Хорь гаруй жил эфирт ажилласан энэ эмэгтэй яаж үргэлж залуухан, үзэсгэлэнтэй хэвээр байж чаддаг юм бол? Сэтгүүлчийн ийм асуултад Екатерина нууцаа дэлгэсэн байна. Юун түрүүнд тэрээр хуурай арьстай тул үргэлж гэртээ агаар оруулдаг юм байна. Өвлийн жавартай улиралд хүртэл цонхоо онгойлгож унтдаг ажээ. Харин өглөө нь дулаан орондоо хорогдолгүй эртлэн босч, урьдчилан бэлдсэн хөлдөөсөн цайгаараа (мөс) нүүрээ арчдаг байна.
Андреевна мөн гэрээсээ гарахаасаа өмнө халуун, хүйтэн шүршүүрт заавал ордог ажээ. Харилцан адилгүй температуртай усны урсгал түүний арьсийг залуу хэвээр нь хадгалдаг байна. Түүнчлэн Екатерина Андреевна нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд хайр дурлал маш өндөр нөлөөтэй байдгийг дуу алдан тэмдэглэжээ. Тэрээр гэр бүлтэй бөгөөд нөхөртэйгөө дэндүү аз жаргалтай амьдардаг байна. Тиймээс түүн шиг мөнхий залуугаараа байх хүсэлтэй хүмүүст хандаж, сайхан хайртай учрахыг зөвлөжээ.
Екатерина бас долоо хоногт 2-3 удаа заавал бассейн юмуу саунд ордог байна.
Тэрээр өөрийгөө нилээн хайрладаг болохоор хоолны хориг, дэглэмийг огт хэрэглэдэггүй ажээ.
Телевизийн алдарт хөтлөгч өглөөний унд, өдрийн цай, оройны хоолоо заавал иддэг. Тэгэхгүй бол хүний ходоод гэдэс нь: “Аанха, эзэн надад өчигдөр хоол өгөөгүй. Тийм болохоор запаасанд бага зэрэг өөх хийчихье” -гэж “боддог” хэмээн үздэг байна.
Өглөөний зоог: Өглөөд тэрээр заавал ямар нэгэн каша уудаг байна. Кашиндаа тэрээр 0,5-хувийн тослогтой сүү хольдог. Дашрамд дурьдахад Катя сливийн тос огт хэрэглэдэггүй байна. Тэрээр манная – гаас бусад бүх кашыг уудаг ажээ. Ихэвчлэн хар будаа юмуу англи порижийг илүүд үздэг (Оросын геркулес зэрэгтэй төстэй). Өглөөний ундандаа өндөг юмуу тараг идэж болно. Бас заавал нэг стакан ногоон цай уудаг ажээ. Мэдээж сахаргүй. Сахар, чанамал, зөгийн бал зэргийг хэрэглэдэггүй ажээ.
Өдрийн унд. Өдрийн ундандаа тэрээр мах, ногоо, мөөг, загасны шөлөөр эхлүүлж, хоёрдугаар хоолондоо хуураагүй, жигнэсэн загас, мах, тахиа, маш бага давс юмуу эрдэнэшишийн соусаар амталж хэрэглэдэг. Харин хиам, сосискноос амсдаг ч үгүй юм байна. Үнэндээ Катя-гитйн нөхөр нь өөртөө зориулж хаяа хиам худалдан авдаг ч Катя лав түүнээс нь амсдаггүй ажээ. Түүний охин нь ээжийнхээ энэ гоолиг байх хоолны дүрмийг сайн мөрддөг байна.
Оройн хоол. Оройн хоол нь маш хөнгөн байдаг. Яг л өглөөний хоол шиг хөнгөхөн. Ингэхдээ Екатерина нь хэдэн цагт идэх нь чухал биш, хамгийн гол нь хэдэн цагаас унтахаасаа шалтгаалж оройн хоолоо идэх нь чухал гэж үздэг. Тиймээс унтахаасаа 2-3 цагийн өмнө л юм идэж байвал хэдээс юм идэх нь хамаагүй ажээ. Жимс ногоо их хэрэглэдгийн дотор халуун орны жимснүүд, тэр дундаа манго-д хамгийн дуртай гэнэ. Харин одоо үед моданд ороод байгаа өөхийг сайн шатаадаг гэдэг хан боргоцойнд тэрээр тийм ч дуртай биш ажээ.
За бас нэг таны мэдэх ёстой зүйл гэвэл манай нийтлэлийн гол хүн маань загвар огт хөөдөггүй гэнэ. Харин шинээр гарсан амин дэм, витамины бүтээгдэхүүнүүдийг алгасалгүй олж авдаг юм байна шүү. Юун түрүүнд аскорбины хүчлийг байнга хэрэглэдэг. Харин үлдсэнийг нь эрүүл мэндийн байдал болон улирлаасаа шалтгаалж их бага хэмжээгээр хэрэглэдэг байна. Одоо үед их өргөн хэрэглэгдээд байгаа пикногинол (усан үзэмний үрнээс гаргаж авсан витамин бөгөөд организмаас чөлөөт радикалуудыг гадагшлуулдаг) –ыг хэрэглээд байгаа ажээ.
Гэхдээ өөрийн гэсэн ноу-хау түүнд үйлчилдэг. Энэ бол өглөө босоод, өлөн элгэн дээрээ хүйтэн цэвэр ус уух явдал юм. Екатерина Слава Зайцева-гаас сурсан энэхүү зуршлаа сүүлийн 10 гаран жил хэрэгжүүлж байгаа аж.
Екатерина хэдийгээр эрүүл амьдралын хэв маягийг мөрддөг ч гэсэн хорт зуршлаас ангид хүн биш юм. Одоо тэрээр хорт зуршлаасаа ангижрахыг хичээхээ ч больжээ. Энэ бол шоколад болон тамхи юм. Шоколад болон “Мишка на севере” чихэр хоёрт дурлах их дураа хорьж дийлэхгүй байгаа Екатерина маань тамхитай бүүр тэмцэхээ ч больжээ. Мэдээж тэрээр хамгийн зөөлөн тамхи буюу давхар шүүлтүүртэй “Muratti”-г л хэрэглэдэг байна. Харамсалтай нь Москва-д түүний хэрэглэдэг энэ тамхийг зардаггүй, Италид үйлдвэрлэдэг юм байна. Итали бол Екатерина-гийн хамгийн хайртай улс юм. Тэнд түүний шүтээн болсон загвар зохион бүтээгчид байдаг. Тэрээр хувцасны шүүгээгээ дүүргэхийн тулд Италийг хэд хэдэн удаа зорьж байжээ.
Хэрвээ та түүнийг 50 настай гэдэгт итгэхгүй бол
ЭНД дарж Wikipedia дээрх танилцуулгийг нь үзээрэй.