National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд

2012-03-20, 00:58
24,408

Уншигч таны мэлмийд бид уламжлал ёсоороо алдарт "National Geographic" сувгийн сурвалжлагчдын авсан зургуудын дотроос єнгє vзэмж, єгvvлэмжээрээ бусдыгаа хол хаясан шилдэг бvтээлvvдийг тайлбар, нэрсийн хамт хvргэхээр бэлтгэлээ. Оюунлаг хvн та vргэлжлэл дээр дарж, дэлхий дахины байгаль орчин, хvмvvсийн амьдралыг судлан нэвтрvvлдэг дэлхийн шилдэг байгууллагын хамгийн хараа булаам, сэтгэл догдлом гэрэл зургуудыг таалан соёрхоно уу. Сонирхуулахад, манай улсын талаар энэ нийтлэлд багтсан байна лээ.

National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд



1. Дэний усан доорх агуй. 
Уэс Скайлзын авсан фото зураг
Шумбагч Том Абако арал дээрх усан доорх агуйд  түүний амь насыг хамгаалдаг төмөр утаснаас зуурч сэлж явна. 



2. Энэтхэгийн барууд
Стив Уинтерын авсан фото зураг
Эм бар хоёр сартай зулзагатайгаа хамт Бандхавгархүндэсний паркт амарч байна. Энд хүмүүсийн ачаар барын тоо толгойг ихсэж чадсан аж.



3. Үхэр халиу
Андрей Звозниковын авсан фото зураг
Үхэр халиу нуур, цөөрөм, жижиг гол горхи орчим амьдардаг. Тэрээр үүрээ нуурын захаар хоорондоо 30 метр зайтай засаж барьдаг.



4. Тусон. Аризона муж. 1998 он
Вильям Альберт Аллардын авсан фото зураг
«Зэрлэг адгуусыг номхруулна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг» хэмээн эмнэг морь сургах тэмцээний дэлхийн аврага Эрик Мутон ярьж байна. 



5. Конгогийн шимпанзе
Ян Николсийн авсан фото зураг
Нуабале-Ндокийн үндэсний паркт бороо орж байна. Ой даяар баярласан шимпанзегийн хоолой цуурайтна. 



6. Толбачик галт уул
Вадим Гиппенрейтерийн авсан фото зураг
Толбачик галт уул 1975 оны 7 дугаар сарын 6-нд сэрж эхлэжээ. Түүний тогооноос хий, лаав, үнс цацагдан гарч 6-8 километр өндөр оргилов.



7. Арьсархаг яст мэлхий
Брайн Скеррийн авсан фото зураг
Эмэгчин арьсархаг яст мэлхийд индонезийн Кай арлын бүлээн гүехэн усанд амьдрахад таагүй тул тэрбээр далай руу яарч байна.



8. Альпийн тарвага
Константин Михайловын авсан фото зураг
Бие гүйцсэн тарвага нүхнийхээ аман дээр амарч байна. Түүний амьдарч буй өндөрлөгөөс цасанд хучигдсан Гроглоккнер, Хохальпенштрассе уулс харагдаж байна.



9. «Идэвхигүй байдал»
Жейсонде КайресТейлорын авсан фото зураг
«Бидний амьдралын хэв маяг дэлхийд халтай болж байгаа гэдэг нь нэгэнт нотлогдсон зүйл. Харин бид энэ талаар юу ч мэдэхгүй дүр эсгэн байсаар байна» -хэмээн усан доорх барималыг бүтээгч бодлогошрон ярьжээ.



10. Тэмээн жингийн цуваа. Этиопи улс
Жорж Стайнмицын авсан фото зураг
Библийн домогийг санагдуулсан зураг байна. Тэмээн жингийн цуваа Ассал нуурын давсыг чиглэн тал бүрээс ирнэ. Чимх давсыг олон зуун жилийн турш этиопчууд мөнгөний нэгж болгон орлуулдаг байжээ.



11. Мөсөн далайн гахайнууд
Ольга Шпакийн авсан фото зураг
Мөсөн далайн гахайн зулзага төрөхдөө саарал хүрэн өнгөтэй байдаг. 6-8 нас хүрээд цайж эхлэдэг. 



12. Рейманны яст мэлхий
Жоул Сартуригийн авсан фото зураг
Рейманны могойн хүзүүт яст мэлхий Шинэ Гвинейгээс гаралтай. Түүнд 18 сантиметр хуяг, хүчтэй хаздаг эрүү байдаг. Эмгэн хумсын ясыг цоо хаздаг. Дорго шиг үнэртэй.



13. Зааны тугалыг асрах газар
Найробийн үндэсний паркт "зааны тугалын цэцэрлэг" байдаг. Энд эцэг эхээс өнчирч амьдралын хүнд бэрхшээлтэй тулгарсан тугалуудыг авчирч асардаг. Энэ зурган дээр төрөөд 3 долоо хоносон тугалыг хүмүүс асарч байна. Паркийн удирдлага тугалнуудыг нар салхины нөлөөнөөс хамгаалах зорилгоор нэмнээгээр хангадаг. Энэ цэцэрлэгийг Дэвид Шелдрикийн Амьд байгалийг хамгаалах сан анх үүсгэн байгуулжээ. 



