Заавал байшин биш, зүгээр л саравчтай чингэлгэнд хүмүүсийн амны зугаа болох зүйлсийг олноор зарах ажээ.
Гудамжинд төрөл бүрийн хүнс, барааг ил задгай зарах нь элбэг бөгөөд хотын захиргаа нь үүнтэй тэмцэхийг огт оролддоггүй байна.
Братиславын нэгэн гудамжтай Нью-Йоркийн хөл хөдөлгөөнтэй гудамжийг харьцуулан харцгаая. Иймэрхүү гудмаар явахад нэг л тааламжгүй, бүх зүйл нь нэгэн хэвийн учраас уйтгартай, бас сатаарах зүйлгүй учраас туулах зам нь ч урт санагдаг. Түүнчлэн эргэн тойронд хүмүүс байхгүй учраас аюултай мэт санагдана. Өдрийн цагаар аюултай санагдаж байхад, шөнө дөлөөр бол хүмүүсийн тойрч өнгөрөхийг хүсэх, эсвэл хурдхан шиг гүйгээд гармаар санагдах газруудын нэг болон хувирдаг.
Хотын оршин суугчид дугуйгаар юмуу алхаад амар тайван явахад тохиромжтой уудам, чөлөөтэй гудамжнуудтай байх ёстой гэсэн түгээмэл ойлголт буруу ч юм шиг. Учир нь дугуй унасан, эсвэл алхаж яваа хүмүүс чөлөөтэй, сул замыг биш, харин амьдрал буцалж байгаа замыг л сонгодог. Жишээлбэл та ямар ч үйлчилгээний газар байхгүй Нью-Йоркийн нэгэн гудамжийг харж байна. Энэ гудмаар хүн бараг л явахгүй байна.
Харин энэ бол дээрхийн яг хажууханд байдаг амьдрал буцалсан гудамж.
Гэхдээ мэдээж үйлчилгээний газруудын үүдийг хааж, бараагаа тавиад, хүмүүсийн замд саад болох ч дэмий л дээ.
Гудамжны бичил үйлчилгээнүүдийг хааж хориглох биш, харин ч дэмжих нь зүйтэй мэт. Учир нь олон үйлчилгээний цэгүүдтэй гудамж бол амьд, олон хүнтэй тул аюулгүй, бичил бизнесийг дэмжсэн, хүний хамгийн ойрын хэрэгцээг ойрхон газраас хангасан гээд олон давуу талтай.
Яагаад гэвэл ямар ч үйлчилгээгүй гудамж бол ийм л утгартай байдаг.
Тиймээ, түргэн үйлчилгээний цэгүүдэд тамхи ширхэглэн зарж, чанаргүй хямд архийг нууцаар борлуулдаг. Гэхдээ л хүүхэд багачуудын дурладаг сэрүүхэн ундаа, тоглоомнууд, хүмүүсийн өлийг тайлах түргэн хоол гээд олон давуу талыг гудамжны цэгүүд, ил үйлчилгээний газрууд л хангадаг.
Түүнчлэн Нью-Йоркод амарч тухлахад зориулсан сандалнууд хаа сайгүй байдаг. Жишээлбэл Явган хүний гарцын замтай нийлдэг хэсэгт байрлуулсан энэхүү сандал нь машинаас хамгаалсан хашлагатай, ардаа таримал цэцэгтэй учраас маш тухлаг ажээ.
Цэцэгний талаар бол дараа л ярья.
Гудамжин дахь цэцэгнүүд нь маш том бөгөөд өнгөлөг. Жаргалын орон Копенгаген юмуу Стокгольм-ийн талаар яриагүй, 15 жилийн өмнө Дэлхий дээрхи там байсан Нью-Йоркийн талаар ярьж байна. 15 жилийн өмнө Нью-Йоркийн гудмуудаар эрүүл ухаантай хүн бол оройн цагаар ганцаараа явдаггүй, зарим нэг дүүргүүдэд нь тодорхой цагт хөдөлгөөнийг хориглодог байжээ.
Харин өнөөдөр бол Нью-Йорк диваажингийн орон болжээ. Цэцэгс ч тэнд дуртай гэгч нь ургадаг.
Хэн ч түүнийг оролддоггүй.
Энэ сакура мөн үү? Тийм ээ мөн. Эндэхийн хүн ам нь Улаанбаатараас хэд дахин их боловч ургамал, модод сайхан ургаж, хэн ч түүнийг нь хугалж, тасдаггүй.
Цэцэгнүүд ч гэсэн.
Уолл Стритийн ойролцоох цэцгэн мандал. Эндэхийн цэцэг маш сайхан үнэр ханхлуулж, үзэмжээрээ хотыг чимэх ажээ. Нью-Йорк-т гудамжны хүмүүсийн тоо эрс цөөрчээ.
Амарч, суухад зориулсан маш олон сандал байх бөгөөд хүмүүс ном унших юмуу, нөүтбүүктэйгээ энд тэндгүй сууна.
Өглөөний цай, үдийн хоол, оройн унд гээд бүгдийг нь гудамжинд сууж идэж болно.
Зөөврийн жижиг сандлууд ч олон байдаг ажээ.
Ийм сандал хаа сайгүй.
Үнэ нь 11 доллар гэдэг.
Анх ийм сандлыг маш олноор авч байхад “дороо алга болно”, “хүмүүс гэр гэртээ аваад тавьчихна”, “бүтэхгүй санаа” гэж хүмүүс ярьж байжээ.
Харин өнөөдөр ийм сандал Нью-Йоркоор нэг тавигдаж, хүмүүс ч зохистой хэрэглэсээр...
Брайант парк
Цэцэгнүүд, сандалтай сайхан хослоно. Ийм газар хүний хөл тасрахгүй нь мэдээж.
Сэлүүхэн замтай гудамж нь байвал тэр дор нь цэцгийн мандал, тухлаг жижигхэн сандал, ширээгээр дүүргэдэг.
Тайм сквер дээр улаан сандал, ширээ байдаг ажээ.
Ийм тухлах газрууд маш олон байдаг.
Гейл Архитектс-ийнхан Тайм Сквер-ээр өдөрт 400,000 хүн зорчин гардаг гэсэн тооцоог гаргажээ. Нью-Йоркийн эрх баригчид тиймээс энэ хэсэгт Тайм-Сквер дэхь Бродвейн замын хөдөлгөөнийг түр зогсоож, явган зорчигчдод зориулан сандал, ширээ гаргажээ.
Хэрвээ энэ нийтлэл таалагдсан бол Лондон хотоор аяласан тэмдэглэлийг доорх линкээс хүлээн авч үзээрэй.
~
Лондон хотоор аяласан нь ~