Х.Цэвлээ /МУ-ЫН СГЗ/ - Гучин есийн даваа

2008-06-19, 01:28
21,734
СОНИН  СОДОН БОДЛОГО. Эдvvгээ   бараг хvн бvрийн танил болсон байх  учиртай  нэгэн чухал ишлэл  толилуулъя  “Шинээр гэр бvл бологсод, шинэ тєрсєн хvvхдэд тєрєєс олгож буй мєнгєн тэтгэмжvvдийг vргэлжлvvлж, шинээр гуравдахь хvvхдээ тєрvvлсэн гэр бvлд  300 мянган тєгрєгийг нэг удаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд  нэг сая тєгрєгийн тэтгэмжийг  жил бvр олгоно” /МАХН-аас 2008 оны сонгуульд оролцох мєрийн хєтєлбєрєєс/Эх хvнийг  энэрэн хайрласан бурханлаг   утга санаа нь ээжтэй бvхний сэтгэлийг  бvлээцvvлсэн  энэхvv зорилтыг мєрийн хєтєлбєртєє  оруулснаас vvсвэрлэн  бодвоос “Бvхэл бvтэн монгол орон даяар  тvvнээс  єєр ямар ч улс тєрийн хvчин  эдvvгээ хvртэл бодох нь байтугай зvvдлээ нь vгvй  хvсэл эрмэлзэл”  тус намд тєрсєн юм байна.Эмэгтэйчvvдийг  хvмvvний хорвоог цагаан  сvvгээрээ тэжээгч буянт эх хvн гэдэг утгаар нь ингэж онцгойлон хvндэтгэж улс орныхоо сан хємрєгийнхєє дээжээс тийнхvv боломжийн хэмжээний мєнгє   єргєн барьж гар тэнийлгэж  байсныг ойрын vед vзээгvй болохоор их содон байна.  Єсвєрийн  багачууд, идэр залуус,   єтгєс буурлууд, эр эм гэхгvй   монголчууд биднийг цємийг нь  халуун хэвлийгээсээ хvй таслан тєрvvлсэн ээж нарынхаа  ачийг аль болохоор хариулах гэсэн  тув тунгалаг сэтгэлтнvvд тус намд нэгдэж байдгийн нэгэн тод гэрч нь энэ  мєн буй заа.
Х.Цэвлээ /МУ-ЫН СГЗ/ - Гучин есийн даваа
    
 Ээжийгээ баярлуулж  байгаа хvн л аз жаргалтай. Ээжийг байгаа бvхнээрээ асран тойлж чадсан  хvн л аз жаргалтай. Тийм болохоор  МАХН-ын мєрийн хєтєлбєрийн дээр дурдсан ганц єгvvлбэр дотор эх vрсийн  ямар их баяр баясгалан, сэтгэлийн гэрэл гэгээ,  ирээдvйн их итгэл найдвар  багтаж байгаа нь  хэлэлтгvй тодорхой.

            Аль нам хvчний мєрийн хєтєлбєрєєс эхийн  сvvний аядуу сайхан vнэр илvv ханхалж  байнав тэр нам л жинхэнэ хvмvvнлэг аз жаргалын тєлєє тэмцэж яваа нь маргаангvй ээ.

ЄЄРИЙГЄЄ Л БОД, ЄЄР СОНГОЛТ БАЙХГVЙ.
      Гvнзгийрvvлэн ухаарах аваас жирийн албан хаагчид, багш, эмч, сэтгvvлч, зохиолч, жvжигчид,  уран бvтээлчид, хєлсний ажилчид зэрэг нь  тонуулч- мєлжигчдийг  тэжээгээд єєрсдєє  арай ядан амиа тэжээдэг   гэхэд vнэнээс хол зєрєхгvй. Тэвчишгvй боловч тэвчсээр арван хэдэн жилийг ардаа орхисон эдгээр мєчиг тарчгийн бэрх зовлонг эрс шийдэмгий гэтлэн давахын тулд   єрсєлдєгч улс тєрийн хvчнvvд нь vнэхээр алмайрч уулга  алдмаар лут зорилтыг МАХН дэвшvvлэн тавилаа. Тvvний цар хvрээг  тоймлон ойлгоё гэвэл дараахь єгvvлбэрийг уншихад хангалттай болно.   “Vнэ ханшны єсєлт, єєрчлєлтийг тухай бvр тооцож цалин тэтгэвэр, тэтгэмжийг vе шаттай єсгєж 2012 он гэхэд 3 дахин нэмэгдvvлнэ” гэснээс нь “Намынхаа єгєємєр сэтгэлийг” элэг зvрхэндээ  ойртуулан харж болно.. Дээрээс нь нэмээд “Эх орны хишиг” сангаас хvн бvрд нэг сая таван зуун мянган тєгрєгийн хишиг хvртээнэ гэснийг нийлvvлэн санаваас МАХН олонх суудал авсан тохиолдолд айл єрх бvрийн тvрийвчинд шинээр орж ирэх хариу  тєлбєр нэхэхгvй нэмэгдэл орлого  тодорхой болно.  
