АЯЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн айдас хүргэм Шри Ланкийн цамхаг

Шри Ланкийн Амбулуваваг дэлхийн хамгийн айдас хүргэм цамхаг хэмээн нэрлэж болох юм. Өндөр орой руу нь ойртох тусам мушгиралдан эргэлдсэн зам нь улам нарийсдаг учраас хүмүүст төсөөлөхийн аргагүй айдас төрүүлдэг аж.  Гэсэн хэдий ч энэхүү цамхагийн гоёмсог үзэмж нь хаа ч байхгүй сельфи хийх боломж олгодог учраас өндрөөс айдаг хүмүүсийг хүртэл оргилд өөд мацахад хүргэдэг байна.

Дэлхийн хамгийн айдас хүргэм Шри Ланкийн цамхаг Хадгалах
2020-12-26, 14:10

Жуулчдын хамгийн их идэх дуртай орон орны амтат хоолнууд

Арааны шүлс асгарам хамгийн сайхан амттай хоол зөвхөн Парис, Ром, Праг болон Токиод л байдаг гэж бид боддог. Үнэн хэрэгтээ дэлхий дээр ер бусын, өвөрмөц амттай хоолтой маш олон улс, орон байдаг. Бид өнөөдөр та бүхэндээ хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй ч амтат хоолтой зарим орнуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Жуулчдын хамгийн их идэх дуртай орон орны амтат хоолнууд Хадгалах
2018-05-03, 10:29

Ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хот

Та хэзээ нэгэн цагт зөвхөн өөрийнхөө хүссэн газарт очиж, бие даан аялж үзэхийг хүсч байсан л биз дээ? Ганцаараа аялах нь өөрийн хүслээр амарч, бодлоо цэгцлэн, шинэ хүмүүстэй танилцах гайхалтай боломжийг өгдөг. Энэ үүднээс та бүхэнд ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хотыг санал болгож байна.

Ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хот Хадгалах
2019-06-24, 17:41

Зоригтой хүмүүсийн л зорих "тэнгэрийн" зочид буудал

"Natura Vive Skylodge" зочид буудалд бууж буй хүмүүс 400 метрийн өндөрт өлгөсөн шилэн хоргон дотор байрладаг. Зоригтой хүмүүс л уг буудалд очиж, тэнгэр дээрээс Перугийн гайхалтай үзэсгэлэнт байгалийг тольдох боломжийг олох юм. Тухайн буудал 8 хүртэлх хүний багтаамжтай өрөөнүүдтэй бөгөөд хоол идэх газар, эко бие засах газар болон угаагууртай юм байна. 

Зоригтой хүмүүсийн л зорих "тэнгэрийн" зочид буудал Хадгалах
2020-08-20, 15:04

Шөнийн цагаар хамгийн үзэсгэлэнтэй харагддаг 9 газар

Цөөн хүмүүсийн мэддэг олон сайхан газрууд дэлхий дээр байдаг. Эдгээр газруудыг гэрийнхээ гадаа эсвэл замын цаанаас олж харах боломжгүй байдаг ч алс холыг зорьж очин үзэхэд харамсмааргүй. Ялангуяа шөнийн цагаар өдөр байснаасаа тэс өөр болон хувирдаг газрууд илүү үзэсгэлэнтэй...

Шөнийн цагаар хамгийн үзэсгэлэнтэй харагддаг 9 газар Хадгалах
2020-08-19, 12:08

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд

Ихэнх хүмүүс Турк улсыг жуулчдын хөлд дарагдсан, буудлын захиалга нь дүүрсэн газар мэтээр л төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ Турк улс байгалийн гайхамшиг бүрдсэн, түүх соёлын арвин түүхтэй газар юм. Тиймээс хэрвээ та Турк улсаар аялахыг хүсэж байвал эдгээр газраар заавал аялаарай.

Туркт очвол заавал үзэх үзэсгэлэнтэй газрууд Хадгалах
2022-04-30, 15:46

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот

Хятадын Юньнань мужийн эгц уулсын дунд Хөх мөрний эрэг дээр баригдсан Янжин нь дэлхийн хамгийн нарийхан хот гэж тооцогддог. Хөх мөрний хүчтэй урсгал болоод хоёр талын эгц хадан цохионы хооронд хавчуулагдсан ийм газарт 450,000 хүн ам бүхий хот байгуулсан гэдэгт итгэхэд бэрх. Орчин үеийн хот гэхээсээ илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр л ийм зүйл гардаг мэт санагдах ч бодит байдал дээр үнэхээр энэ бүгдийг цогцлоож чадсан байна.

