Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн

2012-05-29, 16:11
10,982

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ICT Expo үзэсгэлэн яармагийг “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвээр шинэ өнгө төрхтэйгээр 2012 оны 05 дугаар сарын 29, 30 өдрүүдэд “Blue Sky” төвд зохион байгуулахаар боллоо.

Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн



Сансрын технологийг сурталчлах, олон нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумын үеэр Монгол болон Япон улсын холбогдох байгууллагын 15 судлаач эрдэмтэд илтгэл тавьж нийт 200 орчим оролцогч оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулна.

 

Дээрх арга хэмжээний үеэр Япон Улсын сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын 10 гаруй, Японы 7 байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулна.  

 

Тус үзэсгэлэн нь “Blue Sky” төвийн нэгдүгээр давхарт 2 өдрийн турш зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээний хөтөлбөрийг доорх линкээс татаж үзээрэй.

~ Хөтөлбөр - Agenda Forum and Exb ~


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.