Дэлхийн хамгийн баян 10 хүн

Forbes сэтгүүлээж жил бүр гаргадаг "Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс"-ийн жагсаалтын энэ жилийн эхний арван тэрбумтанг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Эндээс та бүхэн тухайн тэрбумтан бүрийн хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олдог, жагсаалын хэддүгээрт байгаа зэрэг олон сонирхолтой мэдээ, баримтуудыг хүлээн авах болно. Ингээд энэ цагийн хамгийн чинээлэг хүмүүстэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн баян 10 хүн



No. 1 Carlos Slim Helú & family
Цэвэр ашиг: $74 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Telecom
Mexico

 Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын хоёр дахь жилдээ тэргүүлж байгаа Мексикийн теле коммуникацийн магнат Карлос Слим Хелю нь нийт хөрөнгө дээрээ 20,5 тэрбум доллар нэмж, өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой тэрбумтангаар давхар тодроод зогсохгүй энэ жагсаалтын 2-рт орсон Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс-ээс даруй 18 тэрбум доллараар илүү хөрөнгөтэй болсон байна. 2011 онд ийм гялалзсан амжилтанд хүрсэн нь Мексикийн хувьцааны 19%-ийн өсөлт, латин америкийн мөнгөний нэгжний бэхжилт,уул уурхайн болон хувьцааны амжилт зэрэг хүчин зүйлс их нөлөөлжээ. Мөн тэрээр өөрийн телекоммуникацийн компаниа Латин Америкийн wireless сүлжээний хамгийн том компани болох America Movil-тай нийлүүлж, 62%-ийн хувьцааг гэр бүлийн хамт эзэмших болсон байна. Түүнчлэн мексикийн тэрбумтан Карлос Слим нь “Saks” болон New York Times-ын хувьцааг эзэмшдэг байна. Саяхан түүний урлагийн цуглуулгыг хадгалдаг Soumaya Museum-музей нээгдсэн юм. Энэхүү музейгээр олон нийт үнэгүй зочлох боломжтой ажээ.



No. 2 Bill Gates
Цэвэр ашиг: $56 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Microsoft
АНУ-ын иргэн

 Microsoft корпрацийн үүсгэн байгуулагч, футурист төдийгүй Америкийн хамгийн баян хүн тэрээр тэрбумтан найз Warren Buffet-ын хамтаар хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг амьддаа, эсвэл нас барсныхаа дараа буяны байгууллагад шууд хандивлана гэсэн амлалтыг өгсөн билээ. Тэрээр өдгөө дэлхийн хамгийн баян хүний баяр сууриа Мексикийн телекоммуникацийн магнатад тавьж өгсөн боловч өөрийн буяны сандаа 30 тэрбум доллар байршуулаад байгаа юм. Gates-ийн буяны сан нь Дэлхийн хамгийн нөлөө бүхий буяны байгууллага бөгөөд сүрьеэ, полимиелитээр өвчилсөн хүмүүст тусалдаг бөгөөд өлсгөлөнгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Гейтсийн сан нь ДОХ-ын вакциныг нэн яаралтай гаргаж авах үйлсэд хамгийн түрүүнд гараа сунгадаг бөгөөд багш нарын хичээл заах чанарыг сайжруулахад анхаардаг. Gates нь өөрийн хөрөнгөний 70%-ийг Cascade-хөрөнгө оруулалтын санд байршуулдаг бөгөөд үлдсэн хөрөнгө нь Microsoft-ийн хувьцааны нөлөөнд байдаг ажээ.



No. 3 Warren Buffett
Хөрөнгийн хэмжээ: $50 тэрбумаас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Berkshire Hathaway
United States

Хүндэт хөрөнгө оруулагчийн маань эзэмшдэг Berkshire Hathaway-н хөрөнгө өнгөрсөн жилийн хугацаанд 15%-иар өсч, түүнд 3 тэрбум долларын ашгийг авч иржээ. 80 настай Уоррен Баффет өнөөдөр ч эдийн засгийн хойморт заларсан хэвээр байна. Тэрээр дотны нөхөр ба, бизнесийн түнш Билл Гейтсийн хамт хөрөнгөнийхөө дийлэнхийг буяны үйлсэд зарцуулахаа амласан билээ.



