АЯЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод

500 хүнтэй бяцхан тосгоноос 5 сая хүнтэй том хот хүртэл дэлхий дээрх бүхий л суурин газрууд дахь барилга, гудамжууд нь хоорондоо ижилхэн байна гэдэг тун ховор билээ. Тэгвэл зарим газрууд тэрхүү "олон ургальч" байдлаас татгалзаж, нэгэн хэвийн байдлаас гоо үзэсгэлэнг олж чадсан байна. Жишээлбэл доорх хотуудын бүх барилга байгууламж, гудамж талбай нь нэг өнгөөр "дагнасан" байдаг аж.

Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод Хадгалах
2022-01-05, 14:36

Дэлхийн анхны "алтадмал" зочид буудал Вьетнамд нээгджээ

Ханойн энэхүү зочид буудлын тансаг, сүр жавхлант дотоод засал чимэглэл энгийн хүний бүү хэл, Арабын шейх, цыган барон, Дональд Трамп тэргүүтэй дэлхийн толгой баячуудын ч сэтгэлд хүрэх нь дамжиггүй. 

Дэлхийн анхны "алтадмал" зочид буудал Вьетнамд нээгджээ Хадгалах
2020-11-24, 19:17

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал

Дэлхийн хамгийн өвөрмөц зочид буудлуудын нэгт тооцогдох болсон "Null Stern" нь Швейцарь улсад, Альпийн нурууны дунд нээгджээ. Тус зочид буудалд ганцхан өрөө байх бөгөөд хамгийн гол нь тэрхүү өрөө ямар ч хана, дээвэргүй, хоёр жижигхэн ширээ болон орыг эс тооцвол дотроо бараг хоосон аж. Ийм задгай зочид буудал барьсан шалтгаан нь аялагчдыг уулын сайхан агаарт амрангаа эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, шөнийн тэнгэрийн оддыг бишрүүлэх явдал аж.

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал Хадгалах
2021-11-18, 20:01

Та эдгээр газруудад нэг л очсон бол эсэн мэнд эргэж ирэхгүй байх магадлал тун өндөр

Дэлхий хэдийгээр үзэж харах, гайхаж бишрэх зүйл ихтэй ч түүний хажуугаар аюултай газрууд ч олон бий. Соёл иргэншлээс алслагдсан, эрс тэс уур амьсгалтай газар нутаг, улс төр, эдийн засгийн таагүй байдал гээд олон зүйл ийм нөхцөл байдалд хүргэж болно. Тиймээс мөнгө, хүсэл эрмэлзэлээр дүүрэн хүмүүс хүртэл хүрч очиход маш хэцүү, очсон ч гэсэн буцаж ирэхийн аргагүй газрууд байдаг аж. 

Та эдгээр газруудад нэг л очсон бол эсэн мэнд эргэж ирэхгүй байх магадлал тун өндөр Хадгалах
2021-05-16, 11:18

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй элсэн манхан

Lençóis Maranhenses бол Бразил улсын нутаг дэвсгэрт орших хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолборт газар билээ. Дэлхий ээжийн гайхалтай тогтоц бүхий энэ дархан цаазат газрыг Чико Мендесийн биологийн олон янз байдлыг хамгаалах хүрээлэн хариуцдаг.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй элсэн манхан Хадгалах
2020-10-10, 16:30

Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд

Солонгосын нийтийн соёлын давлагаа дэлхийн өнцөг буланд хүрч өдгөө хэдэн зуун сая хүн солонгос олон ангит кинонуудыг шимтэн үздэг болсон. Тэгвэл тус бүтээлүүдийн зураг авалт хийгдсэн газрууд нь мөн адил алдартай болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс заавал очиж үзэх ёстойг нь хүргэж байна. 

Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд Хадгалах
2021-09-13, 18:05

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 гудамж

Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад алдартай бренд дэлгүүрүүд нэг дор төвлөрсөн, томоохон худалдааны гудамжнууд байдаг бөгөөд тухайн газар дахь барилга орон сууцны түрээсийн үнэ маш өндөр. Тэндээс хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн бүх л бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн зэрэг хүртэх боломжтой учир худалдан авагчид төдийгүй бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихэд татдаг. Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 гудамжтай танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 гудамж Хадгалах
2022-04-20, 11:59

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото)

Сонгосон мэргэжил ондоо ч гэрэл зургийн ертөнцөд зүрх сэтгэлээ зориулж, амьдралынхаа хором мөч бүрийг тэрхүү хоббиндоо харамгүй зориулж яваа сонирхогчид дэлхий даяар олон бий. Тэгвэл мэдрэмж, шаргуу хөдөлмөр, хүсэл сонирхлоороо олон сая хүмүүст танигдсан мэргэжлийн бус гэрэл зурагчдын төлөөлөл Роберт Доулман (Robert Doeleman) ихэнхдээ байгалийн гэрэл зураг дардаг байна. Тэрээр амьдралынхаа дийлэнх хэсгийг аялалд зориулдаг учир энэ цаг хугацаагаа бүхэлд нь камерын дуранд буулгахыг эрмэлздэг гэнэ.

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото) Хадгалах
2021-08-24, 17:14

Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд

Дэлхийд газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг 5 орны хоёр нь манай хөршүүд билээ. Халуун орны ширэнгэн ой, мөнх цаст уулс, мөнгөн тайга, их мөрөн, цэнгэг уст нуур, зах хязгааргүй элсэн цөл гэх мэт байгалийн бүхий л бүс бүслүүрийг тийм ч хол явахгүйгээр харж болно. Ингээд ОХУ, БНХАУ-ын нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд Хадгалах
2020-07-09, 14:13

Дэлхийн хотууд дахь жуулчдыг татах хамгийн ухаалаг, үзэмжтэй байгууламжууд

Орчин үеийн хотууд гэрлийн хурдтайгаар хөгжиж, "бетонон ой" хаа сайгүй сүндэрлэж байгаа ч харамсалтай нь тэдгээр нь ихэвчлэн нэгэн хэвийн дизайнтай, хүний нүд баясгах зүйл багатай байдаг.  Үүнтэй зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрт бүтээлч дизайнер, архитекторууд оршин суугчдын сэтгэл санааг өргөхийн зэрэгцээ жуулчдыг ч татах гайхалтай, сонирхолтой байгууламжуудыг босгох болжээ. Магадгүй цаг сайхан болохоор та доор дурдагдсан газруудад очоод үзвэл харамсахгүй болов уу.

Дэлхийн хотууд дахь жуулчдыг татах хамгийн ухаалаг, үзэмжтэй байгууламжууд Хадгалах
2021-12-09, 16:29

Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгаан

Аялагч бүр өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байдаг. Тиймдээ ч заримд нь Энэтхэг улс таалагддаг бол заримд нь аймшигтай газар мэт санагдах нь бий. Тэгвэл бид та бүхэнд Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгааныг танилцуулж байна.

Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгаан Хадгалах
2022-07-02, 10:24

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот

Хятадын Юньнань мужийн эгц уулсын дунд Хөх мөрний эрэг дээр баригдсан Янжин нь дэлхийн хамгийн нарийхан хот гэж тооцогддог. Хөх мөрний хүчтэй урсгал болоод хоёр талын эгц хадан цохионы хооронд хавчуулагдсан ийм газарт 450,000 хүн ам бүхий хот байгуулсан гэдэгт итгэхэд бэрх. Орчин үеийн хот гэхээсээ илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр л ийм зүйл гардаг мэт санагдах ч бодит байдал дээр үнэхээр энэ бүгдийг цогцлоож чадсан байна.

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот Хадгалах
2021-08-07, 15:21