АНАСТАСИЯ ЭШЛИ | СЕРФИНГ
Анастасия Эшли серфингийн төрөлд нэлээд хэдэн дээд амжилт тогтоосон. Анх 9 настайдаа NSSA-гийн дэлхийн аврага шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон хамгийн залуу тамирчин байв. Анастасия 16 настайдаа «Оны шинэхэн тамирчин» гэсэн өргөмжлөлийг авч байв. Эшли 2005 оны америкийн дур булаам үзэсгэлэнтэй цагаан хоолтон гэсэн бас нэг өргөмжлөлтэй.
НИКИ ГУДЕКС | Уулын дугуй спорт
Ники график дизайнерын ажилтай бөгөөд загвар өмсөгчийн мэргэжлээр дагнаж буй нэгэн. Австралийн дур булаам бүсгүйчүүдийн нэг. Дэлхийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтад нэр нь байнга бичигдэж байдаг. Түүний спортын амжилт гоо үзэсгэлэнгээс нь дутахааргүй сэтгэгдэл төрүүлдэг. Үндэсний болон дэлхийн тэмцээнд нэлээд хэдэн удаа түрүүлж байсан. Австралийн шилдэг тамирчдын нэг. Ники Revolution сэтгүүлд маунтин-байкийн буланг хөтлөдөг бөгөөд спортын тайлбарлагчийн ажлыг нэгэн зэрэг хийдэг.
ЭЛЛИСОН СТОК | Хөнгөн атлетик
Америкийн тулгууртай харайлтын энэ тамирчин бүсгүй анх спортын амжилтаараа бус, харин интернетэд түүний үсээ гоё илбэж буй нэгэн зураг тавигдаж олны анхаарлын татаж алдаршиж эхлэсэн түүхтэй. Энэ зургийн дараа нийгмийн сүлжээн дэх түүний хаягаар шүтэн бишрэгчдийнх нь олон мянган мессеж иржээ. Хожим нь тэрбээр олон мессежээс залхаж нийгмийн сүлжээн дэх зургаа арга буюу авчээ.
АЛАНА БЛАНЧАРД | СЕРФИНГ
Алана дэлхийн дур булаам эмэгтэй тамирчдын нэг бөгөөд түүний өмсөх дуртай хувцас нь бикини буюу богино банзал. Америкийн энэ залуу тамирчин бүсгүй хавайн наран шарлагын эрчүүдийн харааг булаагаад зогсдоггүй серфингийн самбар дээр яггүй зогсож чаддаг нэгэн аж.
Ихэр эгч дүүс БИА, БРАНКА ФЕРЕС нар | СИНХРОН сэлэлтийн төрөл
Бразилийн Ихэр эгч дүүс Биа, Бранка Ферес нар спортын өндөр амжилт гаргаагүй ч "The Popcrunch" сэтгүүлийн дур булаам эмэгтэй тамирчдын жагсаалтад 2 дугаарт жагсчээ. Биа, Бранка нарын фото зураг эрэгтэйчүүдэд зориулсан нэлээд хэдэн сэтгүүлд тавигджээ.
АМАНДА БИРД | Усан сэлэлт
Америкийн усанд сэлэгч Аманда Бирд 4 удаа Олимийн тоглолтод оролцсон бөгөөд шагналгүйгээр хоосон буцаж байсангүй. Эхний 3 удаагийн тоглолтод байнга шагналын тавцанд гарч, Бээжинд болсон тоглолтоос гоо үзэсгэлэнт эмэгтэй тамирчдын жагсаалтад 5 дугаар байр эзлэж байв.
КРИСТИ ЛЕСКИНЕН | Чөлөөт төрөл
Кристи Лескинен уулын цанын төрлөөр хичээллэдэгээс гадна эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлийн хуудсанд байнга уулын цанын хувцасыг рекламддаг. Спортоос гадна Кристи Victoria's Secret-ийн хувцасны шоунд загвар өмсөгчөөр ажилладаг байна.
МАРИЯ КИРИЛЕНКО | ТЕННИС
Спортын дур булаам эмэгтэй тамирчдын нэрсийг теннисийн тамирчингүйгээр төсөөлөх аргагүй. ОХУ-ын тамирчин Мария Кириленко-г Мария Шарапова, Анна Курниковагийн шийрийг хатааж буй нэгэн хэмээн спорт тайлбарлагчид үздэг. Кириленко амжилтаараа өмнөх бүсгүйчүүдээс дутахааргүй. Одоо амжилтаа улам ахиулах л үлдээд байна.
БЬЯНКА КРУЗ | СОФТБОЛ Америкийн тамирчин Бьянка Круз софтболын лигид шилдэг хэмээн тооцогддог. Жилийн өмнө Бьянка спортыг орхин загвар өмсөгчийн мэргэжлийг хөөхөөр шийджээ.
МИССИ ГИБСОН | СЕРФИНГ
Мисси Гибсон усны спортын хувцас үйлдвэрлэдэг Roxy пүүсийн серфингийн багт тоглодог. Тэрбээр өндөр амжилт үзүүлдэггүй ч интернетэд түүний хэдэн мянган дур булаам фото зураг байнга аялаж байдаг нь түүнийг гоо үзэсгэлэнтэй гэхээс өөр аргагүй.
МИВА АСАО | Элсний гар бөмбөг
Японы гар бөмбөгчин Мива Асао япондоо хамгийн нэр хүндтэй тамирчдын тоонд ордог. Түүнийг «Элсний гар бөмбөгийн дагина» хэмээн нэрийддэг. Японы дизайнер Юми Катсура Парист болсон хувцас загварын 7 хоногийн баярт өөрийн цуглуулгыг Мива Асао-гаар төлөөлүүлжээ.
АННА РОУСОН |ГОЛЬФ
Австралийн тамирчин Анна Роусон гольф сайн тоглохоос гадна дэлхийн дур булаам эмэгтэй тамирчдын нэрсийн жагсаалтад байнга жагсдаг. Men's Health сэтгүүл түүнийг хамгийн үзэсглэнтэй гольфийн тамирчин хэмээн нэрлэжээ.