14. Йосемити дэх бул чулуунууд
Калифорнийн Йосемитийн үндэсний парк харь гаригийн мэт сонин байгалиараа алдартай. Энэ байгалийг олон сая жилийн өмнө мөстөлт бий болгожээ. Мөстөлт бас энд том бул чулуунуудыг бүтээн үлдээжээ. Жуулчид эндхийн байгаль дээр ирж зураг татуулах дуртай. 



15. Есиль гол
Энэ нь францын Ривьератай төстэй биш. Харин Казахын нийслэл Астанад өөрийн гэсэн Ривьера буюу Есиль (оросууд Ишим гол гэдэг) гол бий. Казахстанд зун богинохон ч энд залуус цуглаж голын эрэг дээр булчин шөрмөсөө бүсгүйчүүдэд гайхуулж, загасчид загасчлан тухлан амардаг.



16. Суматра арал дээрх усны түлхэлт
Далайн усны түлхэлтийн үеэр индонезийн Суматра арлын оршин суугч 20 настай Бусранигийн байшингийн шалан дээгүүр ус 1 см орчим хальж гарч иржээ. 2005 оны 3 дугаар сард газар хөдлөсний улмаас арал 3 фут доошоо усанд суусан юм. Бусрани усны түлхэлтийн үе бүрт шалаа өндөрсгөх аргагүй л байна. 



17. Монголын тал нутаг
Зуны эхэн сарын Монголын талын сайхан дүр зураг. Нутаг дэвсгэр нь Аляскаас том, 3 сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай энэ нутагт ногоон тал олон километр үргэлжилдэг. Монголчуудын соёл өвөрмөц. Морин дэл дээр хөгжиж ирсэн. Нэрт түүхч Баабар хэлэхдээ: "гадаадынхан монголд ирэхдээ өөрсдийн оюуны соёлын хэсгийг тээж ирдэг. Ингэснээр монголчуудын соёл шинэ зүйлээр баяжин улам сонирхолтой болдог" -гэжээ.



18. Хэтфилдийн шилтгээн
Энэ байшинг улаан тоосгоор барьсан. Лондонгоос хойд зүгт оршдог. Дэлхий өнцөг булан бүрээс ирсэн жуулчид энэ шилтгээнд ирж жинхэнэ гүнж хэрхэн амьдарч байсныг харахыг хүсдэг. Шилтгээнийг XVII зууны эхэнд Тюдоруудын ордон байсан энэ газар хатан Елизавета бага насаа өнгөрөөжээ. Шилтгээний хийц байдал тансаг. Царс модоор хийсэн шаттай. Сийлбэрээр чимэглэсэн. Шилтгээний нэг том зааланд Жеймс хааны баримал бодит хэмжээгээр бүтээгдсэн байдаг. Хаан гартаа хааны засгийн бэлэгдэл болсон илд болон очирт таягийг барьжээ.



19. Нефтийн танкер
Энэ бол Иран-Иракийн дайны үеийн үлдэгдэл. Саддам Хусейны тушаалаар өмнөд Иракийн тэнгисийн замыг хаахын тулд Ирак-Кувейтийн хилээс холгүй живүүлсэн гэдэг. Одоо Кувейтийн эрх баригчид тус орны загас ихээр үрждэг намгархаг газрын байгалийг гэмтээхгүйн тулд танкерыг зайлуулахгүй байхаар шийджээ. 



20. Калифорнийн хүрхрээ
Жижигхэн Ниагарын хүрхрээ буюу жижиг урсгал хавар цагт Калифорнийн Shadow Creek-т бий болдог. Хааяагүй цас хайлж хайлсан ус нь жижиг горхи болон хувирч байгааг фото зураглаач цагийг нь олж зургийг нь авчээ.



21. Снейк гол
АНУ-ын хэд хэдэн мужийг дайран өнгөрдөг Снейк гол үзэсгэлэнтэй голын нэгд тооцогддог. Урт нь 1674 км. Йеллоустоны үндэсний паркаас эхтэй. Нэлээд хэдэн уул нуруу, каньон, тэгш өндөрлөгийг дайран өнгөрдөг. 



22. Париягийн тэгш өндөрлөг
Аризоны Париягийн тэгш өндөрлөг геологийн хувьд дэлхийн нэгэн гайхамшиг хэмээн тооцогддог. Түүн дээр маш цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нарлаг өдөр энэ нуурын усанд тэнгэр гүн цэнхэрлэн харагддаг.


 
23. Бөгтөр халим
Зургийг авсан. Андрей Гудков
Халим уснаас чимээгүй гарч ирдэг. Хөх далайн ус бага зэрэг хөөсрөх тэр агшныг мэдвэл халим ирж явна гэсэн үг.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()