Хамгийн трүүнд дурьдахад бүх зурагт ямар ч засвар, график редакторын ажиллагаа ороогүй бөгөөд зурагчин шоргоолзнуудыг зориуд эдгээр үйлдлүүдийг хийлгэж авсан байна.
Этюд
Андрей Павлов нь Москвад төрсөн бөгөөд Ленинградын Арктик судлалын факультетыг төгсчээ. Мэргэжлийнхээ дагуу Арктик болон Антарктид төвд олон удаа очиж байж. Өнөөдрийн байдлаар тэрээр Санкт Петербуг-т аж төрж байгаа.
Эргэж ирсэн нь Тэрээр тоон технологийг ашигласан гэрэл зургийг сүүлийн 7 жил авч байгаа. Нуруу нь хүнд өвчилснөөс болж, гэрийнхээ ойролцоох шоргоолзны амьдралыг харуулсан цуврал зураг авах болжээ.
Вася, битгий наадахаа унагаачих, Петя минь, битгий орилоод бай!!! Тэрээр ихэвчлэн зуслангийн байшингаасаа 50 метрийн зайд байдаг шоргоолзны үүр орчим зургуудаа авдаг.
Хэт том мөөг
Шоргоолзнуудыг хэрхэн “сургаж” хүссэн үйлдлээ хийлгүүлж чаддаг талаар нь асуухад, Андрей Павлов: “Шоргоолзны анхаарлыг татах их амархан. Хамгийн гол нь өгөөшийг нь сайн бэлдэх хэрэгтэй. Зөв залж чадвал бүхэл бүтэн сүрэг шоргоолзыг нь удирдах боломжтой байдаг. Тэд бүгд сайн “жүжигчид” байдаггүй. Тиймээс зарим нэг эргүү шоргоолзнуудыг “зураг авалтын талбай”-гаас хөөх хэрэгтэй болдог доо. Ингэж зураг авахын хамгийн гол нууц нь шоргоолзнуудыг сургахдаа биш, харин тэднийг ойлгодог болгоход өөрийгөө сургах явдал юм. Би тэдэнтэй “ингэж дотносотлоо” 2-3 жилийг зарцуулсан юм.”-гэжээ.
Үнэгхэн хочит шоргоолзны барианы цэг Ялагдагч Гүүр Үүр цайхыг харахын хүслэн За боль доо, сайхан залуу минь! Хөөрхий Йорик Улаан лоолийн манаанд Уналаа шүү дээ! Оёдолчин найзууд маань
Мөөг хэмжих ажиллагаа Цагийг урагшлуулахсан Хөл бөмбөгийн баг Хайр сэтгэл Цаазын ял Шинэ гүүр ба завьчин Зөгий эмээ, бидэнд үлгэр ярьж өгөөч
Ура, нисдэг тэргийг унагаачихлаа! Компот уух цаг Бүтэлгүй загасчид Тосгон дахь байшин Би чамтай хамт Сүргийн хурал Хөлс нэхэгчид Зальтай шүхэр Баавгайг ч гэсэн нүцгэн гараараа ална, барын аманд ч гараа би хийнэ. Жолоочид зам тавь Дүрэмгүй тулаан
Жимсний шүүс шимэнгээ... Харанхуй шөнөөр, эвгүй газар ч гэсэн айх зүйл байхгүй юм байна, тээ? Ээж Дутуу эрэгдсэн байна Зуны цэцэрлэгийн сандал дээр Энийг идэхгүй бол хүн болоод хувирчихдаг юм. Үсэрхэг чи минь Гэрэл зурагчин Андрей Павлов (Antrey) моделиудтайгаа мэндчилж байна.