Дональд Трампын “алуурчин” хүүхдүүд

2011 оны 1-р сард Америкийн чинээлэг ах дүү хоёр Зимбабв дахь сафари-д аялахдаа заанаас авахуулаад төрөл бүрийн ховор амьтдыг шил дараалан агнажээ. Ан амьтан агнах хоббигоо амжиллтай хэрэгжүүлээд буцсан ах дүү хоёрыг Эрик болон Дональд гэдэг. Тэд эргэж ирэхдээ агнасан араатан, амьтдынхаа хамт олон баясгалантай зураг даруулжээ. Хэдийгээр зураг бүр дээрээ тэд дэндүү жаргалтай харагдах боловч, алсан амьтныхаа дэргэд ингэж зурагаа авахуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна. Магадгүй энэ ах дүү хоёр Америкийн тэрбумтан, цуут магнат Дональд Трамп (Donald Trump)-ын хөвгүүд байгаагүй бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарал тэдэн дээр ингэж хурцаар тусахгүй байсан биз. Ямартай ч эцгийнхээ хөрөнгийг амьтны амь таслахад зориулж байгаа Эрик болон Дональд нартай танилцана уу.

Дональд Трампын “алуурчин” хүүхдүүд


www.caak.mn (13 фото)

Саяхан бага Дональд Трамп нь дүү Эрик Трамп-тайгаа хамт жилийн өмнө явсан аялалынхаа зурагнуудыг олон нийтийн харилцааны сайт дээр нийтэлжээ.

www.caak.mn (13 фото)

Ах дүү хоёр Зимбабв-ийн эрх баригчдад энэхүү үнэтэй хоббигоо хэрэгжүүлэхийн тулд хэдэн мянган долларын татвар төлжээ.

www.caak.mn (13 фото)

Залуу тэрбумтангуудын агнасан амьтдын дунд аварга том усны зэрлэг үхэр, матар, антилопа, заан зэрэг ховор төрлүүд байжээ.

www.caak.mn (13 фото)

www.caak.mn (13 фото)

Тэдний нийтэлсэн эдгээр зургууд амьтан хамгаалагчдын дургүйцлийг төрүүлсэн байна.

www.caak.mn (13 фото)

Байгаль хамгаалагчдын дургүйцлийг хамгийн ихээр төрүүлсэн зураг бол Залуу Трамп гартаа зааны тасалсан сүүл барьсан зураг байв. Түүний энэхүү зураг нь устаж мөхөж байгаа ховор амьтны амьгүй болсон биеийг зэрэмдэглэж буй агуулгатай тул байгаль хамгаалагчдыг жинхэнэ цочролд оруулжээ.

www.caak.mn (13 фото)

www.caak.mn (13 фото)

Бага Дональд Трамп нь Twitter дээрхи зурагнуудад нь дургүйцсэн хүмүүсийн сэтгэгдэлд хариулахдаа ичиж, зовох биш, харин ч үүгээрээ бахархаж байна хэмээн бичсэн байна.

www.caak.mn (13 фото)

Түүний тайлбарласнаар тэд Зимбабв улсын төсөвт их хэмжээний хөрөнгө оруулж, байгаль хамгаалах ажилд нь туслахаас гадна, ойр орчмын ядуу айлуудад хоолны мах олж өгсөн гэжээ. Бас өнөөх тасархай сүүлтэй зааны хувьд, Зимбабв улсад заан шиг олон амьтан байхгүй тул мөхөж байгаа амьтны тоонд орохгүй хэмээн эсэргүүцсэн байна.

www.caak.mn (13 фото)

АНУ дахь хүмүүнлэгийн аяны тэргүүн Майкл Маркарьян хэлэхдээ: “Эд хөрөнгөөрөө далайлгасан ийм ан гөрөө хийх явдал, бас утга учиргүй аллага нь олон хүний голыг харлуулж байна. Эдгээр залуус амьдрах хүнсээ олохын тулд биш, маргаашын хувцасны мөнгөө олохын тулд биш, харин зүгээр л зугаацахын тулд ийм зүйл хийсэн нь хамгийн харуусалтай.”- гэжээ.

www.caak.mn (13 фото)

www.caak.mn (13 фото)

“Миний хөвгүүд ан хийх дуртай. Сайн ч анчид. Би ч өөрөө ан хийх дуртай болохоор тэдний үйлдлийг гайхахгүй байна.”- гэж Дональд Трамп хөвгүүдээ өмөөрчээ.

www.caak.mn (13 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()