No. 4 Bernard Arnault
Хөрөнгөний хэмжээ: $41 тэрбумаас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: LVMH
Францын иргэн

Luxe-гийн тэргүүн Бернард Арнаулт нь Европын хамгийн баян хүний байр сууриа эргүүлэн авлаа. Түүний хөрөнгийн хэмжээ 13,5 тэрбум доллараар огцом өсөх болсон шалтгаан нь өнгөрсөн жилийн дотор Dom Perignon-ы кампанит ажил, Cognac Hennessy, Tag Heuer –ийн цаг болон Louis Vuitton –ы чимэглэл зэрэг тансаг хэрэглээний эрэлт ихссэнээр LVMH-ийн хувьцаа нь Шанхай болон Ho Chi Minh хот зэрэг азийн зах зээл дээр өссөнтэй холбоотой юм байна. Тус групп нь өнгөрсөн жил Hermes-ийн 20%ийг эзэмшилдээ мөн авсан байна. Arnault өөрийгөө энгийн нөхөрсөг хувьцаа эзэмшигч гэж үзэж байгаа боловч Hermes-ийнхэн түүнийг зориуд өдөөн хатгалаг хийх үүднээс компанийх нь 20%-ийг өөрийн болгосон гэсэн байр суурьтай байгаа ажээ. Өнгөрсөн 3 сард Arnault нь LVMH-д ихээхэн хэмжээний хувьцаанд хөрөнгө оруулсан байна. Мөн дашрамд дурьдахад LVMH компаний нь Christian Dior-ын дизайнер Жон Галлионо-г семитийн эсрэг сануулга хэлснийх нь дараа ажлаас нь халжээ. Ямартай ч 2012 оны эхээр гаргасан жагсаалтад Дэлхийн хамгийн баяны хүмүүсийн 3-р бичигдэж байгааг Бернард Арнаулт нь Royal Van Lent хэмээх дарвуулт завины үйлдвэл болон Courchevel- дэхь өндөр зэрэглэлийн зочид буудлыг эзэмшдэг байна. Түүнчлэн Францад Carrefour компани болон Go Voyages жуулчны компаний хувьцааг эзэмшдэг.



No. 5 Larry Ellison
Цэвэр ашиг: $39.5 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Oracle
АНУ-ын иргэн

Oracle-ын захирал Ларри Эллисон нь 11,5 тэрбум долларын хөрөнгийг эзэмшиж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 30%-иар үсрэлт хийсэн үзүүлэлт болж байна. Энэхүү орлогоо тэрээр software компаниудын хувьцаанд хөрөнгө оруулснаар өөрийн болгожээ. АНУ-ын хамгийн өндөр орлоготой бизнесмэнүүдийн нэг болох Ellison нь өнгөрсөн 5 жилийн туршид өөрийн биpнесээс гадна хувьцааны өсөлт бууралтыг тодорхойлох ажлаар 960 сая доллар олсон байна.



No. 6 Lakshmi Mittal
Цэвэр ашиг: $31.20 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: ган олборлолтын үйлдвэр
Энэтхэгийн иргэн

Лакшми-гийн эзэмшдэг дэлхийн хамгийн том төмрийн үйлдвэр болох ArcelorMittal-ын цэвэр ашиг нь дээд хүрээнийхний дунд төмрийн хэрэгцээ өссөнтэй холбогдуулан 2010 онд 2,9 тэрбум хүртэл нэмэгдсэн байна. Энэхүү групп нь өөрийн олборлодог зэвэрдэггүй ган-г Aperam компани болон Канадын Baffinland Iron Mines уурхайд нийлүүлэх болсон байна. Түүнчлэн 2012 оны Лондонгийн Олимпод зориулж тус хотын Олимпын Хүрээлэнд босгох 377 фуут өндөртэй ArcelorMittal Orbit барималын ажилд тус компаний олзворлодог ган их хэмжээгэр ашиглагдах аж. Түүнчлэн Лондонд амьдардаг Европын хамгийн баян иргэн нь хотын гадна орших 340 акр талбайтай Alderbrook Park- эзэмшлийг худалдан авч, экологид ээлтэй бүсийг байгуулахдаа 40 сая доллар зарцуулах бөгөөд мөн ArcelorMittal компанитай гэрээ байгуулах юм байна. Лакшми-гийн охин Vanisha нь New York дахь Roc Capital Management – ийн хувьцааг эзэмшдэг ажээ.



No. 7 Amancio Ortega
Цэвэр ашиг: $31 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Zara
Испаний иргэн

Zara, Massimo Dutti and Stradivarius зэрэг хэд хэдэн брэндийн үйл ажиллагаад удирддаг Inditex компани нь 77 оронд 5000 гаран нэрийн дэлгүүрээрээ дамжуулан ашигаа олдог байна. Тус компаний захирал Ортега нь мөн Флорида, Мадрид, Лондон, Лисбон зэрэг томоохон хотуудад өөрийн үл хөдлөх хөрөнгө, морин тойруулгыг эзэмшдэг бөгөөд хөл бөмбөгийн лигийн хувьцааг эзэмшдэг. Мөн түүний сонирхлыг хий, аялал жуулчлал, банкны салбарууд ихээр татдаг байна. Төмөр замын ажилчны хүү тэрээр нэгэн цамцны дэлгүүрийн туслах ажилтнаар анхныхаа ажлын гараар эхэлж байжээ. Дараа нь тэрээр эхнэр Rosalia Mera (өдгөө бас тэрбумтан болсон) –гийнхаа хамт гэрийнхээ зочны өрөөнд даашинзны нөмрөг, дотуур хувцас оёж эхэлсэн байна. Тэдний охин Марта нь Inditex-т ажилладаг.



