"Лондон 2012" Олимпын алтан медалиуд ийм байдалтай харагдана. Эдгээр медалийг хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд хөнгөн атлетикийн дэлхийн 2 удаагийн аврага, европын 2 удаагийн аврага Жонатан Дэвид Эдвардс танилцуулж байна.
Олимпын үеэр Лондонд 70,000 гаруй сайн дурынхан туслагчаар ажиллана. Зураг дээр Лондонгийн Уэмбли стадионд цугларсан сайн дурынхныг харуулжээ.
Лондонгийн зүүн хэсэг дэх Стратфорд дахь Олимпийн тосгоны стадионы барилгыг барьж эхлэх үеийн фото зураг. Энэ гэрэл зургийг 2008 оны 4 дүгээр сарын 15-нд авчээ.
Олимпийн стадионы барилга нэг жилийн дараа. 2009 оны 4 дүгээр сарын 15. 80,000 үзэгчдийн багтаамжтай.
Олимпийн тосгоныг онгоцноос харахад...
Олимпийн стадион ба Парисын Эйфелийн цамхаг шиг Лондонгийн бэлэгдэл болсон 120 метр өндөр
«Орбит» цамхаг.
Тамирчид бие халаалтын сургууль хийж байна.
Монгол улсын чөлөөт бөхийн тамирчин бэлтгэл хийж байна.
Лондонгийн Олимпын үеэр аюулгүй байдалд их анхаарч байна. Зураг дээр Хатан хааны тэнгисийн явган цэргүүд Темза гол дээр үзүүлэх тоглолт хийж байгаа нь. 2012 оны 1 дүгээр сарын 19.
Лондон хотод байрлуулсан Агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж.
Лондон дахь усан спортын төрлийн Төвийн барилга байгуулалт. Цаад талд 10 метрээс үсрэх усан харайлтуур харагдаж байна.
Бассейны барилга байгуулалт явагдаж байна.
Усан спортын төрлийн Төвийн барилга байгууламж гадна талаараа ийм материалаар хийгдэнэ.
Лондон 2012 Олимпид болон Пара-олимпын бэлэгдэл болсон мульти фильмийн баатар Уэнлок ба Мандевиль хоёр.
Баригдаж дууссан Усан спортын Төвийн барилга.
Тамирчид сургуулилт хийж байна.
Дугуйн уралдааны тойруулга.
Сэргээшийг хянах лаборатор. 2012 оны 1 дүгээр сарын 19. Олимпийн тоглолтын үеэр 150 эмч эрдэмтэн хоногийн 24 цагаар ажиллана. Тэд 6,200 шинжилгээ хийнэ.
Олимпийн тоглолтын үеэр Лондонд замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. Замын хөдөлгөөнийг зохицуулах удирдлагын төвийн ажилтан.
Олимпийн сагсан бөмбөгийн тоглолт явагдах барилгын хана.
Элсний гар бөмбөгийн тамирчдын сургуулилт.
Лондонгийн баруун хэсэгт тамирчид нууран дээр бэлтгэл сургуулилт хийж байна.
Английн Уилтшир гүнлэг дэх үзэсгэлэнт үлгэрийн мэт Касл Ком тосгон. Энд Стивен Спилберг «Дайны морь» киноны хэсгийгн зургийг авчээ. Английн аялал жуулчлалын яам олимпийн тоглолтын үеэр байгалийн үзэсгэлнт газруудыг жуулчид олноор үзэх байх хэмээн тооцоолж байна.
Олимпийн тоглолтын үеэр Лондонгийн санхүүгийн төвд байр түрээслэх ажлыг зохион байгуулах үл хөдлөх хөрөнгийн агентлагийн ажлын нэг өрөө. Байр түрээслэгчид олимпийн тоглолтын үеэр их ашиг олно хэмээн найдаж байгаа.
Английн хөгжлийн бэрхшээлтэй тамирчин сургуулилт хийж байна.
Дугуйчид сургуулилт хийж байна.
Лондонгийн зүүн өмнөд хэсэг дэх Гринвич хойг дээрх «O2» хэмээн нэршсэн дэвжээ. Цаана нь Олимпийн тосгон харагдана.
Олимпийн гал хүргэлцэх тамирчдын нэг.
Ширээний теннисний заал.
Олимпын тосгоныг агаараас харахад... Төвд нь сагсан бөмбөгийн дэвжээ, цаана нь дугуйн уралдааны тойруулга байна.
Олимпын 80,000 үзэгчийн суудалтай стадион. 2011 оны 3 дугаар сарын 29. Одоо илүү гоё болсон байх.
Хөнгөн атлетикчид бэлтгэл хийж байна. Цаана нь Лодон хотын санхүүгийн төвүүд харагдаж байна.
(Photos by Reuters)
Талаан соёрхсон та бүхэндээ баярлалаа.
Лондонгийн олимпийн тухай дараагийн нийтлэлээр уулзацгаая.