АЯЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудыг санал асуулгаар тодруулжээ

Их Британид төвтэй зах зээлийн судалгаа, дата анализийн "YouGov" байгууллагаас аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн 26 орны иргэдийн дунд санал асуулга явуулж, ямар орноос ирсэн жуулчдад таагүй ханддаг болохыг нь дүгнэжээ. Уг судалгаанд нийтлэг анзаарагдсан зүйл гэвэл олуулаа зорчдог, аль болох хямд үйлчилгээг сонгодог жуулчдад нутгийн иргэд дургүй байдаг нь харагдсан байна. Ингээд та бүхэнд тус судалгааны үр дүнг танилцуулъя.

Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудыг санал асуулгаар тодруулжээ Хадгалах
2021-03-12, 16:00

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс

Урин дулаан цаг хаяанд ирж, хүн бүр л үүргэвчээ үүрээд, мөрөөдлийнхөө аялалд гарахыг хүсэж суугаа болов уу? Тэр ч үүднээс бид та бүхэндээ гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусашгуй арвинтай хэрнээ хямд төсөр зардлаар аялж болох 10 орныг танилцуулж байна. Дашрамд дуулгахад, та эдгээр газрууд руу хамгийн хямд тийзээр, басхүү хэмнэлттэй аяллыг хийж чадах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс Хадгалах
2017-07-20, 16:26

Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй!

Ажил таны халаасыг дүүргэдэг бол аялал таны сэтгэлийг дүүргэдэг гэдэг. Шинэ аялал бүр бидэнд хэзээ ч мартамгүй дурсамжууд, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг. Гэхдээ энэ бүгдийг бий болгоход та заавал тэрбумтан байх ёстой гэж үү? Бидний одоогийн хүргэх мэдээлэл танд энэ асуултын хариултыг олоход тусална гэдэгт итгэлтэй байна. Танд аялахад бага зардалтай хэрнээ хамгийн гайхалтай дурсамжийг үлдээх аялалын цэгүүдийг санал болгоё.

Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй! Хадгалах
2018-02-01, 14:09

Хятадууд Их Говийг хэрхэн аялал жуулчлалын бүс болгож байна вэ?

Азийн хамгийн том цөл болох Их Говь нь Монгол улсын өмнөд хэсгээс гадна БНХАУ-ын Ганьсү, Хөх нуур муж, Өвөр Монголын болон Шинжаан Уйгурын өөртөө засах орныг хамран оршдог. Манай орны хувьд байгалийн гайхалтай тогтоцууд, элсэн манхан, үлэг гүрвэлийн олдворууд нь говьд жуулчдыг татах гол давуу тал болдог байхад урд хөршийнхөн хүний гараар бүтээгдсэн үзмэрүүдийг байгалийн сайхантай хослуулах, үндэсний парк байгуулах, түүх соёлын дурсгалыг сэргээн хөгжүүлэх замаар аялал жуулчлалын бүс бий болгож байна. Ингээд Хятадын говь дахь гайхалтай газруудыг танилцуулъя.

Хятадууд Их Говийг хэрхэн аялал жуулчлалын бүс болгож байна вэ? Хадгалах
2021-08-09, 19:16

Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой 10 улс

Хүүхэдтэй болсон цагаасаа өөрсдийн хүсэл мөрөөдлийг умартаж, хүссэн орон руугаа аялж чаддаггүй эцэг эхчүүд олон бий. Хүүхдээ дагуулан гадаадад амарч зугаалахыг байж боломгүй мэтээр бодож байвал та нааш нь анхаарлаа хандуулаарай. Орчин үед том болсон гэлтгүй нэг нас хүрсэн  хүүхэдтэйгээ хамт зугаалж буй аз жаргалтай олон гэр бүлүүд олон болсон. Хамгийн гол нь та очих гэж буй орон, байрлах газар зэргээ маш сайн сонгох хэрэгтэй юм. Ингээд хүүхэдтэйгээ аялах боломжтой хамгийн сонирхолтой 10 газрын талаарх мэдээллийг танд хүргэе. 

Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой 10 улс Хадгалах
2019-02-26, 12:37

Аялахад хамгийн аюултай 10 улс

Аяллын гайхамшгийг мэдрэх нь аз жаргалын нэг хэсэг.  Өөр орны соёл, иргэншилтэй танилцаж, шинэ газруудаар адал явдлаар дүүрэн аялах нь амьдралд тохиолдох мартагдашгүй мөчүүдийн нэг билээ. Аялал бидэнд хорвоо ертөнцийг өөр нүдээр харах боломж өгч, шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлуулахад тусалдаг. Аялахад тохиромжтой улс орон олон байдаг ч үүний зэрэгцээ таатай бус, аюул эрсдэл өндөртэй улсууд цөөнгүй. Тиймээс аялахад хамгийн аюултай 10 орныг танилцуулъя.

