Дэлхийн хамгийн баян хvмvvс - 2009 онд.

"Forbes" сэтгvvл дэлхийн хамгийн баян хvмvvсийн ээлжит жагсаалтаа гаргажээ. Эл сэтгvvлд бичсэнээр, Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Тэрбумтангуудын клуб-ийн гишvvдийн нийт хєрєнгє 4.4 триллион доллараас 2.2 триллион хvртлээ буурсан гэдгийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд баталж байна. Тvvнчлэн, урьд нь 1125 гишvvнтэй байсан дээрхи клуб нь єдгєє 793-хан хvнтэй болжээ. За ингээд Forbes сэтгvvлийн 2009 оны дэлхийн хамгийн баян хvний жагсаалтын тэргvvн эгнээн дэх 10 хvнтэй танилцацгаая.
Дэлхийн хамгийн баян хvмvvс - 2009 онд.

forbes_rank2009_bill_gates_n1.jpg

Алдарт Forbes сэтгvvлийн судалгаагаар, 2009 оны дэлхийн хамгийн баян хvнээр, єдгєє 53 насыг зооглоод байгаа Билл Гейтс (William H. Gates III) 40 турбэм доллараар тодорсон байна. Харин Билл Гейтсийн хамгийн том єрсєлдєгч байсан Уоррен Баффет (Warren Buffett) нь нэг жилийн дотор 25 тэрбум долларын алдагдалд орсны улмаас 2-р байранд оржээ. Харин 2008 оны жагсаалтад хамгийн олон буюу 74 ширхэг тэрбумтантай байсан ОХУ-ын Москва нь хамгийн баян хотоор шалгарч байсан ч энэ жил гуравдугаарт жагсаж, Нью-Йорк, Лондон хотуудыг ємнєє оруулсан байна.

Одоо харин 2-9 дvгээр байруудад орсон баян хvмvvстэй танилуулъя.

forbes_rank2009_warren_buffett_n2.jpg

Жилд 25 тэрбум долларыг тэргvvлэх байр сууртайгаа хамт алдаж, хоёрдугаарт орсон, 78 настай ноён Уоррен Баффет (Warren Buffett). Хэдийгээр асар их хэмжээний хєрєнгє алдсан ч, тvvний нєр их хєдєлмєрєєр бvтээсэн шавхагдашгvй баялаг нь одоогоор 37 тэрбум доллар байгаа юм байна.

forbes_rank2009_carlos_slim_helu_n3.jpg

Гуравдугаар байранд, Мексикийн магнат  Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) жагссан байна. Єдгєє 69 насыг зооглоод байгаа энэ чинээлэг настан нь харилцаа холбооны салбарт бvх насаа зориулж, одоогийн байдалдаа хvрчээ.

forbes_rank2009_lawrence_ellison_n4.jpg

Oracle компаний захирал, 64 настай Лоуренс Эллисон (Lawrence Ellison) нь 22.5 тэрбумын хєрєнгєєрєє, жагсаалтын 4-р байранд орсон байна.

forbes_rank2009_ingvar_kamprad_n5.jpg

Тавдугаар байранд. Швецарийн алдарт Ikea компаний vvсгэн байгуулагч,  ноён Ингвар Кампрад (Ingvar Kamprad) орсон байна. 83 насыг зооглоод байгаа энэ хєгшин 22 тэрбум долларын хєрєнгєтэй ажээ.

forbes_rank2009_karl_albrecht_n6.jpg

Дискаунтеруудын гэгдэх томоохон сvлжээг эзэмшдэг, Германы хамгийн баян хvн болох, 89 настай Карл Альбрехт (Karl Albrecht) нь 21.5 тарбум доллар эзэмшдэгээрээ, зургаад жагсан байна.

forbes_rank2009_mukesh_ambani_n7.jpg

Эмийн наймаа эрхэлдэг, 51 настай энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани (Mukesh Ambani) нь 19.5 тэрбумын хєрєнгєєрєє дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтад 7-рт бичигджээ.

forbes_rank2009_lakshmi_mittal_n8.jpg

ArcelorMittal хэмээх дэлхийн хамгийн том тємрийн vйлдвэрийн эзэн, 58 настай энэтхэг тэрбумтан Лакшми Миттал (Lakshmi Mittal) нь 8-дугаарт орсон бєгєєд тvvний vндсэн хєрєнгє нь 19.3 тэрбум доллар юм байна.

forbes_rank2009_theo_albrecht_n9.jpg

Дээр дурдсан, Германы хамгийн баян иргэний тєрсєн дvv, єдгєє 87 настай Тео Альбрехт (Theo Albrecht) энэ удаад 9-р байрыг эзэлсэн байна. Тэрээр Aldi Nord хэмээх єєртєє vйлчлэх дэлгvvрийн сvлжээг захирдаг бєгєєд 18.8 тэрбум долларын хєрєнгєтэй.

forbes_rank2009_amancio_ortega_n10.jpg

Forbes сэтгvvлээс жил бvр гаргадаг, Дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтын эхний 10-ын сvvлийг мушгиж буй энэ хvн бол 18.3 тэрбумын хєрєнгєтэй, Испаний тэрбумтан Амансио Ортега (Amancio Ortega) юм. Тэрээр 73 настай бєгєєд хувцас загварын салбарт хvчээ vздэг юм байна.

Фото: Reuters, Stern Magazine.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()