ШИНЭ ТЕХНОЛОГИ

Ганцаардсан япончуудын зугаа

Сүүлийн үед секс хүүхэлдэйн салбар ихээр хөгжиж байгаа учир эрчүүд заавал найз охинтой болохоо больж байгаа бололтой. Таныг загнахгүй, юм нэхэхгүй гээд л нэлээд олон сайн талтай. Тиймээс секс тоглоом үйлдвэрлэгчид аль болохоор сайн чанарын бодит мэт мэдрэмж төрүүлэх зорилгоор хүхэлдэйнүүдийг үйллдвэрлэх болжээ.
Ганцаардсан япончуудын зугаа Хадгалах

Хятадууд “Lamborghini Diablo”-г дуурайлган хийжээ

Хятадын иргэд болох Ван Ю болон Ли Линьтао нар "Lamborghini Diablo"-гийн дуураймал хувилбарыг хийсэн байна. Найзууд 5 сая юань буюу ойролцоогоор 812 мянган долларыг энэ машиныг бүтээхэд зарцуулжээ. Үүнээс гадна 6 жилийн турш хийсэн байна.
Хятадууд “Lamborghini Diablo”-г дуурайлган хийжээ Хадгалах

“Chevrolet Niva”-гийн шинэ загвар

Саяхнаас цахим ертөнцөд "Chevrolet Niva"-ийн шинэхэн загварын зураг гарсан байна. Олон нийтэд 8 сарын сүүлээр танилцуулах ажээ.
“Chevrolet Niva”-гийн шинэ загвар Хадгалах

10 сая долларын үнэтэй бенз

Швейцарийн бизнесмэн өөрийн спорт загварын "Mercedes McLaren SLR" машиныг өөрчлөхөөр шийджээ. Ингээд ажилчдын баг хөлсөлсөн байна. Нийт 35 хүнтэй баг машиныг сайжруулахад, 3 мянган ажлын цагийг зарцуулж, эцэст нь "McLaren SLR 999 Red Gold Dream" нэртэй энэ машин бий болжээ.
10 сая долларын үнэтэй бенз Хадгалах

Хүчилтөрөгч ялгаруулдаг ноутбүүк

Ноутбүүкний бүхий л концепт (урдчилсан загвар) -уудын хамгийн шилдэг нь энэ “эко ноутбүүк” бололтой. Түүний тодорхойлолтыг харахад хэзээ ч бүтэхгүй мэт санагдана. Үүнийг "Plantbook" гэдэг бөгөөд ноутбүүкийг эвхэж болох бөгөөд эвхсэнийхээ дараа устай саванд хийх гэнэ. Усанд байх хугацаанд түүний зай нь цэнэглэгдэх юм байна. Төслийг Солонгосын дизайнер Seunggi Baek болон Hyerim Kim нар зохиожээ.
Хүчилтөрөгч ялгаруулдаг ноутбүүк Хадгалах

Замын мангасууд

Шороон замаар энгийн жижиг тэрэгтэй аялал хийнэ гэдэг маш хэцүү гэдгийг мэдэх биз ээ. Ихэнхи хөдөө сумдуудад засмал зам байдаггүй учир, тэндэхийн хүмүүс ачаалал даах чадвартай хүчтэй хүлгүүдийг сонгосоор байгаа. Одоо ч бидний хэрэглээнээс орос машин салаагүй л байна. Харин оросууд өөрсдөө машиныг хэрхэн өөрчилж, унадагыг сонирхоцгооё.
Замын мангасууд Хадгалах

Япончууд “электрон нүүр будагч”-ийг зохион бүтээжээ

Японы “Omote” төсөл “электрон нүүр будагч”-ыг бүтээсэн байна. Хоёр минутын хугацаанд бүсгүйн царайг тодорхойлж, түүнд тохирсон будалтыг хийж буй бичлэгийг та бүхэндээ харуулах болно. Одоогийн байдлаар энэ төхөөрөмжийн талаар хангалттай мэдээлэл байхгүй байгаа ч 3D сканнерийн тусламжтайгаар тухайн хүний нүүрний хэлбэрийг тодорхойлдог бөгөөд наана нь хийсвэр гадаргуу үүсгэж, түүнийгээ буддаг.
Япончууд “электрон нүүр будагч”-ийг зохион бүтээжээ Хадгалах

Нью-Йоркийн гудамжин дахь хуучны хүлгүүд

Хэдийгээр шинэ, тансаг, хүлгүүдийг харж уулга алдахын аргагүй байдаг ч заримдаа зогсоол дээрх хуучны хүлгүүдийг харахад ихээхэн таатай байдаг билээ. Орчин үеийн машинд байхгүй тийм нэгэн зүйл эдгээр машинуудад олон бий. Ингээд Нью-Йоркийн гудамжинд буй хуучны хүлгүүдийг харж, хүүхэд насаа дурсацгаая.
Нью-Йоркийн гудамжин дахь хуучны хүлгүүд Хадгалах

Украйнчууд энгийн машиныг дайны хүлэг болгож байна

Орчин үеийн энгийн эвдэрч буй машинаас өөрийн гэсэн өвөрмөц, сонирхолтой хүлэг бүтээх хүмүүс нэлээд олон болжээ. Ялангуяа дотоодын тэмцэлтэй улс оронд энэ үзэгдэл газар авсан байна. Тэгвэл хэрэггүй, ашиглагдахаа болсон машиныг хэрхэн өөрт хэрэгцээтэй төмөр хүлэг болгосныг харцгаая.

Украйнчууд энгийн машиныг дайны хүлэг болгож байна Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг хүлэг

Mercedes-Benz Unimog-ын суурин дээр нүсэр хүлгийг бүтээсэн байна. Энэ хүлэг нь дизель хөдөлгүүртэй бөгөөд 260 морины хүчин чадалтай аж. Ямар ч бартааг төвөггүйхэн туулах энэ гайхалтай хүлийн кабин нь хүртэл яг л боинг мэт л... Ингээд аялалд дуртай хүмүүст нэлээд тохиромжтой тансаг зэрэглэлийн хүлэгтэй танилцацгаая.
Дэлхийн хамгийн шилдэг хүлэг Хадгалах

Япончууд нүүрний арьсыг тольгор болгодог бүтээгдэхүүн гаргажээ

Япончууд аливаа нэгэн зүйлсийг бүтээхдээ гарамгай улсууд билээ. Тэгвэл энэ удаад тэд гоо сайхандаа анхаарал тавьдаг хүн бүхэнд зориулсан нүүрний арьсыг толигор чигээр нь хадгалахад хэрэгтэй төхөөрөмжийг бүтээжээ. Хэрвээ нүүрнийхээ арьсыг үргэлж толигор байлгахыг хүсвэл өдөр бүр хэсэг хугацаанд хичээллэхэд л хангалттай гэнэ.
Япончууд нүүрний арьсыг тольгор болгодог бүтээгдэхүүн гаргажээ Хадгалах

Цонхгүй онгоц бүтээжээ

Британийн “Technicon Design” компанийхан “Ixion” хэмээх онгоцын шинэ загварыг бүтээсэн байна. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар шинэ онгоцноос гадна ертөнцийг "панорам" маягаар харах гэнэ. Онгоцны их бие болон далавчин дээр камер байрлуулсан бөгөөд зорчигчид гадаад байдлыг тольдох боломжтой. Өөрөөр хэлбэл, тэд байгалийн үзэсгэлэнг 100% харах болно.
Цонхгүй онгоц бүтээжээ Хадгалах