"World Press Photo Awards 2012" -н шилдэг гэрэл зургууд

2012-02-20, 19:13
11,304

World Press Photo (WPP) бол Олон улсын гэрэл зурагчдын бvтээлийг шалгаруулдаг нэр хvндтэй тэмцээн билээ. WPP-н шүүгчид ирсэн зургуудыг ялгаж, олон номинацуудыг шалгаруулдаг. Vvнд: “Спорт”, “Урлаг”, “Єдєр тутмын амьдрал”, “Мэдээний зургууд”, “Хєрєг зураг”, “Байгаль” гэх мэт. Эдгээр номинацуудаас тус бvр гурван фото зурагчин шалгардаг (I-III байр) байна. Vvнээс гадна хоёр тусгай байртай. Vvнд: фото сурвалжлага болон шилдэг нэг зураг. WPP-гийн хамгийн гол шагнал бол “Оны шилдэг фото зураг” юм. World Press Photo 2012-ын ялагчид саяхан тодорлоо. Оны шилдэг фото зургийн эзнээр Самуэль Аранда шалгарсан юм. Түүнд энэхүү хүндтэй шагналыг авч ирсэн бүтээл нь Лалын шашинтай эмэгтэй шархадсан цэргийг тэвэрч байгаа гэрэл зураг юм. Ингээд бусад шилдэг гэрэл зургуудын хамт Самуэль Аранд-ын шагналт бүтээлийг танд толилуулж байна.

"World Press Photo Awards 2012" -н шилдэг гэрэл зургууд



Оросын гэрэл зурагчин Юрий Козырев нь Рас-Лануф дахь Ливийн босогчдийн талаар мэдээний шилдэг зургийг даржээ.



Ирландын гэрэл зурагчин Рэй Макманус нь спортын төрлийн гэрэл зургийн ангилалд 2-р байрны шагналыг уг бүтээлээрээ авсан байна. Шүүгчид түүний энэхүү өнгөрсөн өвлийн регби-гийн тэмцээний үеэр авсан зургийг маш өндөр үнэлжээ.



Дамир Саголж нь “өдөр тутмын амьдрал” төрөлд нэгдүгээр байранд орсон байна. БНСАУ-ын төрийн тэргүүн Ким Ир Сен-ы хөргийг өлгөсөн байрны нэгэн цонхыг гол объектоо болгосон уг зургийг тэрээр Пхеньяан хотод авчээ.
 


Өмнөд Африкийн Getty Images-ийн гэрэл зурагчин Брент Стиртон-ы энэхүү зураг дээр порно жүжигчин, хар тамхичин Мария гэгч эмэгтэй дүрслэгджээ. Энэхүү зургийг Украин дахь ДОХ-той тэмцэх үйл ажиллагааны сурталчилгаанд зориулж авсан байна.



Нидерландын гэрэл зурагчин Роб Хорнстр нь “Урлаг ба чөлөөт цаг” төрөлд нэгдүгээр байрыг уг бүтээлээрээ эзэлсэн байна. Уг зураг нь Сочи-д авсан цуврал зургуудынх нь нэг юм.



Францын Riva Press агентлагын гэрэл зурагчин Винсент Буазо-гийн Le Figaro сэтгүүлд зориулан авсан, Дакарын худалдааны лангуунуудын өмнөх моделийн энэ зураг нь “Урлаг ба чөлөөт цаг” төрөлд хоёрдугаар байранд шалгарчээ.



Италийн уран бүтээлч Паоло Пеллегрин нь “Цунами-гийн үр дагавар” төрөлд шилдэг бүтээлийн эзэн болсон байна.



АНУ-ын гэрэл зурагчин Женни Росс нь байгалийн сэдэвтэй гэрэл зургийн төрөөлд энэхүү бүтээлээрээ хоёрдугаар байранд орсон байна. Түүний энэхүү зураг дээрхи цагаан баавгай нь шувууны өндөгөөр өл залгахаар хичээж байгаа нь энэ ажээ.



АНУ-ын гэрэл зурагчин Стефани Синклерийн Йемений уулсад авсан энэхүү зураг нь “Гэрлэх насанд хүрээгүйчүүдийн гэрлэлт” төрөлд нэгдүгээр байрыг эзэлсэн байна.



