Холливуудын хамгийн чємєгтэй, гvргэр бvсгvйчvvд

Алдар нэр, эд баялаг, сайхан амьдралыг бий болгоно гэдэг нь эмэгтэй хvнээс ганц гоо vзэсгэлэн, аявъяасаас гадна сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил, эр зориг, тэр ч битгий хэл бие бялдрын хvчирхэг байдлыг шаарддаг гэвэл та надтай маргах уу? Би лав vvнийг vнэн гэж бодож байна. Учир нь сайхан гадаад тєрхєє удаан хадгалахын тулд эмэгтэй хvн бvр байнга дасгал сургуулилт хийж байх шаардлагатай байдаг. Харин байнгын дасгал сургуулилт гэдэг бол тэр чигээрээ тухайн хvнээс маш их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг зvйл билээ. Дасгал сургуулилт, бэлтгэл бол зvгээр л хамгийн наад захын жишээ шvv дээ. Ингээд бvгдээрээ Холливуудын хамгийн тэвчээртэй, эрсдэлд дуртай бvсгvйчvvдтэй танилцацгаая..
Холливуудын хамгийн чємєгтэй, гvргэр бvсгvйчvvд
www.caak.mn (10 фото)

Анна Пакуин “Жинхэнэ цус” цувралын од Анна Пакуин боксоор байнга хичээллэдэг. Хэрэв жинхэнэ цус сорогчид гэж байдаг бол тvvнээс айх нь аргагvй байгаа биз?


www.caak.mn (10 фото)

Пиппа мидлтон Хэдийгээр Британий хунтайжийн гэргийгийн дvv боловч Холливуудын одоос дутахааргvй алдартай болсон тул тvvнийг “Холливуудын” гэдэг нэр томъёоноос салгаж дурьдах аргагvй болсон билээ. Тэрээр байнга гvйж, энд тэндэхийн марафон-д оролцох дуртай нэгэн. Энэ зургийг нь Вудсток дахь алдарт марафоны бариан дээр байхад нь авчээ.


www.caak.mn (10 фото)

Пинк. Тэрээр бараг тайзан дээр дуулах бvртээ агаар дээр олстой бvжиг хийдэг байна.


www.caak.mn (10 фото)

Мишель Обама. АНУ-ын тэргvvн хадагтай маань энэ зурагт єєрийн бие бялдрын хєгжил болон байнгын бэлтгэлтэй байдаг болохоо харуулж байна.


www.caak.mn (10 фото)

Кэти Перри Зарим дуучин бvсгvйчvvд тоглолтынхоо ємнє аяга халуун цай уух ч юмуу, хоолойны дасгал хийдэг байх. Эсвэл єєр єєрийн гэсэн євєрмєц аргаар урам зоригоо бадрааж, бие сэтгэлээ бэлддэгийг нь vгvйсгэхгvй. Гэхдээ ямартай ч Кэти Перри шиг Шинэ Зеланд дахь тоглолтынхоо яг ємнє нь єндрєєс єндєр гvvрэн дээрээс vсэрч бэлддэг эмэгтэй дуучин байдаггvй байх. 


www.caak.mn (10 фото)


Рози-Хатингтон Уайтли. Visctoria’s Secret-ийн сахиусан тэнгэрvvдийн нэг тэрээр энэ онд гарсан “Трансформерс- сарны харанхуй тал” кинонд гол дvрийг бvтээсэн гэдгийг та санаж байгаа байх. Тэрээр уг киноны хамгийн эгзэгтэй хэсгvvдэд орлон тоглогчгvйгээр, єєрєє тоглосон байна.


www.caak.mn (10 фото)

Кэмерон Диаз. Би лав Кэмеронтой харанхуй шєнєєр, бєглvv хотын мухар гудамжинд тааралдахыг хvсэхгvй байх байсан. Хэрэв тэгж таарвал тун аятахайн л байхгvй бол ямар ч бадриун эрийг энэ бvсгvй нэг огцом хєдлєєд л нармайг нь нээчих бэлтгэлтэй байдаг ажээ.


www.caak.mn (10 фото)

Ла Ла Вэскос Энтони. Коста Рика дахь бал сарынхаа vеэр тэрээр “Тарзан”- олсоор явж сурсан байна.


www.caak.mn (10 фото)

Кендра Уилкинсон. Лос Анжелес дэхь кикбоксийн сургуулилтынхаа vеэр.


www.caak.mn (10 фото)

Анжелина Жоли. “Salt” киноны хамгийн хэцvv сценvvдийг тэрээр єлхєн биелvvлж байгаагийн нэгэн жишээг та харж байна. Тэрээр vргэлж л гvйж, зугтаж, хєєж, vсэрч, зодож, зодуулдаг кинонд тоглож байдаг билээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()