   Хураангуйгаар хэлбэл монгол хvмvvс  ойрын дєрвєн жилийн дараа одоогийнхоос гурав дахин баян амьдардаг болно. Нєгєє утгаар хэлбэл хєрєнгє мєнгєний боломжгvйгээс  шалтгаалдаг vхэл хагацлын зовлон   гурав дахин нимгэрнэ. Тэр чинээгээр зон олны инээд баясал,  санаа сэтгэлийн цэнгэл  нэмэгдэнэ.
 Хэрвээ  бид  энд заасанчлан ингэж ахуй амьдралаа огцом дээшлvvлж сэтгэл дvvрэн амьдрахыг хvсч байгаа юм бол яс vнэнийг  хэлбэл зєвхєн єєрийнхєє тєлєє, гурав дахин илvv орлоготой амьдрахын тєлєє   сонголт хийхээс єєр зєв зам байхгvй
           ХАЛЗ ЄРСЄЛДЄЄН. Чухалчлан хэлэхэд энэ удаагийн сонгуулийн vндсэн  асуудал бол хэн засгийн газрын Ерєнхий сайд   болох тухай асуудал. Тодорхой хvний нэр хаягаар нь хэлбэл   С.Баяр Ц.Элбэгдорж хоёрын хэн нь ерєнхий сайд болох вэ? гэсэн асуудал. Vvнийг  монголын 1,5 сая сонгогчид шийдэх мєч ойртож  байна. Гаднаас нь харахад олон мандадтай 26 тойрогт арваад намыг тєлєєлсєн  болон бие даасан  400 гаруй нэр дэвшигч 76 суудлын тєлєє єрсєлдєж байгаа. Гэвч эцсийн голч vр дvн нь С.Баяр,Ц.Элбэгдорж хоёрын хэний тал  олонх болох вэ гэсэн халз єрсєлдєєн болж шувтрах  тєлєвтэй. Тэр хоёр  єєрсдєє УИХ-ын гишvvнээр сонгогдох эсэхээр энэ  асуудал шийдэгдэхгvй. Алиных нь тэргvvлсэн нам олонх болсноор улс тєрийн энэхvv онц хариуцлагатай єрсєлдєєн шийдвэрлэгдэнэ.
         Монгол улс хоёр ч удаа  Элбэгдоржоор удирдуулсан засгийн газартай  байж vзсэн.Хоёуланд нь  огцруулсан.  Бодвоос олонхийн санасанд сайн хvрээгvй хэрэг байх. Єнєєдєр эжиллаж байгаа  С.Баярын нэр нєлєє сайн байна.    Миний бодлоор бол Монголын жирийн ард тvмэнд С.Баярын багийн  удирдлага илvv  хэрэгтэй байна. Vvний тулд тvvнд олонхийн суудал л  хэрэгтэй. Тоогоор илэрхийлбэл 39-єєс дээш тооны суудал байвал болох нь тэр. Тийм ээ ердєє 39- хєн суудлаар  тус намыг дэмжигчдийн хvсэл зорилго биелэгдэнэ.
            39-ийн даваа. Єндєр  Алтайн даваа  шиг их л vрлэг  єндєр санагдаж байна. Монголын бvх ард тvмний хувь заяа энэ л 39-ийн тооноос уяатай байгаа учраас єндєр сvрлэг байх нь зvй биз. 39-ийн даваанаас цааш хєгжлийн зам хоёр сална. Нэг нь баруун тийш нєгєє нь зvvн тийш хєтєлнє.Аль аль нь  монгол орны хєгжлийн зам.  Баруун нь АН-ын,  зvvн нь МАХН-ын явах зам. Тэр нь гол анхаарлаа хvн рvv хандуулдаг.