Египетийн Каир хотын Тахрих талбай дээрхи босогчдыг тусгасан энэхүү зургаараа Италийн гэрэл зурагчин Алекс Мажоли “сурвалжлагын зураг” төрөлд шилдгээр тодорсон байна.



Энэхүү зургийн зохиогч болон Аргентины иргэн Алехандро Кирчук нь “Чамайгаа хэзээ ч явуулахгүй” төрөлд нэгдүгээр байрны шагналыг хүртсэн байна. Уг зурагт Альцгеймерийн өвчтэй эхнэрээ халамжилж байгаа нөхрийг буулгажээ.



Өмнөд Африкийн гэрэл зурагчин Брент Стиртон нь “Хирснүүдийн дайн” цуврал зургаараа байгалийн тухай зурагны төрөлд дээд шагнал хүртжээ. “Натал” хүрээлэнд авсан уг зурагт иврээ тайруулсан хирс дүрслэгдсэн байна.



Польшийн гэрэл зурагчин Томаш Лазар нь “хүмүүс мэдээнд” төрөлд энэхүү зургаараа хоёрдугаар байранд оржээ. Зурагт Нью-Йоркийн Гарлем дахь баривчилгаа дүрслэгдсэн байна.



Данийн гэрэл зурагчин Лаерк Посслет –д “хөрөг зурагт” төрөлд нэгдүгээр байрны шагналыг авч ирсэн Иран гаралтай Дани жүжигчин Медик Махрабаны зургийг та харж байна.



Японы гэрэл зурагчин Ясуюси Тиба нь “хүмүүс мэдээнд” төрөлд “цунами-гийн ул мөр” цувралаараа нэгдүгээр байранд орсон байна. Уг зурагт Хигасимацусима хотын балгас дээр охиныхоо дипломыг барин зогсох эмэгтэй дүрслэгджээ.



Шведийн гэрэл зурагчин Никлас Хаммерстро нь Aftonbladet-д ажилладаг бөгөөд “Уттойя” цувралынхаа нэг бүтээлээр “мэдээний зураг” төрөлд хоёрдугаар байранд оржээ. Утойя хэмээх нэртэй Норвегийн энэхүү арал дээр 2011 оны 7-р сард, хүүхдийн зуслан дээр олныг сэрдхийлгэсэн олныг хамарсан аллага гарсан юм.



Голландын гэрэл зурагчин Тон Коене нь хөрөг зургийн төрөлд хоёрдугаар байранд орсон байна. Энэхүү зурагт Германы хүчинд захирагддаг төвийн сургалтад оролцож байсан афган эр дүрслэгджээ.



Getty Images агентлагийн гэрэл зурагчин Адам Претти нь австралийн иргэн. Тэрээр спортын гэрэл зургийн төрөлд “Дэлхийн сэлэлтийн аваргууд” цувралаараа хоёрдугаар байрын эзэн болсон байна. Энэхүү зургийн Шанхай хотын нэгэн тэмцээний үеэр авчээ.



World Press Photo 2012 -н хамгийн нэр хүндтэй "Оны шилдэг гэрэл зураг"-аар шалгарсан бүтээлийг та харж байна (зургийг авсан Самуэль Аран). Самуэль Аран нь энэхүү гэрэл зургийг Али Абдалл Салех-ерөнхийлөгчийнхөө эсрэг боссон Йемений ард түмний үймээний талаар сурвалжлага бэлтгэх даалгавраар, "New York Times" сонинд зориулан авчээ.

Дэлхийн шилдэг фото зурагны шалгаруулалтын багийн нэгэн шүүгч энэхүү бүтээлийн талаар: “Энэхүү дүр зураг нь ганц Йемен төдийгүй Египет, Тунис, Ливи, Сири зэрэг улс орнуудын өнөөгийн хүнд нөхцөл байдлыг нэгтгэн харуулж чадсан. Түүнчлэн хамгийн гол нь эдгээр орнуудад нүүрлэсэн бослого үймээн, дайны үр дүнг илүү хувийн талаас харуулж чадсаны зэрэгцээ илүү эх оронч үзэлтэй болсон тэндэхийн эмэгтэйчүүдийн улс төрийн амьдрал дахь өнөөгийн оролцоог илэрхийлсэн.”- гэж дүгнэжээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()