2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд

Английн "The Sun" сэтгүүл оны хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн рейтингийг нийтэд хэвлэн гаргажээ. Мөн үүнтэй зэрэгцэн FHM сэтгүүл ч төстэй зүйл нийтлэжээ. Ингээд энэ жил дэлхийн алдартнуудаас хамгийн тачаангүй, дур татам бүсгүйчүүдээр хэн хэн шалгарсан тухай мэдэж авцгаая. Энэ удаагийн шалгарлуулалтыг хараад байхад нэлээд залуужсан, бас үнэнд ойр очсон жагсаалт гарчээ.

2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд



10 дугаар байр. Кейт Аптон
Америкийн фото модель. Elite Model Management агентлагийн албан ёсны нүүр царайг илэрхийлэгч. 1992 оны 6 дугаар сарын 10-нд Сент-Жозефд (АНУ) төрсөн. Багаасаа морин спортоор хичээллэсэн.

www.caak.mn (10 фото)


9 дүгээр байр. Меган Фокс
Америкийн фото модель, кино жүжигчин. 1986 оны 5 дугаар сарын 16-нд АНУ-ын Оук-Рижд төрсөн. Трансформерын тухай нэлээд хэдэн кинонд тоглосны дараа олны танил болсон. 

www.caak.mn (10 фото)


8 дугаар байр. Мишель Киган
Английн кино жүжигчин. Фото модель. 1987 оны 6 дугаар сарын 3-нд Манчестерт төрсөн. Английн телевизийн олон ангит Coronation street киноны од. Австралийн хөл бөмбөгч, загвар өмсөгч Брэд Говардын найз. Эрчүүдэд зориулсан сэтгүүлд хамгийн тачаангуй бүсгүйчүүд хэмээн үе үе нийтлэгддэг.

www.caak.mn (10 фото)


7 дугаар байр. Тулиса Контоставлос
Английн дуучин, хөгжмийн зохиолч. Жинхэнэ нэр нь Тула Паулинея Контоставлос. Нэрнээс нь харахад грек цустай болох нь илэрхий. 1988 оны 7 дугаар сарын 13-нд Лондон төрсөн. N-Dubz хип-хоп хамтлагийн гишүүн байсан. Энэ жил английн «Х-фактор» нэвтрүүлгийн 4 шүүгчийн нэг болсон.

www.caak.mn (10 фото)


6 дугаар байр. Скарлетт Йоханссон
Америкийн дуучин. Кино жүжигчин. 1984 оны 11 дүгээр сарын 22-нд Нью-Йоркд төрсөн. «Орчуулгын хүндрэлүүд» (2003), «Эрдэнэсийн ээмэг зүүсэн бүсгүй» (2003), «Хар хүн орхоодой» (2006), «Болейныхны удмын нэг » (2008), мөн Вуди Аллены «Матч-пойнт» (2005), «Сенсаци» (2006), «Вики Кристина Барселона» (2008) зэрэг кинонд тоглож алдаршсан. Тэрбээр өөртөө шүүмжлэлтэй ханддаг аж. Целлюлитээс гадна өндөр нь 1 метр 60 сантиметр, шүдний байрлал буруу, арзгар хумс, сөөнгө хоолойто, бөгтөр, шинэ орчинд  дасахдаа тааруу гэх мэтээр өөрийнхөө дутадлыг тоочдог нэгэн. Үнэхээр тийм гэж үү?

www.caak.mn (10 фото)


5 дугаар байр. Ким Кардашьян
Америкийн тв-шоугаар од болсон. Язгууртан гаралтай. 1980 оны 10 дугаар сарын 21-нд Лос-Анджелест төрсөн. Армян (эцгийн талдаа), шотланд, голланд (эхийн талдаа) цустай гэгддэг. Кинонд зураг авахуулж теле цуврал кинонд тоглохоос гадна эрэгтэйчүүдийн сэтгүүлд нүцгэн зургаа авахуулах дуртай. Ялангуяа Playboy сэтгүүлд. Хувцас загварын Sketchers, Kotex, Quick Trim агентлагуудтай хамтран ажилладаг.

www.caak.mn (10 фото)


4 дүгээр байр. Келли Брук
Английн загвар өмсөгч. Кино жүжигчин. Телевизийн хөтлөгч. 1979 оны 11 дүгээр сарын 23-нд английн Чэтемд төрсөн. Багаасаа эхлэн гоо сайхны янз бүрийн тэмцээнд оролцож иржээ. Богино хугацаанд эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдийн анхаарлыг татах болжээ. Түүний дур татам зургууд англи, америкийн нэртэй сэтгүүлүүдэд хэвлэгддэг. Английн телевизийн «Өглөөний их унд» (The Big Breakfast) теле шоунд Келлиг тоглосноос хойш эрчүүд нууц амрагууд руугаа гүйхээ больсон хэмээн англичууд ярьдаг.

www.caak.mn (10 фото)


3 дугаар байр. Жоржия Сальпа
Грек болон ирландын фото модель. 1985 оны 5 дугаар сарын 14-нд төрсөн. Өөрийн гуа сайханд ихэд анхаарч спорт заалнаас салдаггүй. Атлетизмын хувьд үнэхээр гоё сайхан биетэй. Бикини, усны хувцас, дотуур хувцастай зургаа авахуулах дуртай.

www.caak.mn (10 фото)


2 дугаар байр. Шерил Коул
Английн дуучин. Телевизийн хөтлөгч. 1983 оны 6 дугаар сарын 30-нд английн Ньюкаслд төрсөн. Тэрээр 2002 онд телевизийн ITV Popstars: The Rivals сувагт Girls Aloud хамтлагтай оролцсоноос хойш од болжээ. Шерилийг «бурханлаг» хэмээн ярьцгаадаг.  Vogue, Elle,  Harper’s Bazaar сэтгүүлийн хавтсан дээр зураг нь байнга гардаг. 2009 оноос L’Oreal-ын албан ёсны нүүр царайг иэрхийлэгч болсон.

www.caak.mn (10 фото)


1 дүгээр байр. Мила Кунис
1983 оны 8 дугаар сарын 14-нд Черновцыд (Украин) төрсөн. Жинхэнэ нэр нь Милена Кунис. 7 настай байхдаа эцэг эхтэйгээ АНУ-д иржээ. Америкийн попын хаан Майкл Жексонтой нас барах хүртэл нь нөхөрлөж байсан. 2012 оны эхээр Мила Christian Dior-той гэрээ байгуулж хаврын цуглуулгынх нь нүүр царайг илэрхийлэгч болжээ.

www.caak.mn (10 фото)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()