Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхvv зочид буудалд тус тусын єрєє гэж байхгvй, бvгд нэг доор байдаг бєгєєд мєн нийтийн нойлын єрєєтэй. Єрєєний дотоод заслыг нь хана таазанд наалдсан агааржуулалт болон усны хоолой, энд тэндээс цухуйх кабелийн утас болон тєрєл бvрийн синс, шvvлтvvрний хоолойнууд “чимэх” ажээ. Зvгээр л зочид буудлын 0 зэрэглэлийн гэдгийг нь харуулахын тулд унтлагын єрєєнд нь ийм зvйлсийг нэмсэн юм биш, харин бvгд жинхэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Зурагт бас л байхгvй. Харин оронд нь гаднах орчныг хянадаг камерны бичлэгийг харуулах маш том дэлгэц л байдаг аж. Учир нь буудалд цонх огт байдаггvй юм чинь.
Зурагт бас л байхгvй. Харин оронд нь гаднах орчныг хянадаг камерны бичлэгийг харуулах маш том дэлгэц л байдаг аж. Учир нь буудалд цонх огт байдаггvй юм чинь.
Мєн буудал нь Севелен хотын газар доор хэдэн метрийн гvнд байрладаг гээд хэлчихвэл одоо та гайхахгvй биз.
Буудлын эзэд нь зочдыг халуун усанд орохыг хvсвэл хамгийн эрт, бараг
vvрээр босох хэрэгтэйг зєвлєдєг байна. Учир нь буудалд єглєєний цагаар л
халуун ус байдаг ажээ. Харин vлдсэн нь хvйтэн усаар л ариун цэврээ
сахих шаардлагатай болдог. Гэхдээ зочид буудлын зvгээс vйлчлvvлэгчиддээ
цэвэрхэн цагаан хэрэглэл, алчуур єгдєг нь авууштай.
Энд хэзээ нэгэн цагт цэргvvдийн сургуулилт хийдэг газар байсан бєгєєд
сvvлдээ хотын орон гэргvй хvмvvсийн цуглардаг (засгийн газрын мэдлийн)
“оромж”, хогийн цэг болжээ. Энэ газар доорхи байгууламж нь засгийн
газрын мэдэлд байдаг тул тэд ямар нэгэн хvнд хэрэгтэй бас ашигтай зvйл
болгохыг зорьсноор Патрик болон Франк Риклин нарын ах дvvсийг хєлслєн
хогийн цэгийг 0 одтой зочид буудал болгон хувиргах ажлыг эхлvvлсэн
байна.
Аймшигтай хvнд нєхцєл байдал байна уу? Гэхдээ vнэ нь хоногийн ердєє 9-13 доллар байдаг ажээ. Швейцарийн хувьд бол энэ vнэ зочид буудлын тєлбєр гэхэд гайхалтай хямдад тооцогдоно. Тиймээс vнэн хэрэг дээрээ сониуч зандаа хєтлєгдєн уг буудалд хонож vзэхийг хvсдэг хvмvvс маш олон байдаг тул ороо бараг сарын ємнєєс захиалах хэрэг гардаг байна. Null Stern Hotel- нэг ээлжиндээ 54 хvнийг хvлээн авах боломжтой ажээ.
Видео.