СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах

Хүний биеийн тухай итгэмээргүй 16 баримт

Хүний тархи сарнайнд маш их дуртай байдаг. Энэхүү цэцгийн үнэр нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдгийг германы эрдэмтэд батласан байна. Үүнээс гадна таатай үнэр унтаж байсан ч  аливаа зүйлийг сурахад тусалдаг аж. Гэхдээ хүний бие организм гэдэг маш хачирхалтай зүйл бидний амьдарч буй ертөнцөөс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа мэт санагдана. Ингээд бие организмын талаар хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудаас танд хүргэе.

Хүний биеийн тухай итгэмээргүй 16 баримт Хадгалах

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан

1962 оны наймдугаар сарын 5-ны өдөр Америкийн жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe) Лос- Анжелес хотын Брэнвүүд хэмээх дүүрэг дэх гэртээ гартаа утасны харилцуур барьсан чигтээ амиа алдсан байдалтай олдсон юм. Шинжээчдийн гаргасан албан ёсны дүгнэлтээр бүсгүй 40 ширхэг эм ууж, амиа хорлосон гэж үздэг ч дэлхий даяар түүний үхлийн үнэн шалтгааныг олж мэдэхийг өнөө хэр нь хүсдэг билээ.

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан Хадгалах

Дэлхийн 2-р дайны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Дайн гэдэг хэний ч хүсэх сайхан зүйл биш билээ. Гэвч тэдгээр хүмүүсийн халуун цус, бүлээн амиар ирсэн энэ их эрх чөлөө, газар нутгийг үгүй хийхгүйн тулд ахин дайн гарахыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр дайтагч талуудын хэрэгжүүлж байсан нууц ажиллагаа болон бусад сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.  

Дэлхийн 2-р дайны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Амжилтад хүрэхийн тулд золиослох ёстой зүйлс

Бид амжилтын түлхүүрийг гартаа атгаж, алдар нэрэнд хүрэхийн тулд олон зүйлсийг хийхээсээ илүүтэй зарим нэг зүйлийг үргэлжлүүлэн хийлгүй, орхих ёстой болдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдралд хэвшил болсон, амжилтаас үргэлж хойш татаж байдаг муу зуршлууд байдаг байна. Харин тэдгээр зуршлуудаа одооноос үгүй хийж чадвал, амжилтын түлхүүрийг атгаж чадах юм.

Амжилтад хүрэхийн тулд золиослох ёстой зүйлс Хадгалах

Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас...

Өөрийгөө хамгийн хэрцгий, харгис хүн хэмээн тодорхойлсон цуврал алуурчин Тед Банди нь 1974-1978 оны хооронд 30 эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөжээ. Тэрбээр ийнхүү харгис аллагууд үйлдсэнээр хууль сахиулах байгууллагынхантай олон жил муур, хулгана болж “тоглосон” юм. Гэвч эцэст нь баригдаж, цаазлуулсан. Гэсэн хэдий ч тэр одоо хүртэл мартагдаагүй ба уулзаж байсан хүмүүсийнхээ сэтгэлд хэзээ ч мартагдашгүй айдас үлдээн оджээ. Тэгвэл түүнтэй бодит амьдрал дээр тулгарч байсан 10 хүний жихүүдэс төрүүлэм аймшигт дурсамжийг хүргэе.

Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас... Хадгалах

Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх

Адал явдалт киноны баатрууд аймшигт үхэлтэй нүүр тулсан ч гайхамшигтайгаар амьд үлдсээр байдаг. Харин бидний доор өгүүлэх түүхүүд бол бүгд Холливудын киноны бодит хувилбар юм. Тэд үхэхээс өөр гарцгүй нөхцөлд орсон ч ер бусын хүчээр амьд үлдэж чаджээ. "Caak Video" та бүхэнд үхлийг “хуурч” чадсан 10 хүний түүхийг хүргэж байна.

Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх Хадгалах

Кесарын хагалгааны тухай таны мэдвэл зохих 11 чухал зүйл

Кесар буюу хийсвэр хагалгаа нь дэлхий дахинд маш түгээмэл хийгддэг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд нийт төрөлтийн 32.2 хувь нь буюу жил бүр 1.2 сая эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж байна. Уг тоо цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа юм. Ингээд танд энэхүү ажилбарын тухай мэдэж байх хэрэгтэй зүйлсийг хүргэе.

Кесарын хагалгааны тухай таны мэдвэл зохих 11 чухал зүйл Хадгалах

Зөгийг хайрлах ёстой маш чухал шалтгаанууд

Өнөө үед дэлхий дээрх зөгийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байна. Түүнчлэн энэ нь газар тариалан дахь шавж устгах бодисын хэт их ашиглалт, зарим шимэгч хорхойн хяналтгүй өсөлт, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа зэргээс шууд хамаарч байгаа ажээ. Үүнээс гадна, эрдэмтэд хэрвээ уг үзэгдлийг цаашид ч үргэлжилсээр байвал хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ гэж үзсэн байна. Ингээд бидний амьдрал дахь зөгийний ач тус болон тэднийг устахаас хэрхэн сэргийлж болохыг та бүхэнд танилцуулья.

Зөгийг хайрлах ёстой маш чухал шалтгаанууд Хадгалах

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан

Жил бүр 8 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, явган хүний гарцан дээр ширээний теннисний талбайтай, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолтой цор ганц газар бол Герман юм. Тэнд бүр эрчүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байдаг гээд боддоо.. Хүссэн газраа дуртай ундаагаа ууж, амтат хоол зооглох гээд энэ бүх сайхан зүйлсийг зөвхөн Германд л мэдрэх боломжтой гэвэл хэн бүхэнд очиж үзэх хүсэл шууд л төрж байгаа байх, тэгэх ч хэрэгтэй. Харин үүнээсээ өмнө дараах онцлог зүйлсийг нь мэдээд авахад илүүдэхгүй шүү.

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан Хадгалах

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хадгалах

CAAK VLOG #1, CAAK TEAM-ТЭЙ ТАНИЛЦ!

Манай CAAK TEAM-н анхны влог үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний хөгжилтэй явдлуудыг цаг алдалгүй үзэхийг хүсвэл SUBSCRIBE дарахаа бүү мартаарай.

CAAK VLOG #1, CAAK TEAM-ТЭЙ ТАНИЛЦ! Хадгалах