Та шvдэндээ хэр анхаардаг вэ?

2008-01-07, 19:24
22,804
Єглєє цайгаа уусны дараа, орой унтахын ємнє шvдээ зєєлєвтєр vстэй сойз, фтортой оогоор угаагаарай
Та шvдэндээ хэр анхаардаг вэ?
Шvдээ угаахдаа сойзон дээр сойзны vсний хэмжээтэй оог тvрхэж гурван минутын турш хєнгєн дарж, татаж тvлхэх хєдєлгєєнийг богино давтамжтайгаар шvдний бvх гадна, дотор тал, зажлах гадарга, шvд буйлны уулзвар хэсгийг сайн угаана.
Сойздож дуусаад амаа усаар ганцхан удаа зайлна. Учир нь жаахан ч гэсэн фтор аманд vлдэх сайн талтай. Сойзоо цэвэр орчинд босоогоор нь тавьж хатаагаарай.

Шvд засах аппаратын тухай
Насанд хvрсэн хойноо шvдний гажигаа засах гэсэн хvмvvс олон байдаг боловч харамсалтай нь засал авах нь бараг vгvй.

Vvнээсээ болоод сэтгэл дvvрэн инээмсэглэж чадахгvйн зовлон амсана. Харин сvvлийн 2-3 жилд "брекет" гэсэн шинэ системийн тусламжтайгаар насанд хvрсэн хvн ч мєн адил шvдний гажигаа засах боломжтой болжээ.
Уг систем нь шvдэнд сайн бэхлэгддэг бєгєєд богино хугацаанд /2-3 жилд/ засал єгдєг, насны хувьд хамааралгvй гэдгээрээ онцлог юм. Ємнє нь ашиглаж байсан систем нь шvднээс автагддаг, тагнайтай бєгєєд ихэвчлэн 14-єєс доош насны хvvхдэд тохирдгоороо ялгаатай юм байна.

Харин "брекет"систем нь харьцангvй засахад хэцvv, их хэмжээний гажигийг засч чаддаг давуу талтай аж. Уг системийг шvдэндээ суурилуулахын тулд юун тvрvvн бvх шvдээ эмчлvvлж, буйлны vрэвслээ эдгээсэн байх шаардлагатай бєгєєд суурилуулснаас хойш байнгын эмчийн хяналтанд байх ёстой ажээ.

Эмч тухайн хvний шvдний гажигийг харж байж аппаратаа тохируулах ба цааш мурийсан шvдийг татаж, нааш далийсан хэсгийг нь тvлхэхээр тохируулж аппаратаа суурилуулдаг. Шvдний гажиг засарч байгаа нь 2-3 сарын дотор харагддаг учир хvмvvс авах гэж яардаг, гэтэл бэхжvvлжэхийн тулд багагvй хугацаа шаарддаг юм байна.

Аппаратыг суурилуулсан эхний vед юм идэхэд хvндрэлтэй, гаднаас харахад эвгvй санагдах авч яваандаа дасах бєгєєд харин арчилгаа, дэглэм сахих шаардлагатай болдог байна. Тухайлбал хатуу бєгєєд шvдэнд наалддаг, чихэрлэг зvйл ихээр идэхгvй байх, тусгай сойзоор угаах гэх мэт арчилгаа хийдэг ажээ.

Жич. За та бvхэндээ шvдээ хэрхэн арчлах талаар єгсєн эхний зєвєлгєє таалагдсан гэж найдаж байна. Асууж сонирхосон зvйл байвал сэтгэгдэл vлдээгээрэй. Би чадах яадахаараа хариулахыг хичээх болно. Мєн миний та бvхэнд дамжуулж байгаа зєвєлгєс маань ингээд дуусаагvй ба дахиад vргэлжлэх болно гэдгийг хэлмээр байна.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()