          Хэрэв МАХН 39-єєс дээш  суудал авбал хvн бvхний сэтгэл хангалуун амьдрах эрх ашгийг дээдэлсэн, айл єрх бvрийн орлогыг зоримог нэмэгдvvлсэн,   эх vрс болон єндєр настан хийгээд  боловсрол, эрvvл мэнд хийгээд соёл шинжлэх ухаан, газар тариалан, мал аж ахуйн  салбарт тvлхvv анхаардаг,  хvнд суртал, авилгыг тэвчиж ер чаддаггvй эрс шийдэмгий засгийн газар байгуулагдаж Монголын ард тvмэнд vйлчилэх болно. Тvvнийг С.Баяр тэргvvлнэ байх. Одоогийн  засгийн газрын нэгэнт эхлvvлсэн таван тєгєлдєршлийн бодлого нь мєрийн хєтєлбєрєєрєє улам баяжаад  хэрэгжиж эхлэнэ. Одоогийн засгийн газар овоо зэгсэн ажиллаж, нэлээд шинэ юм эхлvvллээ. Эмх цэгц тогтох тєлєв мэдэгдэж байна. Олон дорвитой шинэлэг алхам хийх найдвартай нь  мєрийн хєтєлбєрєєсєє илт харагдаж байна. Ямар  боловч цагийн салхи зvvн зvг рvv энэчлэн эргэж айл єрх бvрийн  амьдрал ахуйд бодтой туслах  гэж байхад  хариуцлагагvй сонголт хийж саад тээг болох аваас “Аманд орсон шар тосыг хэлээрээ тvлхэх”-тэй адил болно гэж хэлэх байна.    
              СЄГЭНИЙ ЯМАА.  Дээр нэгэнт дурдсан миний бодол  санаа  бvх хvнд зэрэг таалагдана гэж бодохгvй байгаа. Нулимахыг хvсвэл  нулимна биз. Харин нулимахынхаа ємнє хойно дурдсан  “Сєгэний ямаа”  -ны захиа сургамжийг  эргэцvvлж бодохыг гуйж байна.  Тэр бол францын зохиолч  Альфонс Додегийн нэгэн єгvvллэгийн санаа л даа. Товчлон єгvvлье.

“Ээ Грингуар минь, чамд “Сєгэний ямаа”-ны тvvхээс ярьж єгье. …Сєгэн, тvvний хэдэн ямаатайгаа аз жаргал гэдгийг хэзээ ч vзээгvй юм. Тэр нэг л янзаар бvгдий нь алдаж билээ. Єглєєний сайханд ямаанууд нь уяагаа тасдаж ууланд гараад, чонын зууш болчихдог байв. Тэд эзнийхээ хайр энхрийлэл, чонын аюул зэргийг ялгаж бодох ухаан байсангvй. Зєвхєн дураараа л дургиж улам их чєлєєтэй байхыг хvсдэг байж гэнэ.
…Нэг єдєр ямаа нь уул єєд ширтэн, “Тэртээ ууланд ямар сайхан байгаа бол? Хvзvvгээрээ урхидуулахгvй, жанжуу гvйлсэн дунд харайн явахад юутай таатай! хэмээн бодлогоширов.
Энэ vеэс хашаан доторх євс ургамал амт шимтгvй мэт санагдаж уйтгар гунигт автаж эхлэв. Турж эцээд, сvv сааль нь ч багасав. Єдєржингєє уяагаа чангааж, уулын зvг ширтэн, хамрынхаа нvхийг сортолзуулан гунигтайяа майлдаг болов.
Сєгэн, ямааныхаа эл байдлыг ажигласан боловч, чухам хэрхэхээ мэдэхгvй байлаа. Нэгэн єглєєний саалийн дараа ямаа, Сєгэнд єєрийн хэлээр єгvvлрvvн:
-Сєгэн гуай минь, та миний vгийг сонс! Би танайд бvр уйдчихлаа, намайг ууланд явуулаач.
-Ай, бурхан минь! … Энэ бас ...! гэж гайхан дуу тавин, хувингаа алдаж, сvvгээ асгачихав. Тэгээд баахан сууснаа ямаанд:
-Энэ чинь юу гэсэн vг вэ? Чи бас намайг орхих гэж vv, Бланкет (цагаанхан) минь!
-Тиймээ, Сєгэн гуай минь.
-Энд чамд євс ногоо дутаад байна уу?
-Ээ, vгvй дээ Сєгэн гуай.
-Уяа чинь богинодоод байгаа бол би уртасгаад єгье.
-Хэрэггvй ээ, Сєгэн гуай.
-Тэгвэл юу хэрэгтэй байна. Чи чухам юу хvсээд байгаа юм бэ?
-Би ууланд гарах гэсэн юм. Сєгэн гуай.
-Ээ, золгvй амьтан, ууланд чоно байдгийг чи мэдэхгvй гэж vv.
-Би юу? Эврээрээ л ольж орхино, Сєгэн гуай.
