээн эрчүүд үздэг гэнэ. Жишээ нь, нүднээс эрүү хүртлэх зай нь богино, тэгээд бамбагар уруултай гэх мэт. Энэ судалгааг Нью-Мексикийн их сургуулийн профессор Виктор Жонстон хийжээ.

11 завораживающих фактов о красоте (12 фото)

10. Бид царайлаг хүмүүсийн хувийн нарийн ширийн зүйлийг илүү их хардаг.
Бид царайлаг хүмүүсийг сайн ажигладаг учраас тэднийг амархан ойлгодог. Ямар шалтгаанаар аль талаас нь тэднийг сонирхох нь чухал биш.

www.caak.mn (12 фото)

11. Хүмүүс ханиа эрж хайхдаа эцэг эхтэйгээ адилхан царайтай хүмүүсийг илүү сонирхдог.
Доорх зурган дээр Америкийн жүжигчин Билли Рэй Сайрус охин Майлитайгаа хамт байна. Сэтгэл зүйч Дэвид Перретийн ажигласнаар эмэгтэйчүүдэд тэдний эцэгтэй нь адил төрхтэй хүн илүү таалагддаг гэнэ. Харин эрчүүд өөрийнх нь эхтэй адилхан эмэгтэй их таалагддаг гэнэ.

www.caak.mn (12 фото)
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()