Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Загварын ертөнцөд шинээр мэндлэх санаа бүр амжилт олоод байдаггүй гэдгийг бид мэднэ. Шинийг санаачилсан хүн бүхэн ямар нэгэн байдлаар олны зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Тэр тусмаа жилээс жилд шинээр зохион бүтээх боломж нь хумигдсаар байгаа загварын ертөнцийнхөн одоо дэгжин гоёмсог гэхээсээ илүү, этгээд, гажруу чиглэж хувцас загварын өнгө төрхийг хазайлгах болжээ. Үүний нэг жишээ болгож, энэ жилийн Парисын загварын долоо хоногийн үзүүлбэрүүд дээр тавигдсан хамгийн хачирхалтай загваруудыг танд танилцуулж байна. Хувцас загварын “инженерүүд” болсон загвар зохион бүтээгчдийн эдгээр этгээд гаж бүтээлүүд ойрын ирээдүйд загварын чиг хандлагыг тодорхойлохыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч их сонирхолтой загварууд байна.