“Амгалан нойрс доо” Уитни Хьюстон

Өнгөрөгч Бямба гарагт “Beverly Hilton” зочид буудлын өрөөнөөс 48 настай байсан дуучин Уитни Хьюстон (Whitney Houston)-ны цогцсыг олжээ. Эмч нар түүнийг орон нутгийн цагаар 15:55-т таалал төгссөн болохыг нь тогтоосон байна. Хөгжмийн ертөнцөд балрашгүй ул мөрөө үлдээсэн энэ ер бусын эмэгтэйн үхлийн шалтгаан нь одоохондоо тогтоогдоогүй боловч, хүчирхийллийн ул мөрийг биен дээрээс нь огт илрүүлээгүй ажээ. Аугаа дуучин эмэгтэйн ийм гэнэтийн үхэл нь “Грэмми”-н шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны зохион байгуулагчдыг цочролд оруулжээ.

“Амгалан нойрс доо” Уитни Хьюстон


www.caak.mn (19 фото)
Уитни Хьюстон 2009 онд Лос-Анжелест “Олны хайртай дуучин” шагналыг гардан авах үедээ. Уитни нь хөгжимчний гэр бүлд мэндэлсэн бөгөөд ээж Сисси Хьюстон нь “Грэмми”-ийн шагналын эзэн болж байсан төдийгүй Дайон Уорвик түүний үеэл, Ареста Фра түүний загалмайлсан эх байжээ. (Kevork Djansezian / Getty Images file)


www.caak.mn (19 фото)
2011 оны 2 сарын 12-ны өдөр “Beverly Hilton” зочид буудал дотор болсон Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзан дээрхи продюссер Клайв Дэвис болон Хьюстон нар. Энэ явдлаас бараг жил орчмын дараа яг энэ зочид буудлын өрөөнд түүний амьгүй болсон биеийг олжээ. (Kevork Djansezian / Getty Images)


www.caak.mn (19 фото)
2010 оны 4 сарын 25-нд Лондон хотод болсон “O2 Arena” хэмээх тоглолтынхоо үеэр. (Samir Hussein / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон, түүний үеэл Дайон Уорвик  болон түүний охин Хьюстон Бобби Кристина Браун нар 2011 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын гала тоглолтын үеэр. (Larry Busacca / Getty Images For The Recording A)


www.caak.mn (19 фото)
2009 оны Лос-Анжелес дэхь “Грэмми”-ийн шагнал гардуулах 51-дэх удаагийн ёслолын тайзан дээрхи Уитни Хьюстон.


www.caak.mn (19 фото)
Амьдралынхаа туршид тэрээр “Грэмми”-ийн 6 шагнал хүртжээ. (Kevin Winter / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Бобби Браун болон Уитни Хьюсон нар 2003 оны Израилогийн тэмцээний үеэр. Энэхүү зурагт Израилийн ерөнхий сайд Ариэль Шерон түүнийг гэртээ хүлээж авч байгаа байдал тусгагджээ. (Quique Kierszenbaum / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Браун болон Хьюстон нар 2003 онд Лас-Вегаст болсон «VH1 Divas» - дуэт шоуны үеэр. Тэд 1992 онд гэрлэж, Бобби Кристина хэмээх охинтой болж, 2007 онд салсан юм. (Joe Cavaretta / AP)


www.caak.mn (19 фото)
Хьюстон болон Мэри Ж. Блайж нар 2002 онд болсон Вегас дахь тоглолтон дээр. (Frank Micelotta / Getty Images)


www.caak.mn (19 фото)
2000 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос «It's Not Right But It's Okay» дуугаар ритм блюз стилийн шилдэг дуучин номинацид шалгарч байх үедээ. (Vince Bucci / AFP/Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон болон Браун нар нь охин Бобби Кристинагийн хамт. 1998 он. (Lucy Nicholson / AFP/Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон болон Браун нар 2002 онд, Жоржиягийн шүүх танхимд. Америкчууд түүний нөхөр Брауныг Хьюстоны амьдралыг балалсан хэмээн ярьдаг. (Getty Images / Getty Images)


Эргээд түүний залуу насны дурсамж руу ороё.

www.caak.mn (19 фото)
Хьюстон дуулахаас гадна 1996 онд гарсан “Гэгээнтний гэргий” –ээс авахуулаад олон кинонд дүрээ мөнхөлсөн билээ. (Getty Images / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон 1994 онд “Бие хамгаалагч” киноны дуу болох “I Will Always Love You” дуугаараа “Грэмми”-ийн шагнал хүртэж байхдаа. (Pool / AFP/Getty Images)


www.caak.mn (19 фото)
1992 онд “Бие хамгаалагч” кинонд Кевин Костнер бие хамгаалагчийн дүрд, Уитни Хьюстон дуучны дүрд тоглосон юм. (ZUMA Press/Newscom)


www.caak.mn (19 фото)
Хьюстон 1991 оны Superbowl – дээр Америкийн төрийн дууллыг дуулж байна. Америкийн төрийн дууллыг хамгийн сайн дуулсан хүмүүсийн нэг бол Хьюстон юм. Уг дуу нь Топ-20 дууны сингл дискэнд багтааж байснаар энэхүү баримтыг баталж болно. (George Rose / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон болон Марайя Кэрри нар “When you belive” дуугаа бичүүлж байна. 1998 онд анх Мэрайя Кэрри алдартай болж эхлэх үед маш олон хүмүүс энэ хоёр алдартай дива-г андуурдаг байжээ. (Getty Images / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Өмнөд Африкийн анхны ерөнхийлөгч Nelson Mandela болон Whitney Houston. Түүний харцнаас маш их уйтгар гуниг, шаналал харагдаж байна.


www.caak.mn (19 фото)
Хьюстон дуулж байна. 1988 он. (Dave Hogan / Hulton Archive / Getty Images)


www.caak.mn (19 фото)
Хьюстон 1986 онд. Хьюстон нь дуучин болохоосоо өмнө загвар өмсөгч байсан бөгөөд “Seventeen” сэтгүүлийн нүүрэн дээр нэг бус удаа гарч байжээ. Тэрээр сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны хар арьстай охидын нэг юм. (Elise Amendola / AP)


www.caak.mn (19 фото)
2012 оны 2 сарын 11-ний өдөр “Beverly Hilton” зочид буудлын өрөөнд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэнгэрийн элч гэлтэй ер бусын хоолойтой, хөгжмийн ертөнцийн жинхэнэ охин тэнгэр болсон Уитни Хьюстон-ы гэгээн дурсгалыг хүндэлж, бидэнтэй хэдхэн хормыг хамт өнгөрүүлсэн танд баярлалаа. Түүний талаар дурсамж бүр дуулсан дууных нь уянгатай хамт бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Алтан Дэлхийн хөрсөндөө амгалан нойрс доо, Уитни Хьюстон (Whitney houston).

Видео.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()