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот Хадгалах
2021-08-07, 15:21

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото)

Сонгосон мэргэжил ондоо ч гэрэл зургийн ертөнцөд зүрх сэтгэлээ зориулж, амьдралынхаа хором мөч бүрийг тэрхүү хоббиндоо харамгүй зориулж яваа сонирхогчид дэлхий даяар олон бий. Тэгвэл мэдрэмж, шаргуу хөдөлмөр, хүсэл сонирхлоороо олон сая хүмүүст танигдсан мэргэжлийн бус гэрэл зурагчдын төлөөлөл Роберт Доулман (Robert Doeleman) ихэнхдээ байгалийн гэрэл зураг дардаг байна. Тэрээр амьдралынхаа дийлэнх хэсгийг аялалд зориулдаг учир энэ цаг хугацаагаа бүхэлд нь камерын дуранд буулгахыг эрмэлздэг гэнэ.

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагчин Роберт Доулманы дуранд... (40 фото) Хадгалах
2021-08-24, 17:14

Аялахад хамгийн аюултай 10 улс

Аяллын гайхамшгийг мэдрэх нь аз жаргалын нэг хэсэг.  Өөр орны соёл, иргэншилтэй танилцаж, шинэ газруудаар адал явдлаар дүүрэн аялах нь амьдралд тохиолдох мартагдашгүй мөчүүдийн нэг билээ. Аялал бидэнд хорвоо ертөнцийг өөр нүдээр харах боломж өгч, шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлуулахад тусалдаг. Аялахад тохиромжтой улс орон олон байдаг ч үүний зэрэгцээ таатай бус, аюул эрсдэл өндөртэй улсууд цөөнгүй. Тиймээс аялахад хамгийн аюултай 10 орныг танилцуулъя.

Аялахад хамгийн аюултай 10 улс Хадгалах
2019-11-05, 12:25

Тансаг зэрэглэлийн пентхаустай онгоцнууд

Одоо тансаг хувийн сууц, ордон хүмүүсийг гайхшруулдаг үе өнгөрсөн ч онгоцон дотор бүхэл бүтэн пентхаустай байх нь цөөхөн тохиолдох явдал. Одоогийн байдлаар хамгийн тансаг зэрэглэлийн хувийн онгоцоор VVIP зэрэглэлтэй "Boeing 787 Dreamliner" шалгарчээ.

Тансаг зэрэглэлийн пентхаустай онгоцнууд Хадгалах
2020-07-26, 13:39

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал

Дэлхийн хамгийн өвөрмөц зочид буудлуудын нэгт тооцогдох болсон "Null Stern" нь Швейцарь улсад, Альпийн нурууны дунд нээгджээ. Тус зочид буудалд ганцхан өрөө байх бөгөөд хамгийн гол нь тэрхүү өрөө ямар ч хана, дээвэргүй, хоёр жижигхэн ширээ болон орыг эс тооцвол дотроо бараг хоосон аж. Ийм задгай зочид буудал барьсан шалтгаан нь аялагчдыг уулын сайхан агаарт амрангаа эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, шөнийн тэнгэрийн оддыг бишрүүлэх явдал аж.

Альпийн уулс дундах хана, дээвэргүй зочид буудал Хадгалах
2021-11-18, 20:01

Хийжүүлсэн ундаанд дурлагсдын анхаарлыг татаж буй Бразилын "Кока Кола" нуур

Бразил улсад орших ер бусын нуур Кока-Кола хийжүүлсэн ундаанд дурлагсдад хамгийн их таалагдана байх. Учир нь энэхүү нуур байгалиасаа Кока-Кола ундаа мэт харагддаг гэдгээрээ онцлог бөгөөд чухам энэ гайхамшигт тогтцоороо дэлхийн орон орны жуулчдын дунд ихээхэн алдартай. Тус улсын Рио Гранде до Норте мужид байдаг өвөрмөц нуурын ус яагаад ийм гайхмаар сонин өнгөтэй болсон талаар уншигч та энэхүү нийтлэлээс олж мэдээрэй. 

Хийжүүлсэн ундаанд дурлагсдын анхаарлыг татаж буй Бразилын "Кока Кола" нуур Хадгалах
2021-08-20, 17:05