Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жагсаал сvvлдээ эмх замбраагvй байдалд хvрч байгаа агшинууд.
Єнєєдєр буюу 7-р сарын 2-нд нийслэлийн маань тєв хэсэг буюу бага тойруу орчим ийм л байна.
Эмх замбраагvй байдал улам ширvvсч эхэллээ. |
|
Єнєєдєр буюу 7-р сарын 2-нд нийслэлийн маань тєв хэсэг буюу бага тойруу орчим ийм л байна.
Монгол улсын Ерєнхийлєгчийн зарлиг.
2008 оны долдугаар сарын 1-ний єдєр Сvхбаатар дvvргийн нутаг дэвсгэрт бvлэг хvмvvсийн хvч хэрэглэсэн vйл ажиллагааны улмаас иргэдийн дунд эмх замбараагvй байдал vvсч хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан, амь насанд нь заналхийлж эд хєрєнгє устгах, галдан шатаах vйл ажиллагаа даамжирч нийтийн эмх замбараагvй байдал бий болсон тул энэхvv онцгой vр дагаврыг арилгах, хvн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол улсын vндсэн хуулийн 33-р зvйлийн 12 дахь хэсэгт заасан бvрэн эрхийнхээ дагуу онц байдлын тухай хуулийн 5-р зvйлийн 3, 6 дахь хэсгvvдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны долдугаар сарын нэгний 23 цаг 30 минутаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай. Онц байдлыг зарласан хугацаанд дараах арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлсvгэй.
1.Улсын онц чухал болон хvн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хvч нэмэгдvvлэн хамгаалах,
2.Хууль тогтоомж зєрчиж зохион байгуулсан жагсаал цуглаан олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга хvч хэрэгслээр шууд албадан тараах,
3.УБ хотын тєвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хєдєлгєєнийг хязгаарлах, тэдгээрт vзлэг хийх,
4.Нийтийн эмх замбараагvй байдал бий болгож, хvч хэрэглэсэн vйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бvлэг хvмvvсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах,
5.Улаанбаатар хотын тєв хэсэг єєрєєр хэлбэл Бага тойрууд 22-8 цагийн хооронд хєл хорьж, зєрчсєн этгээдийг цагдаа буюу цэргийн эргvvл хєл хорих цаг дуустал иргэний vнэмлэх, тvvнтэй адилтгах баримт бичиггvй бол хэн болохыг нь тогтоох хvртэл 72 цагаас илvvгvй хугацаагаар албадан саатуулах,
6.Дуу авиаг чангаруулах техник хэрэгсэл ашиглахыг хориглох, шаардлагатай бол тvр хураан авах, vндэсний болон нийтийн радио, телевизээс бусад телевизийн vйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хvртэл зогсоох,
7.Согтууруулах ундааны зvйл худалдах, тараахыг хориглох,
8.Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хvйтэн зэвсэг галт хэрэгсэл, аж ахуйн нэгж байгууллагын vйлдвэрлэлийн технологид хэрэглэгддэг тэсэрч дэлбэрэх, хvчтэй vйлчлэх химийн хорт болон цацраг идэвхит бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг техник хэрэгслэлийн ашиглалтанд хяналт тогтоох,
9.Энэхvv зарлигийг хэрэгжvvлэхэд шаардагдах арга хэмжээг онц байдлын тухай хууль болон бусад хуулийн хvрээнд холбогдох байгууллагуудын хvч хэрэгслийг дайчлан удирдан зохион байгуулж ажиллахыг Хууль зvй дотоод хэргийн сайд Ц.Мєнх-Оргилд vvрэг болгосугай.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр
Mongolia on BBC News
Мэдээний эх сурвалж. http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7483286.stm
Видео.