ШИНЭ ТЕХНОЛОГИ

Шинэ "SEAT Ibiza Cupra"

Уулын нарийн зам нь огцом эргэлт ихтэй, дээш өгсөж, доош уруудсан гэх мэт бартаа ихтэй. Тиймээс шинэхэн "SEAT Ibiza Cupra-ийн тест драйвыг хаана хийх вэ?" гэдэг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан болов уу. Энэхүү машины үйлдвэрлэгч болох Испанийн Барселонд шинэхэн машины тест драйвыг хийж машины чанар, чансаа, хурд, үзүүлэлтүүдийг шалгасан байна.
Шинэ "SEAT Ibiza Cupra" Хадгалах

Эрүүл байхад туслах төхөөрөмжүүд

Жил бүр худалдааны салбарт янз бүрийн шинэ, содон тоног төхөөрөмжүүд бий болж байгаа билээ. Зарим нэг нь хүний биед хор хөнөөлтэй байхад, зарим нь эрүүл байхад туслах гэнэ. Тэгвэл энэ удаад таныг эрүүлжүүлэх, насан туршид баяр баясгалантай, өөдрөг амьдрахад туслах шидэт төхөөрөмжүүдийг хүргэе.
Эрүүл байхад туслах төхөөрөмжүүд Хадгалах

Peugeot 301 суудлын тэрэг

Peugeot 301-ийг орчин үеийн зах зээлд зориулан үйлдвэрлэсэн гэнэ. Тиймээс үнийн хувьд боломжийн, нэлээд өндөр шаардлагыг хангасан байх нь мэдээж. Харин үнээ дагаад чанар хэмээн үздэг хүмүүсийн хувьд боломжийн үнэтэй шинэхэн Peugeot 301-ийн чанар ямар байх бол?... ямар загвартай байх бол? хэмээн бодож байгаа болов уу. Ингээд “Peugeot 301” хүлгийг сонирхоцгооё.
Peugeot 301 суудлын тэрэг Хадгалах

Honda Accord-ын шинэ эрин

2012 оны 10-р сарын 3-нд Honda-ийнхан суудлын тэрэгний 9 дэхь үе болох Honda Accord-ын шинэхэн концепцыг танилцуулж шоу хийсэн билээ. Тэгвэл энэхүү концепц ажил хэрэг болж “Honda Accord” худалдаанд гарсан байна. Honda Accord-ын шинэ загвар нь өмнөх загварууд шигээ Европ болон АНУ-ын зах зээл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй гэнэ. Тиймээс Honda Accord-ыг хэн ч унаж болох юм байна.
Honda Accord-ын шинэ эрин Хадгалах

Шинэхэн Cadillac Ciel

Монтерейд болсон машины долоо хоногийн өдөрлөгөөр GM (General Motors)-ынхон “Cadillac Ciel” хэмээх хүлгийн концепцийг танилцуулсан байна. Машины нэрийг францаас орчуулбал “тэнгэр” гэсэн утгатай аж. Cadillac Ciel нь 4 хүний суудалтай, тансаг зэрэглэлийн суудлын тэрэг юм. Машины урт нь 5м, өндөр нь 1270мм юм байна. Cadillac Ciel нь 6 цилиндртэй, 419 морины хүчин чадалтай, 3.6 мотортой аж. Салон нь арьсаар хийгдсэн бөгөөд гэрэлтүүлэг нь цаг хугацаанаас хамаарч хувирдаг байна. Зуны цагт салхи татуулан давхихад тохиромжтой, тав тухтай энэхүү хүлгийн гэрэл зургийг сонирхоцгооё.
Шинэхэн Cadillac Ciel Хадгалах

Анхны хүн робот

Улс орон хөгжин дэвшихийн хэрээр шинжлэх ухаан, техник технологи хүртэл хурдацтай хөгжиж байна. Тэгвэл Их Британийн нийслэл Лондон хотын шинжлэх ухааны музейд хүн роботын танилцуулга болсон аж. Энэхүү роботын нэрийг “Рекс” гэдэг юм байна. Рекс нь хөл, гар, зүрх гэх мэт хүнд байдаг бараг л бүхий эрхтэнтэй гэнэ. Энэ нь цаашид хүний эрхтэнгүүдийг хиймлээр бүтээж протезын үед нөлөөлөх магадлатай юм байна.
Анхны хүн робот Хадгалах