Аялахад хамгийн аюултай 10 улс Хадгалах
2019-11-05, 12:25

Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот

Даяаршлын эрин зуунд хүмүүс нэг тивээс нөгөө тив рүү ямар ч асуудалгүй аялж, зугаалж, шинэ газар үзэх боломжтой болсон билээ. Үүнтэй ч холбоотойгоор бүхий л улс оронд аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж, хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газрууд гэх мэт олон төрлийн жагсаалтууд гарч эхэлсэн юм. Гэхдээ зарим хотууд таны төсөөлж байсан шиг тийм ч таатай, сайхан байдаггүй гэдгийг та мэдэх үү?

Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот Хадгалах
2019-07-01, 18:01

Зөвхөн Энэтхэгт ган болсон үед ил гарч ирдэг нууцлаг байгууламж

Энэтхэг бол олон нууцаар дүүрэн эртний түүхтэй улс. Эдгээрийн нэг нь археологийн гайхамшигт байгууламж Сахасралинга юм.

Зөвхөн Энэтхэгт ган болсон үед ил гарч ирдэг нууцлаг байгууламж Хадгалах
2020-08-04, 11:02

Жилд ганц л удаа харах боломжтой байгалийн гайхамшигт үзэгдлүүд

Байгаль дэлхий үзэсгэлэнтэй ч ихэвчлэн энгийн талыг нь харах боломж бидэнд олддог. "Мянга сонсохоор нэг үз" гэдэгчлэн тайлбарлахад хэцүү, сонсоод л өнгөрч боломгүй зүйлсээр манай дэлхий дүүрэн. Ингээд та бүхэнд жилд ганц л удаа тохиодог, зөвхөн азтай нэгэн л нүдээр үзэх боломж олддог ховор үзэгдлүүдийг сонирхуулж байна.

Жилд ганц л удаа харах боломжтой байгалийн гайхамшигт үзэгдлүүд Хадгалах
2021-09-26, 17:13

Уурхайн хортой усан доор живсэн Румыний үзэсгэлэнт тосгоны түүх

Румын улсын Жамана тосгон нэгэн цагт үржил шимтэй, ногоон хөндий байсан бол өнөөдөр үйлдвэрийн хог хаягдлын дор 90 метрийн гүнд орсон байна. Гэрэл зурагчин, сэтгүүлч Амос Чаппл (Amos Chapple) энэ нутгаас гаралтай гэрэл зурагчин Сиприан Хорд (Ciprian Hord)-ын хамт 40 жилийн өмнө газар дор орсон тус тосгоны одоогийн болон өмнөх үеийн төрхийг харуулжээ.

Уурхайн хортой усан доор живсэн Румыний үзэсгэлэнт тосгоны түүх Хадгалах
2021-05-24, 16:24

Бүх эзэмшлээ зараад өөрсдийн гараар мөрөөдлийн гэрээ бүтээжээ

Хүсэл сонирхол нэгдсэн хос хоёрын аз жаргалтай амьдралын түүх дэлхий даяар сая сая бий. Үүний нэгэн жишээ болсон 30 гаран насны америк хос гурван давхарт байшинд амьдардаг, сүүлийн үеийн машинтай, өөрсдийн гэсэн жижиг бизнес эрхэлдэг гээд дутагдаж гачигдах зүйлгүй, тайван сайхан аж төрдөг байжээ. Гэсэн ч Тони Маквейг  (Tony McVeigh) болон түүний нөхөр Майкл (Michael McVeigh) хоёр амьдралын урам зориггүй, сэтгэл хангалуун бус өдөр хоногийг аргацаан өнгөрөөх болсноо анзаарснаар зориг шулуудаж, маш том шийдвэр гаргахад хүрсэн байна. 

Бүх эзэмшлээ зараад өөрсдийн гараар мөрөөдлийн гэрээ бүтээжээ Хадгалах
2021-01-03, 13:18

"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ?

Памирын хурдны зам бол Памирын өндөрлөгийг соёл иргэншилтэй холбосон цорын ганц амин чухал "судас" юм. Киргиз, Тажикын хооронд 1200 гаруй км үргэлжлэх энэхүү замыг туулсан жирийн хүнд нэг насны аяллаа хийсэн юм шиг санагдах бол экстрим аялал сонирхогчдын хувьд заавал давах даваа нь болдог аж. 

"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ? Хадгалах
2021-08-03, 17:17