Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотын буддын шүтлэгтэн эмэгтэй Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө гартаа бадам лянхуа цэцэг барьж Төвдийн шашны тэргүүн Далай ламтай мэндчилэх агшныг хүлээн зогсоно. Ботгайа бол буддын шашныхаар Будда бурхан гэгээрсэн газар хэмээн тооцогддог аж. Калачакра бол буддийн-Махаянагийн уламжлалт фестиваль. 12 дугаар 31-нд эхлэдэг.
Ажилчид буддийн Махаянагийн уламжлалт Калачакра фестивалийн өмнөхөн Бодьгаяа хотын усанд ариусдаг газрыг ажиллахад бэлэн болгожээ.
Буддийн шүтлэгтнүүд Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотын Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө Будда бурханы гэрээрсэн хэмээгддэг Махабодхи сүмд орохоор дараалан зогсож байна.
Энэтхэгийн ядуус Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотын Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө хишиг хайрлахыг хүлээн зогсож байна.
Буддийн лам нар болон бусад шүтлэгтнүүд Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотын Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө шашны тэргүүн Далай лам ирсний дараа түүнтэй мэндлэх агшныг хүлээн зогсож байна.
Буддийн лам нар болон бусад шүтлэгтнүүд буддын шашны тэргүүн Далай лам хажуугаар нь өнгөрөх агшныг хүлээн зогсож байна.
Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө үсээ хусуулан бэлдэж байна.
Шүтлэгтэн эмэгтэй Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр буддын шашны тэргүүн Далай лам ном айлдах газар руу явж байна.
Буддын шүтлэгтнүүд сайн дураараа цай чанах том тогоо руу сүү хандивлан юүлж байна. Энэ цайгаар Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр шүтлэгтнүүдийг дайлах юм.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр цайгаа уухаар данхаа барин дараалалд зогсож байна.
Залуу лам Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр шүтлэгтнүүдийг дайлахад зориулсан бингээс хүртэж байна.
Энэ хүүхэд энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотын Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр буддын шашны тэргүүн Далай лам 6 дахь өдөр ном айлдаж байхад тоглож байна. Калачакра-2012 буддын шашны фестиваль 2012 оны 1 дүгээр сарын 1-нд эхлэж хойд энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа хотод 10 өдөр үргэлжилсэн юм.
Энэтхэгийн ядуус хойд энэтхэгийн Бихар мужийн Будда бурханы гэгээрсэн хэмээгддэг Махабодхи сүмд ирсэн мөргөлчдөөс хишиг хайрлахыг хүсч байна.
Энэ эрэгтэй хүүхэд Калачакра-2012 буддын шашны фестивалийн 6 дахь өдөр шүтлэгтнүүдэд зулаа авахыг уриалж байна.
Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр ламаадай нар эргүүлгэн тоглоом дээр тоглож байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр буддын шашны тэргүүн Далай ламын айлдварыг сонссоны дараа тариалангийн талбай дундуур байрладаг газар руугаа явж байна.
Буддийн ламаадай Махабодхи сүмийн ханан дахь нүхэнд сууж байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн сүүлийн өдөр адис авахын тулд гараа сарвайж байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр буддын шашны тэргүүн Далай ламд мөргөж айлдварыг нь сонсохоор ирсэн мөргөлчдөд шашны ном зохиол тарааж байна.
Төвдийн буддын шашны тэргүүн Далай лам Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр мөргөл үйлдэж айлдвар өгч байна.
Буддийн лам нар буддын шашны тэргүүн Далай ламаас хилийн чанад дахь сүсэгтэн нарт зориулсан айлдварыг сонсож байна.
Буддийн сүсэгтэн нар Будда бурхан гэгээрсэн тэр газарт Далай ламын айлдварыг сонсож байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн 4 дэх өдөр Далай ламтай хамт мөргөж байна.
Энэ ламадай Калачакра-2012 буддын шашны фестивалийн сүүлийн өдөр цэнгэн баясаж байна.
Буддийн шүтлэгтнүүд мөргөл үйлдэж ном айлдахын өмнө буддын шашны тэргүүн Далай ламд залбирч байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр бишгүүр хөгжмийн зэмсэгээр тоглож байна.
Төвдийн сүсэгтнүүд уламжлалт ёслолын хувцастайгаа буддын шашны тэргүүн Далай ламтай мэндчилж байна.
Буддийн лам нар шашны ёслолын Калачакра бүжгийг Далай ламд тоглон үзүүлж байна.
Шашны ёслолын бүжгийн гол бүжигчин Калачакра-2012 буддын шашны фестивалийн сүүлийн өдөр тоглолт хийж байна.
Буддийн шүтлэгтэн бясалгал (ухаан бодол болон зүрхээ тайвшруулах дасгал) хийж байна.
Буддийн шүтлэгтэн Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр сэтгэл болон махбодийн эрч хүч олж авахын тулд залбирч байна.
Буддийн шүтлэгтэн Калачакра-2012 буддын шашны фестивалийн 8 дахь өдөр Далай ламын мөргөл айлдварын үеэр гартаа эрх барьсан байна.
Төвдийн шашны тэргүүн Далай лам Калачакра-2012 буддын шашны фестиваль эхлэхийн өмнө төвдийн буддизмын 3 дахь тэргүүн 17 дахь Угьен Тинли Доржтой мэндчилж байна.
Данх барьсан буддийн лам нар шашны фестивалийн үеэр цай түгээж байна.
Буддийн шүтлэгтэн гудамжинд байрлуулсан том телевизийн дэлгэцээр Далай ламын айлдварыг шууд дамжуулж байгааг хараад даган залбирч байна.
Энэ хүүхэд Калачакра-2012 буддын шашны фестивалийн 9 дэх өдөр явагдсан сургаал айлдвар бясалгалын үеэр чихэр идэн баясаж байна.
Буддийн лам нар Калачакра-2012 буддын шашны фестивалийн 8 дахь өдөр явагдсан сургаал айлдвар, бясалгалын үеэр Төвдөд өөрийгөө шатааж зулын гол болсон хүмүүсийн дурсгалыг лаа барин ёслон хүндэтгэж байна.
Энэ хүүхэд Төвдөд өөрийгөө шатааж зулын гол болсон хүмүүсийн дурсгалыг лаа барин ёслон хүндэтгэж байна.
Буддийн лам нар Далай ламын айлдварыг сонсож байна. Нэг лам "Save Tibet" (Төвдийг авръя) гэсэн маск зүүжээ.
Далай лам Калачакра-2012 буддын шашны фестивалийн үеэр Будда бурхан гэгээрсэн газар айлдвар өгч байна.