Toyota Verso шинэчлэлт хийжээ

Toyota компаниас "Verso" хэрхэн өөрчлөгдсөн бэ? хэмээн асуухад: “470 гаруй шинэ детальтай бөгөөд 60% нь нүдэнд тусахуйц ил, үлдсэн 40%-ийг нь жолоодлогын үеэр мэдрэх болно” -гэжээ. Ингээд энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн Toyota Verso хүлгийг танилцуулъя.
Toyota Verso шинэчлэлт хийжээ Хадгалах

Нэг тэрбум еврогийн үнэтэй Супер компьютер

Европын комисс хүний тархитай ижил сэтгэдэг супер компьютер төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрчээ. Энэхүү “Human Brain Project” нь 2013-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд ойролцоогоор 1.19 тэрбум еврогийн үнэтэй болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Ингээд энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй танилцацгаая.
Нэг тэрбум еврогийн үнэтэй Супер компьютер Хадгалах

Тансаг Kia Quoris суудлын тэрэг

Оросын зах зээлд 2012 онд Kia компани хамгийн анхны тансаг Kia Quoris машины загварыг гаргасан байна. Харин тун удахгүй 3 сард энэхүү хүлэг бүх автомашин худалдааны салбаруудаар зарагдаж эхлэх аж. 2012 оны 5 сард Өмнөд Солонгост энэхүү машины худалдаа эхэлсэн байна. Машины гадна тал нь хэний ч нүдэнд өртөхүйц хэв маягтай бөгөөд түүний урт нь 5090 мм, өргөн нь 1900 мм аж. Харин дугуйн суур нь 3045 мм, ачааны багтаамж нь 455л юм байна.
Тансаг Kia Quoris суудлын тэрэг Хадгалах

Honda CR-V -гийн 4 дэх үе

Он гарснаар нэлээд хэд хэдэн шинэхэн хүлгүүд гараад байгаа билээ. Тэдгээрээс бид цаг алдахгүй та бүхэндээ танилцуулахыг хичээж байгаа. Саяхан хоёр сарын өмнө Оросын зах зээлд Honda CR-V шинээр худалдаалагдаж эхэлсэн байна. Ингээд шинэхэн Honda CR-V –тэй илүү ойр танилцацгаая.
Honda CR-V -гийн 4 дэх үе Хадгалах

3 сард худалдаанд гарах шинэ “TagAZ Aquila”

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шинэ “TagAZ Aquila” худалдаанд гарах болно хэмээн эртнээс зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү шинэ хүлэг энэ 3 сард худалдаанд гарах бөгөөд аль хэдийн захиалга нь эхэлсэн байна. Ингээд тун удахгүй худалдаанд гарах TagAZ Aquila-ийн загварыг хамтдаа сонирхоцгооё.
3 сард худалдаанд гарах шинэ “TagAZ Aquila” Хадгалах

Багтаамж сайтай шилдэг 10 суудлын тэрэг

Мэдээж суудлын тэрэг нь багтаамжтай, тав тухтай байвал илүү таатай байх болно. Харин энэхүү санааг анх Америкт хэрэгжүүлж байсан байна. “AutoGuide” сайтынхан хамгийн их багтаамжтай АНУ-д зарагдаж буй суудлын шилдэг 10 машиныг жагсаасан байна. Сонирхуулахад, АНУ-д маш олон тооний суудлын тэргүүд давамгайлж байдаг бөгөөд үүний ачаар "хаана, хэрхэн машинаа тавих уу"- гэсэн асуудалтай бараг л тулгардаггүй. Мөн америкт замын түгжрэл бараг л байдаггүй учир иргэд нь энэ талаар сайн мэдэхгүй гэхэд хэлсдэхгүй биз.
Багтаамж сайтай шилдэг 10 суудлын тэрэг Хадгалах