55 орны мєнгєн тэмдэгт (сонирхолтой баримт!)

2008-05-09, 20:04
21,939
Улс орны мєнгєн тэмдэгт нь тухайн vндэстний онцлог, соёл, ард тvмний амьдрал, зан тєрхийг илэрхийлдэг гэдэг. Бидний хувьд бол их эзэн Чингис, Жанжин Сvхбаатарынхаа зургийг залдаг билээ. Тэгвэл дэлхийн бусад орнууд мєнгєн тэмдэгт дээрээ юу дvрсэлдэг юм болоо. Нийтдээ 55 гаруй улс орны мєнгєн тэмдэгтийг багтаасан энэ багц мєнгєн тэмдэгт цуглуулдаг хvмvvс болон энэ талаар судалгаа хийж байгаа оюутан залууст их хэрэгтэй гэж бодож байна. Мєн Монгол мєнгєн тэмдэгтийн нууцлал, тvvхийг хавсаргалаа. Ингээд мєнгєний ертєнцєєр хамтдаа аялцгаая.
55 орны мєнгєн тэмдэгт (сонирхолтой баримт!)


20000 тєгрєгийн нууцлал

1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хєрєг гэрэлтэн тодроно
2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч vзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн vнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зvvн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн vгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хєрєг, "МОНГОЛБАНК" гэсэн vгний товчлол болох "МБ" vсгvvд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дєрвєн морьтон баатрын дvрс, дэвсгэр єнгє нь дєрвєн хэсэгт тодорч vзэгдэнэ.
7. Гурван мм-ийн єргєнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн vг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дvрс зєрvvгvй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.



10000 тєгрєгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар 2 vсэг 7 тоотой 2 єнгєтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бvтээсэн Чингис хааны хєрєг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дvрс болон дэвсгэртийн vнэ солигдож vзэгдэнэ.
5. Ар єврийн бvх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нvдэнд vл vзэгдэх бичил vсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
8. vндсэн хээ, тоо vсгvvдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн vнэ 5000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дvрс заавал давхцаж харагдана.




5000 тєгрєгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бvтээсэн Чингис хааны хєрєг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дvрс болон дэвсгэртийн нэрлэсэн vнэ солигдож vзэгдэнэ.
5. Ар єврийн бvх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нvдэнд vл vзэгдэх бичил vсгэн шугаманд "Mongolbank" гэсэн бичиг гарна.
8. vндсэн хээ, тоо vсгvvдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн vнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дvрс заавал давхцаж харагдана.


Дэлхий дахинд болон Монгол оронд цаасан мєнгєн тэмдэгт хэрэглэж ирсэн тvvхээс

Одоогийн Хятадын нутагт оршиж байсан Тан улсын vед буюу v зууны сvvлчээр сvм хийдvvдэд зоосны барьцааны хуудас хэрэглэж эхэлсэн нь цаасан мєнгєн тэмдэгт vvсэхийн эхлэл байсан гэж vздэг. Тан улсын vед (VIII зуунд) єєр нэг баримт “Фейцянь” буюу “Нисдэг мєнгє” хэрэглэж эхэлсэн нь их хэмжээний металл мєнгийг бvрэн орлуулах бодлого байгаагvй байна. Харин Сvн улсын vед ( 960-1279 ) Сычуань мужид “Цзяо-цзы” гэдэг цаасан мєнгєн тэмдэгтийг дэлхийд анх удаа худалдаа арилжаанд хэрэлэж эхэлжээ. Сvн улсад 1011 оноос 1076 оны хооронд 65 жилд 22-25 удаа цаасан мєнгє гаргасан мэдээлэл байдаг. Тан, Сvн улсын vед цаасан мєнгє гаргаж байсан мэдээ сурвалж байгаа боловч биет зvйл одоогоор олдоогvй байна.
1260 онд Хубилай хаан их хаан суусныхаа дараа улсаа “Их Юан” гэж нэрлээд “Хубилай хааны мєнгєн дэвсгэрт” нэртэй цаасан мєнгєн тэмдэгтийг алт мєнгєн баталгаатай гаргасан учир гvйлгээний найдвартай хэрэгсэл болж чадсан байна.
Нэг хэлхээ гэсэн гvйлгээний цаасан мєнгєн тэмдэгт нь нэг лан цагаан мєнгє, арван хэлхээ нь нэг лан шижир алттай тэнцэж байсан байна. Хубилай хаан бvх Хятад орныг нэгтгэсний дараа 1287 оныг єєрийн оны цолыг єєрчилсний гадна мєнгєний системийг боловсронгуй болгох ажлын хvрээнд цаасан мєнгєн тэмдэгтийн 10 янзын vнэтэй дэвсгэртийг гvйлгээнд гаргаж байжээ.
Хайсан хааны vед 1309 онд, Тогоонтємєр хааны vед 1330 онд тус тус цаасан мєнгєн тэмдэгтvvдийг гvйлгээнд гаргажээ. Юан улс оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд Монголчууд нийт 40 єєд нэр тєрлийн цаасан мєнгєн тэмдэгтийг гvйлгээнд гаргаж байжээ.

Манжийн vеийн

1."Нэг шар цай" дэвсгэрт
2."Арван шар цай" дэвсгэрт.

1921 оны 50 цент
1921 оны 50 цент

1921 оны 10 доллар
1921 оны 10 доллар

1966, 1981 оны 50 тєгрєг.
1966, 1981 оны 50 тєгрєг.

1993 оны 1 тєгрєг
1993 оны 1 тєгрєг

1993 оны 5 тєгрєг
1993 оны 5 тєгрєг

1993 оны 50 тєгрєг
1993 оны 50 тєгрєг

1993-1998 оны 1000 тєгрєг
1993-1998 оны 1000 тєгрєг

1994 оны 5000 тєгрєг
1994 оны 5000 тєгрєг

1995 оны 10000 тєгрєг
1995 оны 10000 тєгрєг


Тайлбар (Дээрх холбоос дээрээс та мєнгєн тэмдэгтийн нэрийг сонгож татаж авах боломжтой. Нийтдээ 55 тэмдэгтийн зураг, скиз байгаа бєгєєд Монгол тэмдэгт ч бас бий. Мєнгєн тэмдэгтийн зураг, загварыг дуурайлган хийх, хуулбарлах нь хуулиар хориотой байдаг гэдгийг сануулъя.)
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()