Univision anywhere: Дэлхийн хаанаас ч, хэзээ ч Монголын телевизийн сувгуудыг үздэг боллоо

2012-02-07, 18:30
5,534

Техник, технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед телевиз, суурин утас гэх мэт зөвхөн гэр болон албан байгууллага дээрээ суурин хэлбэрээр хэрэглэдэг байсан бидний амьдралын өдөр тутмын салшгүй хэрэглээнүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Энэ юу гэсэн үг вэ? Өнөөдөр мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн томоохон компаниуд телевиз, суурин утас болон бусад үйлчилгээг өөр дээрээ дэлгэцтэй бүхий л зөөврийн төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ. Дэлгэцтэй төхөөрөмж гэдэгт бүхий л төрлийн зөөврийн болон ширээний компьютерууд, таблет, ухаалаг гар утаснууд гэх мэт интернэтэд холбогддог төхөөрөмжүүд орж байна.

Univision anywhere: Дэлхийн хаанаас ч, хэзээ ч Монголын телевизийн сувгуудыг үздэг боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Энэ жишгийг дагаад мэдээлэл, холбооны цогц үйлчилгээг хүргэгч Юнивишнийн зүгээс үргэлж шинийг эрэлхийлж, шинэ технологид дурлаж байдаг өндөр мэдрэмжтэй хэрэглэгчдээ дэлхийн хөгжлөөс хоцроохгүйн тулд UNIVISION ANYWHERE шинэ бүтээгдэхүүнийг зориулж байна.


Univision Anywhere гэж юу вэ?
Univision Anywhere шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэгч танд ТЕЛЕВИЗ, СУУРИН УТАС болон бусад үйлчилгээнүүдийг байршил харгалзахгүйгээр хаанаас ч хэрэглэх боломжийг бий болгож байгаа юм.

Univision Anywhere нь дотроо олон үйлчилгээнүүдийг агуулж байна. Үүнд:
• TV Anywhere
• Phone Anywhere
• Бусад ...

Ингэснээр телевиз болон суурин утсыг дан ганц гэр, албан байгууллага дээрээ суурин байдлаар хэрэглэхээс гадна компьютер, таблет, андройд болон iphone зэрэг ухаалаг төхөөрөмжүүд ашиглан гадуур явах үедээ, ажил дээрээ, мөн гадаадад сурч, ажиллаж амьдарч, аялж явах үедээ ч ашиглах боломжтой.

Энэ удаад TV ANYWHERE үйлчилгээг танилцуулж байна.

TV Anywhere үйлчилгээ гэж юу вэ?
TV ANYWHERE үйлчилгээ нь хэрэглэгчдэд Монголын 33 суваг болон IPTV-ийн Видео сан дахь дэлхийн шилдэг кино, дуу хөгжим, клип, мэдээ мэдээллийг 3G, Wi-Fi болон бусад төрлийн интернэт холболт ашиглан онлайнаар хүлээн авч үзэх боломжийг олгож байна.


Үйлчилгээг авахад шаардлагатай зүйлс
•    Интернэт холболт(wi-fi, 3G, cable…..)
•    Интернэтэд холбогддог төхөөрөмжүүд

Ямар төхөөрөмжүүдээр дамжуулан үйлчилгээг ашиглаж болох вэ?
•    iOS (iPhone, iPad, iPоd)
•    Android (Smartphone, tablet)
•    Зөөврийн болон ширээний компьютер

Андройд утсаар “Univision anywhere” үйлчилгээг ашиглах нь
Eclair 2.1 болон түүнээс дээш хувилбарын андройд утаснаас ашиглах боломжтой. Андройд утас хэрэглэгчид Android market-аас Univision Anywhere аппликейшнийг татан авч ашиглах боломжтой.

Таблетаар “Univision anywhere” үйлчилгээг ашиглах нь
Улам бүр хэрэгцээ, хэрэглээ нь өсч буй таблетаас ч “Univision Anywhere” үйлчилгээг авах боломжтой. Андройд таблет хэрэглэгчид Android market-аас Univision Anywhere аппликейшнийг татан авч ашиглах боломжтой.
iPad таблет хэрэглэгчид www.univision.mn/ хаягаар орж ашиглах боломжтой. Удахгүй AppStore-т албан ёсоор орох болно.


Компьютераар “Univision anywhere” үйлчилгээг ашиглах нь
Ширээний болон зөөврийн компьютер хэрэглэгчдийн хувьд дурын вэб хөтчөөс шууд телевиз, видео сан үзэх гээд бүх үйлчилгээг хүлээн авах боломжтой юм. Мөн VGA, HDMI холболт ашиглан компьютераа HDTV руу залгаад том дэлгэцээр ашиглахад ч эвтэйхэн. Компьютерийн хэрэглэгчид www.univision.mn хаягаар орж ашиглах боломжтой.

TV ANYWHERE ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ WWW.UNIVISION.MN САЙТААС...

Харин Юнивишнийн суурин үйлчилгээ буюу шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжуулан танай гэрт хүргэдэг Гурвалсан үйлчилгээг сонирхож буй хэрэглэгчдэд дараах боломжуудыг санал болгож байна.


Үүнд: Таны сонгосон багцаас хамаарч IPTV үйлчилгээний HD Box төхөөрөмж 52,000₮, 42,000₮, 0₮ боллоо. 120,000₮-ийн үнэ бүхий HD Box төхөөрөмжийг хамгийн боломжит үнээр санал болгож байгаа тул та 2 сарын 29-ний дотор амжиж захиалгаа өгнө үү.

 



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.