…Чиний инээд хvрч байгаа биз, Грингуар? Чєтгєр ав! Би сайн мэдэж байна. Чи бол ямааны талд, Сєгэний эсрэг л байгаа даа. Чи инээх хэрэггvй. Ингээд юу болсныг нь одоо ярья.
Хєєрхий ямааг ууланд ирэхэд бvх л ой хєвч тэр аяараа баясана. Хєгшин гацуурууд ийм хєєрхий амьтныг огт vзээгvй бизээ. Тэд бяцхан хатан хааныг хvлээн авч байгаа юм шиг байв.
Туулайн бєєр мєчрєє газар шvргэм бєхєлзvvлж, алтан дэлбээгээ дэлгэн анхилам сайхан vнэртэнэ. Уул тайгаар хєл хєгжєєн болцгооно.
Грингуар, чи энэ ямааг аз жаргалтай байсан шиг л бодож байгаа байх, яахав тvр уяа ч vгvй, гадас ч vгvй … харайж дэвхрэхэд нь саатуулах юм огт vгvй, харин єєрийн дураар ногоо зулгааж тонгочин дэвхцэнэ. Єнгє єнгийн цэцэг навч алагласан шимт сайхан ногоон дунд дураар идэшлэх нь тvvнд vнэхээр хvслэнгийн дээд жаргал мэт санагдаж байв.
Сєгэний ямаа энэ єдрийг зугаатай єнгєрvvлэв.
…Ямаахан ардаа навчисны ширжигнэх чимээ сонсоод эргэн харвал, нvдээ гийхайлган, чихээ сортойлгосон зэвхий саарал амьтан хэл амаа долоон зогсож байхыг хараад нєгєєх чоно гэдэг нь лав мєн гэж бодоод ухаан алдтал айв. Чоно хойд хєл дээрээ оцойн суучихаад ихэмсэг дээрэнгvй дvр vзvvлж буй нь хєєрхий ямааг яах ийхийн завгvй гудрахыг завдсаны шинж ажээ. “Сєгэний ямаа” хэмээн том улаан хэлээрээ уруулаа долоон байв. …Тулалдаан шєнєжин vргэлжлэв.
Сєгэний ямаа, цэлмэг огторгуйд гялалзах оддыг байн байн харан: “Єглєє болтол тэсэх юмсан” гэж бодно.
Одод уван цуван цєєрсєєр. Чоно шvднийхээ зуултыг чангаруулсаар л байхад, хєєрхий Бланкетийн мєргєлт суларсаар л …
Vvр бvдэг бадаг цайлаа.
Тахианы сєєнгє дуун тосгоны нам гvмийг сэрээв. Яамай даа, єглєє боллоо. Єглєєг л vзэхийг чармайж байсан хєєрхий амьтны сайхан цагаан ноолуур нь нил цус болж, ариун сайхан бие нь аль хэдий нь газар сунан унав.
Ингэж дураараа яваад чонын зууш болно гэдэг хєєрхий.
За баяртай, Грингуар.” Товчхондоо сайхь єгvvллэг ингээд дуусдаг юм.
             Миний ажигласнаар энэхvv эмгэнэлт єгvvллэгийн гол баатар  Сєгэний ямаа тєстєн,  нvдээ гийхайлган чихээ соотойлгосон тэр аймшигт амьтдын  ихрийн єрєєснvvд   манайд байна уу? гэвэл байна. Бvр олон  байна. Энэ удаагийн сонгуульд  єрсєлдєж байгаа барууны чиглэлийн нэр дэвшигчдийн олонх нь   “Сєгэний ямааны хэл”-ээр яриад байна. Тэд тvvн шиг ямарваа захиргаагvй, дур зоргоороо тонгочиж  байхыг хvмvvний хорвоогийн дээд жаргал, зvй ёсны эрх чєлєє мэтээр   элдэв гоё vг ярьж олон тvмний тархийг угааж байна. Тэд нар л  гэнэн сонгогчдыг гэнэдvvлэн тєєрєлдvvлж, жирийн хvмvvсийн амьдрал ахуйг ”Нvдээ гийхайлган, урт  улаан хэлээрээ уруул амаа долоож байгаа” гадаад дотоодын єлєн чонын ходоод руу юvлчих аюултай  тул  vvнийг дашрамдуулан  сануулав аа.
       39-ийн даваа- Монгол улсын vндэсний язгуур эрх ашгийн даваа.39-ийн даваа Алтайн даваанаас єндєр даваа. 39-ийн даваа аз жаргалын  алтан босго оо.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()