Эхний ялагч тодорлоо

2012-05-30, 18:43
16,051

Шинэ бодлого, шинэ боломжуудыг хэрэгжүүлэгч “Монгол Хьюндай Автомотив” компанийн “Шинэ боломж 15/1” сугалаат худалдааны эхний ялагчийг тодруулах арга хэмжээ тус компанийн үзэсгэлэнгийн танхимд 5 сарын 27 –нд амжилттай зохион байгуулагдлаа. 05 сарын 01 –с эхэлсэн энэхүү сугалаанд Монгол Хьюндай Автомотив компаниас 15 автомашин авсан худалдан авагчид оролцсон бөгөөд ялагч нь цоо шинэ Хьюндай i10 автомашин хожсон юм.

Эхний ялагч тодорлоо



Энэхүү Хьюндай i10 нь Австрали, Шинэ Зеландад хамгийн их борлуулалттай байдаг бөгөөд ногоон байгалд ээлтэй, түлшинд хэмнэлттэй, хотын дэгжин хэв маягтай автомашин юм. Тохирлын арга хэмжээнд ирсэн сугалааны эзэд өөрсдийн сугалаагаа бусаддаа харуулан сугалааны саванд өөрийн гараар хийж байсан нь сугалааг ил тод, нээлттэй болгосон бөгөөд оролцогчид сэтгэл ханамжтай байсан юм.

Сугалааны ялагчаар Ц.Жаргалан шалгарсан: “Миний азын тоо 8 юм. Гэтэл автомашин авч байх үед надад ирсэн сугалааны дугаар 8 байхыг хараад ялагч болчих юм шиг санагдаж дотроо их залбирч байлаа. Би урьд нь сугалаанд хожиж үзээгүй байсан. Үнэндээ гадуур зарлагддаг сугалаануудад итгэдэггүй байсан. Гэтэл одоо сугалааны ялагч болж анхны хожил маань Hyundai i10 автомашин байгаад итгэж чадахгүй байна.”

“Шинэ боломж 15/1” сугалаат худалдааны 2 –р ээлж дөнгөж эхлээд байгаа тул автомашин авахаар зэхэж буй та бүхэнд ч гэсэн азтан болох боломж нээлттэй байгааг дуулгахад таатай байна. Хьюндай автомашины талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolhyundai.mn сайтаас болон тус компанийн худалдааны төлөөлөгч нараас асууж тодруулна уу.



Утас: 70181861, 99905502, 99905503, 99905513, 99905514
Вэб: www.mongolhyundai.mn
Фэйсбүүк: http://www.facebook.com/pages/Mongolia-Hyundai-Automotive/155152127920758

























Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()