Паркын ажилтан матар хооллож байна.
Матараар алдартай Дарвин хотын нэг том гудамж.
Дарвин хотод зочилсон хэн боловч матрын зоопаркт очиж үздэг. Тэнд шилэн аквариум дотор орж суугаад тусгай шилэн бүхээгнээс аврага матрын уурыг хүргэн оролдож болно.
Хэрэв матар өлсгөлөн бол тань руу довтлож хазаж ч магадгүй. Хэрэв хазуулбал ямар олиг байхав дээ.
Зоо-паркийн матар хүнээс ч том. Шилэн хамгаалалттай хоргонд суугаад матрыг ойроос харж болно.
Жижиг матрыг гар дээрээ үнэ төлбөргүй барьж үзэж болно. Фото зургийг чинь энэ үеэр дарж үйлчилгээ үзүүлнэ. Матрыг барьж үзэхэд эгдүү хүрмээр зөөлөн арьстай байдаг байна.
Энд матраас гадна гүрвэлүүд болон хэвлээр явагчид олон бий.
Энд холливудын блокбастеруудад (олон үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудад) тоглосон том матрууд ч бий.
Паркийн удирдлага үе үе үнэгүй арга хэмжээ зохион байгуулдаг. Эхлээд матрын хазалтын хэмжээг харуулсан аппаратыг үзүүлдэг. Хазах механик аргаар хийсэн эрүүнд мөс хийж кноп дарж хазалтын хэмжээг үзүүлдэг.
Товч дарахад эрүү мөсийг тас хазна...
Матрыг хооллож байхыг харахад сонин. Зоопаркийн ажилтан уурганд хэсэг мах өлгөөд матар руу загас барих гэж байгаа мэт явна.
Аврага биет матар уснаас гэнэт цухуйж махыг үмхээд талийж одно.
Харин энэ үеэр үзэгчид хамгаалалттай шилний цаанаас ажиглан байна. Үзэгчид бусад матрыг хоолоо идээгүй байх үед аквариумаас аквариум дамжин харж зугаацаж болно.
Энэ арга хэмжээний үед үзэгчдийг тусгай тавцан дээр гарган матрын амьдарч буй аквариумын голд аваачихад матрууд бүгд нүхнээсээ гарч ирнэ.
Хүн бүрт нэг уурга өгөөд үзүүрт нь 3 хэрчим мах өлгөж өгнө.
Матрыг “агнах ан” эхэллээ.
Матрууд цоройхдоо үнэхээр авьяастай.