No. 8 Eike Batista
Цэвэр ашиг: $30 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: уул уурхай, газрын тос
Бразил

Бразилийн хамгийн баян хүн болох Eike Batiska нь дэлхийн тэргүүн баячуудын толгой дээр цахиур хагалахад тун ойрхон байгаа нэгэн. Гадаадын компаниудад хөрөнгө оруулах замаар тэрээр хөрөнгөө бэхжүүлж, энэ жил New York-т оффисоо нээхээ зарлаад байгаа бөгөөд Лондонгийн Хувьцааны Бирж дээр өөрийн охин компаниудынхаа нэрийг оруулаад авсан. Өөрийн эзэмшлийн EBX компаниараа дамжуулан тэрээр уул уурхай, усан онгоцны үйлдвэр, эрчим хүч, ложистик, аялал жуулчлан, чөлөөт цагт зориулсан үйлчилгээ зэрэг салбаруулад үйл ажиллагаагаа явуулдаг. Олон сар зөвлөлдсөнийг эцэст, өнгөрсөн 2-р сард Канадын алтны Ventana компанийг түүний мэдэлд шилжүүлсэн. Мөн түүний ашгийн гуравны хоёр нь газрын тос, хий олзворлолтын компани болох OGX-оос ирдэг байна. Энэхүү компанийг тэрээр 2007 онд байгуулсан аж.



No. 9 Mukesh Ambani
Цэвэр ашиг: $27 тэрбум долларын дотор
Эзэмшлийн компани, салбар: газрын тос, хий
Энэтхэгийн иргэн

Түүний эзэмшдэг газрын тос болон хий олзворлолтын Reliance Industries нь Энэтхэгийн хамгийн үнэ цэнэтэй компанид тооцогддог бөгөөд хувьцааныхаа 30%-ийг BP компанид олгон, түүнтэй хийсэн гэрээний дагуу Энэтхэг дэхь газрын тосны 23 блокийг 7,2 тэрбум доллараар үнэлэх маркетингийн нэгдсэн тохиролцоонд хүрчээ. Энэхүү гэрээ нь Энэтхэгийн хувьд хамгийн том гадны хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа юм. Мукеш Амбани нь мөн өнгөрсөн жил Амареикийн гурван том эрчим хүчний фирмээс 3,3 тэрбум доллараар хувьцаа худалдан авч, занарын хий олборлох ажилд азаа сорьж байгаа аж. Тэрээр эхнэр Nita-гийн хамтаар Мумбай – д бариулсан 27 давхар харшдаа удахгүй нүүж орох юм байна.



No. 10 Christy Walton болон түүний гэр бүл
Цэвэр ашиг: $26.5 тэрбум доллараас ДЭЭШ
Эзэмшлийн компани, салбар: Wal-Mart
АНУ

2005 онд гэрийнхээ ойролцоо онгоцны ослоор амь үрэгдсэн Жон Уолтоны бэлэвсэн эхнэр Christy Walton нь нөхрийнхөө хөрөнгийг өв залгамжлан авсан бөгөөд өнөөдөр Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр тодроод байна. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нөхрийнх нь First Solar-т оруулсан эртний хөрөнгө оруулалтын ачаар тэрээр ийнхүү огцом цойлон гарч ирсэн байна. 2006 оноос хойш энэ хувьцаа нь 500% орчим хувиар өсчээ. Гэвч түүний орлогийн ихэнхи нь хадам аав Сэм Уолтон нь ах James-ийн хамт 1962 онд үүсгэн байгуулсан   Wal-mart сүлжээ дэлгүүрээс ирдэг байна. Өнөөдөр энэхүү дэлгүүрийн эргэлтийн хөрөнгө нь 405 тэрбум доллар байдаг бөгөөд 2,1 сая орчим хүнийг ажлын байраар хангадаг байна. Крист Уолтон нь музей, боловсрол болон органик цэцэрлэгжилтийн үйл хэргийг санхүүгийн талаас дэмжиж, хандив туслалцаа үзүүлдэг.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()