Монголын хэрэглэгчид сансрын технологийн гайхамшигтай танилцаж байна

2012-05-30, 18:40
11,586

Сансрын технологиороо алдартай Япон улсын шилдэг бүтээлүүд  Монголын Японы хамтарсан ‘’Сансрын технологийн форум’’ үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT Expo нь сансарын холбоог ашигласан өндөр хурдны интернэт, хөдөлгөөнт холбооны шилдэг бүтээгдэхүүний дэвшлийг хэрэглэгч танд санал болгож байна.

Монголын хэрэглэгчид сансрын технологийн гайхамшигтай танилцаж байна




Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр 2002 оноос Монголын хэрэглэгчдэд сансрын хөдөлгөөнт холбооны бүтээгдэхүүнийг хүргэсээр ирсэн Мобиком Корпораци ажиллаж байна. Мобиком корпорацийн энэхүү үзэсгэлэнд  Сансрын хөдөлгөөнт холбооны Иридиум, үүрэн холбооны үйлчилгээ, Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ, Байршил тодорхойлогч GPS-ийн үйлчилгээнүүдийг нэг зэрэг ашиглах боломж олгодог Тораяа гар утас, сансрын өргөн зурвасын интернэт, телефон холбооны BGAN, Сансраас байршил тогтоох  GPS төхөөрөмж гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
 
   ICT Expo нь форум, үзэсгэлэн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд форумын үеэр Япон болон Монголын арав гаруй судлаач эрдэмтдийн илтгэлийг хэлэлцүүлэх юм байна. Түүнчлэн “Үндэсний хиймэл дагуул бидний амьдралд” сэдэвт гар зургийн уралдааны шилмэл  бүтээлүүдийг үзэсгэлэнгийн танхимд  дэлгэжээ.
 
   Мобикомын үйлчилгээний хэсэгт зочилсоноор Монголд удахгүй нээлтээ хийх Samsung GALAXY SIII гар утас, Сансрын холбооны технлологийн тухай 3D кино, Сансрын хөдөлгөөнт холбооны технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой. 
 
   Уг үзэсгэлэнд Мобиком корпорациас гадна  манай улсад сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани, Япон улсын шилдэг 7 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, технологийн ололт амжилтыг өөрийн биеэр мэдрэх боломжтой.  ICT EXPO үзэсгэлэн “Blue Sky” төвд 05 дугаар сарын 29, 30 өдрүүдэд зохиогдож байна.

 

 



















 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.