Ерөнхий төрх. Энэхүү гурван цамхагт нийтдээ 2500 өрөө байдаг. Дээвэр дээр нь усан сан байрлажээ. Мөн “Том цагаан Сараан” гэдэг нэртэй орчин үеийн урлагийн музей, доод давхруудад нь дэлгүүр, ресторан, театрууд ажилладаг байна.
Дээврийг нь дээрээс харвал. Дээвэр дээр нь мөн хэд хэдэн зоогийн газар болон шөнийн клубууд байдаг. Барилгын давхар тус бүрийг барихад дөрөв дөрвөн хоног зарчуулсан гэнэ.
Цонхноос гадагш харахад.
Зочид буудлын барилга дотор 1000 ширээ, 1400 автомат машинтай аварга том казино байдаг.
Энэ бол 16100 ширхэг сегментээс бүрдсэн Antony Gormley хэмээх баримал юм. 14,8 тонн жинтэй энэхүү бүтээл нь 60 ажилчны хөлсөөр бүтсэн байна.
Ийм нүсэр зочид буудлууд олон хүнтэй, дуу чимээ ихтэй байдаг хэдий ч Marina Bay Sands-ийн үйлчилгээ нь маш хурдан ажээ.
Дээвэрлүү гарах замд
Коридор
48 даврхын энэ өрөө нь 24 цагт 500 долларын төлбөртэй юм байна. Цонхоор харагдах үзэмж хамаагүй гэвэл 400 доллар болон түүнээс доош үнэтэй өрөөнүүд ч байдаг ажээ. Харин 200 квадрат метр талбайтай тансаг зэрэглэлийн өрөө нь 1500 доллар байдаг аж.
Цонхны хэмжээг нь харуулахын тулд энэ бүсгүйг харьцуулах маягаар зогсоожээ.
Угаалгын өрөө нь. Хямдхан өрөөнүүдэд нь зөвхөн шүршүүр л байдаг.
Дээвэр дээрхи үзэмж. Энэ зочид буудал өрөө аваагүй байлаа ч гэсэн 20 доллараар тасалбар аваад, энэ дээвэр дээр гарч, ресторанаар нь үйлчлүүлэх боломжтой.
Эндээс хотын үзэмж алган дээр тавьсан мэт харагдана. Дээвэр дээрхи хоол нь доторхиос хамаагүй илүү үнэтэй ажээ.
Дээврийн талбайг аюулгүйн шилээр хашчээ. Дашрамд дурьдахад энэ дээврээс Формула-1-ийн уралдааны зам гайхалтай сайхан харагддаг гэнэ. Харамсалтай нь Формула-1-ийн үеэр энэ дээвэр хамгийн мөнгөтэй хүмүүсийн мэдэлд шилжинэ.
Зарим хүмүүс өрөөнөөсөө шууд халааттайгаа дээвэр дээр гарсан байх нь харагдана.
Дээвэр дээр нь 250 мод, 650 төрлийн ургамалаас бүрдсэн амьд цэцэрлэг хүрээлэн байх ажээ.
Моддын дунд хиймэл хүрхрээ жакужи ажиллана.
Ийм орчинд жакузинд орох ч жинхэнэ...
Одоо хамгийн гол зүйл болох усан санруу анхаарлаа хандуулцгаая.
Өмнө нь энэ бассейн нь төлбөрөө төлсөн бүх хүнд нээлттэй байжээ. Харин одоо бол зөвхөн зочид буудлаар үйлчлүүлэгчдийг нь оруулдаг болсон байна.
Тиймээс энэхүү аварга том, ер бусын бассейнд маш цөөхөн хүн орж харагдана.
Хүүхдүүдэд зориулсан тусгаарласан хэсэг ч бий.
Усан сангийн ирмэгээс уначихмаар юм шиг харагдаж байгаа биз? Санаа зоволтгүй. Учир нь ирмэгийн цаана нь техникийн талаас ч, аюулгүйн талаас ч бүх зүйлийг харгалзсан бүхэл бүтэн технологи, бас аврах баг ажиллаж байгаа. Унасан ч гэсэн ямар ч аюулгүй гэнэ.
Усан сан нь өглөөний 6-аас шөнийн 11 хүртэл ажилладаг.
Шөнө бүр усан оргилууртай лазер гэрлийн үзүүлбэр болдог.
Олон жуулчид зөвхөн энэ зочид буудалд очиж үзэхийн тулд Сингапурыг зорьдог байна.