Хүн төрөлхтний түүхийн 5 нууц

2012-05-01, 19:14
30,964

Манай дэлхий дээрх дуусашгүй оньсог мэт нууцууд дундаас хүмүүс бидэнд хамаарах 5 фактыг та бүхэндээ толилуулж байна. Энд хүн төрөлхтний одоо хүртэл тайлагдаагүй 5 нууцлаг үйл явдлын тухай өгүүлнэ. Олон мянга, зуун жилийн өмнөх түүх учир магадгүй зарим нь дэмий хоосон яриа байж болох ч өдий хүртэл яригдсаар ирсэн нь ямар нэгэн нууцыг хадгалж байгаа мэт... 

Хүн төрөлхтний түүхийн 5 нууц



1. Сураггүй болсон Атлантида
Атлантида хүн төрөлхтний эртний соёлт иргэншлүүдийн нэг. Атлантида газар хөдлөлт, цунамигийн улмаас эвдэрч сүйдэн алга болсон бөгөөд хүмүүс ул мөрийг нь одоо хүртэл хайсаар байна. Эртний грекийн философч Платон Атлантида бол Гибралтарын хоолойн орчим оршиж байсан орд харшаараа гайхагдсан өндөр хөгжилтэй иргэншил байсан хэмээн өөрийн бүтээлдээ бичиж үлдээжээ. Атлантида Посейдоны орд, битүү ханаар хүрээлэгдсэн, олон сувагтай хот байсан гэдэг.

Эдүгээ түүхчид, судлаачид тусгай эксдедици зохион байгуулж Атлантидаг Өмнөд Америк, Грекийн арлууд, Антарктид гээд усан доор байж болох бүх орчинд эрээд олж чадаагүй байна.

www.caak.mn

2. Хүний цогцосыг сайтар хадгалсан намаг
Хойд Европын хөвд өвсөөр хучигдсан намагт эртний хүмүүсийн бие цогцос эрхтэн сайтар хадгалагдан өнөөг хүрснийг судлаачид олж илрүүлсэн байна. Намагт хүмүүсийн цогцос задраагүйгээр үл барам намаг өөрөө хүмүүсийн бие эрхтэнг сайн хадгалах орчин болж хувирчээ.

Дээрх хүмүүсийн цогцос хэдэн мянгад хүрэх бөгөөд Төмөрийн эринд хамаатай болохыг судлаачид тогтоожээ. Эдгээр хүмүүс алагдсан байдалтай байжээ. Магадгүй тэднийг шүтлэг шүтээний ялгаагаас, эсвэл эрүүгийн шийтгэлээс болж амийг нь хороосон байж болох талтай аж. Гэхдээ чухамдаа юунаас болсон талаар баттай хариу одоо хүртэл алга. Ийм цогцоснууд Герман, Ирланд, Англи, Нидерланд, Дани зэрэг орнуудад элбэг тохиолддог.

www.caak.mn

3. Алуурчин Жек
Алуурчин Жек 1888 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд олон цуврал аллага үйлдсэн гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд түүн шиг зэрлэгээрээ гайхагдсан алуурчин бараг үгүй. Алуурчин Жек долон хүний амийг, тэр дундаа Уайтчепльд 5 биеэ үнэлэгчийн амийг бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн гэдэг.

Гэвч Жек гэж чухам хэн байсан, яг хэдэн хүн алсан, ямар аргаар хүн алдаг байсан зэрэг цагдаагийн газарт хүмүүсийн ирүүлсэн учир битүүлэг мэдээлэл оньсого мэт ойлгомжгүй зүйлээр дүүрэн. Жекийг мөрдөх явцад түүний талаар алд дэлэм зөрүүтэй таамаглал ч байдаг. Жишээ нь, Жекийг ийм зэрлэг үйлдэл хийхэд хатан хааны гэр бүл буруутай, зохиолч Льюис Кэрролл, бас Жил хэмээх эмэгтэй хүртэл холбоотой гэсэн таамаг ч байдаг. Одоо хүртэл түүний энэ үйлдэлийг тайлбарлаж чаддагүй байна.

www.caak.mn

4. Стоунхенж
Стоунхенж английн Уилтширийн гүнлэгийн нутагт Солсберийн тэгш өндөрлөгт оршдог. Аврага том хөх хадан чулуунууд юм. Жин нь тус бүр 6 тонн. Бие биен дээрээ давхаралдсан. Археологчдын үзэж байгаагаар энэхүү чулуун дурсгал МЭӨ 2500–3000 онд хамаатай. Неолитын үеийн хүмүүс босгосон гэдэг.

Стоунхенжийн чулуунуудыг босгосон зорилго учир битүүлэг. Зүсэн бүрийн таамаг байдаг. Жишээ нь, мөстөлтийн үеийн хөдөлгөөнөөр үүссэн, харь гаригийнхан эдгээр чулууг тэмдэг тавьж босгосон, эсвэл анагаах увидастай газар гэх мэт. Хамгийн зөв байж болох нь энэ бол оршуулгын газар гэсэн таамаг. 2008 онд хийсэн археологийн судалгаагаар энэ хавьд олдсон шатаагдсан цогцоснуудын нас Стоунхенжийн настай давхцаж байжээ.

www.caak.mn

5. Артур хаан
Илдээр зэвсэглэсэн агуу Артур хаан, түүний шидтэн Мерлин, түүний итгэлт мэсчин боолууд гээд түүний талаар домог болсон олон зүйлүүд байдаг. Артур хааны эдгээр домогууд английн дайчдын сэтгэл санааг өндөрт байлгах талаар зориуд зохиосон зүйлч байж болох талтайг үгүйсгэх аргагүй. Янз бүрийн утга зохиолын эх сурвалжуудад Артур хааныг VI зууны үед Англи, Ирланди, Исланди, Норвеги, Галлиг нэгтгэн хүчирхэг эзэнт улс байгуулсан гэж өгүүлсэн байдаг.

Яг ийм хүн байсан талаар бодит баримт нэг ч үгүйг түүхчид хэлдэг. Артур хаан түүхэнд дэх МЭ II зуунд амьдарч байсан ромын Луций Арториус Кэстус гэх мэтийн олон цэргийн жанжин болон удирдагчдад байсан шинжүүдийн цуглуулга байхыг бас үгүйсгэх аргагүй. Гэхдээ ийм хүн байсан гэдгийг нотлох гэж оролддог хүмүүс ч олон.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()