Шинэ Гвиней дэхь хүний мах иддэг Дэлхийн хамгийн сүүлчийн омог

2012-03-04, 19:46
43,281

Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс, жирэмсэн эхчүүд болон 18 нас хүрээгүй хүүхдүүд үргэлжлүүлэн үзэхийг цээрлэнэ. Хүний махаар хооллодог овог аймгуудын хамгийн сүүлчийн удам нь Шинэ Гвинейн Папуа-д аж төрдөг болох нь нотлогджээ. Хүний махаар хооллодог овог аймаг дэлхий дээр ердөө гуравхан байдаг нь Яли, Вануату болон Карафаи гурав юм. Карафаи буюу “Модны хүмүүс” гэгддэг овог нь хамгийн харгист тооцогддог. Тэд бусад овог аймгийн дайчид, төөрсөн жуулчдаас гадна өөрсдийн нас барсан ахан дүүсийн махыг иддэг байна. Тэд оромжоо модон дээр барьдаг учраас (сүүлчийн гурван зураг дээрээс олж хараарай) “Модны хүмүүс” гэдэг нэр авчээ. Вануату омог нь гэрэл зурагчдыг иддэггүй тул харьцангуй нөхөрсөгт тооцогддог. Харин Яли омгийн эмэгтэйчүүд идсэн хүн болгоныхоо тоогоор тасархай хуруунуудыг нь зүүлт болгон хүзүүгээ чимдэг заншилтай.

Шинэ Гвиней дэхь хүний мах иддэг Дэлхийн хамгийн сүүлчийн омог


www.caak.mn
Яли омгийн хамгийн гол баяр наадам “Үхлийн баяр” хэмээх зан үйл юм. Тэдний эрчүүд, эмэгтэйчүүд нь бүгд биеэ араг яс шиг будаад, энэ ажилдаа ордог. Үхлийн баярын үеэр урьд нь омгийнхоо бөөг хөнөөж, ахлагч нь тархийг нь, үлдсэн хүмүүс нь биеийн бусад хэсгийг нь иддэг байжээ. Үхлийн элчийн бахыг хангаж, толгойлогчдоо бөөгийн мэдлэгийг шилжүүлэхийн тулд энэхүү зан үйлийг үйлддэг байсан гэлцдэг. Уг омгийнхон өнөөдөр ч гэсэн энэ уламжлалаа давтсаар байдаг гэх магадлал өндөр. Гэвч Яли омгийнхон урьдныхыг бодоход харьцангуй бага хүн алж, “онц шаардлага” гараагүй л бол хүний махаар хооллохоо байжээ.


www.caak.mn

Өлсгөлөн каннибализм буюу хүнийг алж, махыг нь иддэг ёс нь эдгээр хүмүүсийн сэтгэл зүйд маш их өлсгөлөн мэдрэмжийн нөлөөгөөр үүсч тогтсон гэж үздэг.


www.caak.mn

Түүнчлэн хэт өлсгөлөн үедээ амьд үлдэх зайлшгүй шаардлагын улмаас анх хүний махаар хооллосон хүмүүс ийм уламжлалаа хадгалж үлдсэн байх магадлалтай гэлцдэг. Шүүх хурлын түүхийг сөхөж үзвэл каннибализм буюу махыг нь идэх зорилгоор хэн нэгний амийг хороох үйл явцыг санаатайгаар үйлдэгдсэн хэт харгис гэмт хэрэг гэж үздэггүй юм байна.


www.caak.mn

Заримдаа ийм омог аймгийн хүмүүс төрсөн эцгээ нас барсных нь дараа биеийг нь хувааж иддэг байна. Ингэснээр эцгийнхээ сүнсийг үр хүүхэд нь болж, эргэн төрнө гэдэгт итгэдэг ажээ.

Өнөөдөр, дэлхий дээрхи хамгийн каннибал үндэстэн нь Индонези юм байна. Энэ улсад олон нийтийг хамарсан хүн идэх үйл ажиллагаа явуулдаг хоёр төв байдаг. Нэг нь Индонезид харъяалагддаг Шинэ Гвиней арлын хэсэг бөгөөд Калимантан (Борнео) арал юм байна. Калимантан-ы ширэнгэн ой дотор 7-8 сая хүн аж төрдөг бөгөөд, каннибалуудын гавлын ясыг ангуучилдаг алдартай ангуучид байдаг.

Тэд хүний биеийн толгой, хэл, хацар, эрүүний арьс, тархи, бөөрний, зүрх, алганы мах зэргийг хамгийн амттайд тооцдог байжээ.

Борнео дахь хүний махаар хооллосон хамгийн сүүлчийн тохиолдол нь 20 болон 21-р зууны зааг дээр гарсан байна. Тэр үед Индонезийн эрх баригчид Ява болон Мадураас шилжин ирсэн хүмүүсээс бүрдсэн арлын оршин суугчдыг колончлохыг оролджээ. Харамсалтай нь эрх баригчдын даалгаврыг биелүүлэхээр очсон цэргүүд омгийнхны хоол хүнсэнд хэрэглэгдэж дууссан байна. Мөн Суматра арлын оршин суугчид эцсийн мөч хүртлээ үхэх ялтай гэмт хэрэгтэн болон цаашид амьдрах найдлагагүй өвгөд хөгшдөөрөө хооллодог байжээ.


www.caak.mn

Суматра болон тэр хавийн олон арал дээрхи хүний махаар хооллох явдал нь “Индонезийн эрх чөлөөний эцэг” төдийгүй цэргийн удирдагч Сукарно –гийн үйл хэргийн үр дүнд бүрэлдсэн гэж үздэг. Түүнчлэн Индонезийн Шинэ Гвиней  дэхь Ириан Жай арлын нөхцөл байдал ч үүнээс хамааралтай. Тэндэхийн омгууд хүний маханд шунан дурладаг бөгөөд байж боломгүй харгис хэрцгий араншинтай байсныг гэрчүүд тэмдэглэсэн байна.

Тэр тусмаа хүний элэг, шодой, хамар, хэл, өгзөг, хөлийн ул, хөх зэргийг хамгийн ихээр амтархан “хүртдэг” байжээ. Шинэ Гвиней арлын дорнод хэсэг дэхь тусгаар тогтносон Папуа улсад харин  өнөөг хүртэл оршсоор байгаа хүний махаар хооллодог омог нь цагийн цагт хамгийн энэрэнгүй нь байсаар ирсэн байна.


www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()