Өргөн хэрэглээнд нэвтэрсэн хар тамхины хольцтой бүтээгдэхүүнүүд

2012-02-02, 22:27
23,699

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бид кокаин, метамфетамин, героин зэрэг мансууруулах үйлчилгээнтэй өвс, ургамал, бодистой холбоотой мэдээ мэдээллийг байнга хүлээн авч, хүний амьдралыг яаж сүйрүүлдэг, ямар муу үр дагавартайг нь байнга олж мэдэж байдаг. Тэгвэл зарим улс орнуудад хэрэглэхийг огт хориглодоггүй зарим төрлийн хар тамхинууд байдаг ажээ. Тиймээс ч АНУ зэрэг улс орнуудад хар тамхины хольцтой өвчин намдаах эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс амь алдах тохиолдол элбэгшээд байгаа аж. Кокаин болон героин агуулсан ийм төрлийн өвчин намдааж, тайвшруулах эм бэлдмэлүүдийг ихэвчлэн эмчийн тусгай жороор өгдөг боловч хууль бус аргаар их хэмжээгээр борлуулдаг газрууд ч байсаар байна. Ингээд хамгийн аюултай боловч хэрэглээг нь хуулиар хориглоогүй 7 төрлийн хар тамхийг танд танилцуулж байна. Мэдэхэд илүүдэхгүй шүү дээ.

Өргөн хэрэглээнд нэвтэрсэн хар тамхины хольцтой бүтээгдэхүүнүүд


www.caak.mn (8 фото)
1. "Ванны хөөс"

Бие тавируулж, хамаг стрессийг тайлан тайвршуулдаг давстай халуун ваннанд орох зуршлаа та одоо орхисон нь дээр гэж зөвлөмөөр байна. Учир нь энэхүү давсны үйлчилгээ нь кокаин болон метанфетаминыхтай яг ижилхэн байдаг ажээ. 2011 онд америкийн Эрүүл Мэндийн Яамнаас ихэнхи төрлийн ванны давсны найрлаганд мефедроны хэрэглээг хориглосон тул үйлдвэрлэгчид нь тайвшруулах бодисных нь томъёог нь солисон болохоос урьдынхтай яг ижилхэн бүтээгдэхүүн борлуулсаар байгаа ажээ. (Paul J. Richards, AFP / Getty Images)


www.caak.mn (8 фото)

2. Сальвия


Мексик болон Төв Америк-т ургадаг сальвия хэмээх ургамалын хатаасан навчаар хийдэг ороодог тамхи нь ЛСД шиг сэтгэлзүйн өөрчлөлт, хий юм хардаг болох, мэдрэмжийг ерийн бишээр өөрчлөх үр дагавартай байдаг ажээ. Ганц ялгаа нь сальвия-г татсаны дараах нөлөөлөл нь 30 минутаас хэтэрдэггүй байна. (Carlos Osorio)


www.caak.mn (8 фото)

3. Синтетик марихуана


 “Хүнд зориулагдаггүй” гэсэн сануулгатай энэхүү марихуаныг орлогч синтетик марихуан болон “Спайс”, “К2” бүтээгдэхүүний эсрэг гарсан хориг хуулийн дагуу бүтээгдэхүүний найрлаганы томъёог л өөрчилсөн болохоос биш, үйлдвэрлэлтийг нь зогсоогоогүй байна. (Douglas R. Clifford, St. Petersburg Times / Zuma)


www.caak.mn (8 фото)

4. Ханиадны сироп


Ханиадны сиропыг зориулалтынх нь дагуу хэрхэн ашиглах талаар яриагүй байна. Харин хэтрүүлэн хэрэглэвэл эйфор, хэл ам орооцолдох, толгой эргэх нөлөө үзүүлдэгийг танд хэлэх гээд байгаа юм. Алкоголь болон декстрометорфан (DXM) – ыг агуулдаг учраас хэтрүүлэн хэрэглэвэл тун аюултай ажээ. Гэхдээ найрлагандаа DXM агуулдаггүй сиропууд ч байдаг. (Photodisc / Getty Images)


www.caak.mn (8 фото)

5. Амилын нитрат болон бутила


Амилын нитрат амила болон бутилын нитрат-ыг зүрхний өвчинг намжаах зорилгоор анагаах ухаанд хэрэглэдэг. Харин сексийн үед сэргээш маягаар хэрэглэх үед энэхүү мансууруулах үйлчилгээтэй эмийг ямар нэгэн жоргүй олгодог байна.


www.caak.mn (8 фото)

6. Азотын хий буюу "Хөгжөөгч хий"


Азотын хийг бяцхан метал контейнерт савладаг бөгөөд шүдний эмч нар өвчтөнөө эмчлэхдээ хэрэглэдэг. Энэхүү хийг өсвөр насныхан мансуурах зорилгоор их хэрэглэдэг байна. (Jvoves / Flickr)


www.caak.mn (8 фото)
7. Будагны шингэрүүлэгч

Шингэрүүлэгч, бензин болон зарим цавууны хийг үнэртэхэд толгой эргэж, мансуурлын байдалд орон, тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, даралт ихсэх аюултай. Тэр битгий хэл ийм үнэрт хэтэрхий удаан байх нь үхэлд хүргэж мэддэг байна. (Getty Images)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()