ШИНЭ ТЕХНОЛОГИ

TAG Heuer LINK - Тансаг зэрэглэлийн утас

TAG Heuer брэнд нь люкс зэрэглэлийн TAG Heuer MERIDIIST гар утсаа гаргаад хоёр жил єнгєрсєн боловч, єнєєдєр цоо шинэ бас нэгэн дээдсийн хэрэглээ болох TAG Heuer LINK бvтээлээ танилцуулж байна. TAG Heuer LINK нь Швейцарт vйлдэрлэгдсэн анхны Android систем дээр суурилагдсан удирдлагын функц, мэдрэгчтэй дэлгэц бvхий, люкс зэрэглэлийн смартфон юм. Уг бvтээл нь 2011 оны 9 сараас эхлэн Дэлхийн бvх TAG Heuer брэндийн нэрийн дэлгvvрvvдээр худалдаалагдах юм байна.
TAG Heuer LINK - Тансаг зэрэглэлийн утас Хадгалах

Тогоор ажилладаг BMW E-Scooter – мотоцикл

BMW Motorred компанийхан бvрэн цахилгаанаар ажилладаг BMW E-Scooter – мотоциклийн туршилтын загварыг толилууллаа. Энэхvv мотоцикл нь аккумлятор болон цахилгаан хєдєлгvvр хоёрынхоо тусламжтайгаар ажилладаг юм байна. Хамгийн гоё нь BMW E-Scooter ийн хvч чадал, загвар дизайн гээд бvхий л єгєгдлvvд нь дотоод шаталтат хєдєлгvvртэй бусад мотоциклуудаас юугаараа ч дутахгvй болохыг зохион бvтээгчид нь ам бардам єгvvлж байгаа явдал юм.
Тогоор ажилладаг BMW E-Scooter – мотоцикл Хадгалах

Геймерvvдийн салшгvй анд – JOYSTICK – IT

Мэдрэгчтэй дэлгэцтэй тєхєєрємж єнєє цагийн бодит хэрэглээнд гvнзгий нэвтэрч, хvн бvхэн хэрэглэх болсон билээ. Гэвч vнэн хэрэг дээрээ ихэнх хvмvvст мэдрэгчтэй тєхєєрємж тийм ч хангалттай, бас хялбар байж чаддаггvй тул бvтээлч сэтгэлгээтэй vйлдвэрлэгчид мэдрэгчтэй дэлгэцний тоглоомнуудын удирдах хэсэг дээр тавьдаг тєрєл бvрийн зориулалтын жойстик буюу удирдах товчлуур (бариул) бvтээх болжээ. Тэдний нэг нь Joystick-it юм. Хvн тєрєлхтний соёл иргэншил ямар их тогтворгvй, яасан хурдан давтамжтайгаар єєрчлєгддєг зvйл юм бэ гэдгийг баталж байгаа юм шиг єнєєдєр Joystick – it-ыг уулга алдан худалдан авах gamer-vvд маш олон болжээ.
Геймерvvдийн салшгvй анд – JOYSTICK – IT Хадгалах

Балтикийн хатан хаан Silja Serenade - хєлєг онгоц

Стокгольмд байдаг Silja Serenade хэмээх хєлєг онгоц нь тэндэхийг зорьсон жуулчдын хувьд хамгийн хvчтэй сэтгэгдэл тєрvvлдэг зvйл нь байдаг. Олон орноор аялж, тvмэн янзын усан онгоцны тавцан дээр гарч vзсэн хvн байлаа ч гэсэн Silja Serenade-ийн тав тухтай байдал, цагийг хєгжилтэй єнгєрvvлэх олон vйлчилгээнvvд гээд усны хєвєєн дээгvvр зорчигч тээвэрлэдэг хєлєг онгоц гэхэд юм юм нь хосолсон жинхэнэ бvхэл бvтэн vйлчилгээний цогцолбор мэт байдал нь vнэхээр алмайруулах болно. Ингээд бvгдээрээ Данийн нийслэлийн усан дээрхи “гайхамшигтай” танилцацгаая.
Балтикийн хатан хаан Silja Serenade - хєлєг онгоц Хадгалах

Хятадын хамгийн урт гvvр

Хятадын Шаньдун муж дахь Цяжоу цутгалангийн дээгvvр аварга том гvvр баригдаж дуусчээ. 42 км уртттай, єргєєшєє 8 урсгалтай (8 машин зэрэгцэж явах боломжтой) уг гvvр Хятадын боомтын хот болон Циндаог арлын хороолол Хуандао-той холбож байгаа юм. Гvvрний барилгын ажилд 15 миллиард юань зарцуулсан нь ойролцоогоор 2,3 тэрбум доллартай тэнцэж байгаа юм. Ийм урт, бас єргєн байгууламжийг Хятадууд ердєє 4 жилийн дотор ийнхvv барьж дуусгаж байгаа ажээ. Одоо энэ хоёр хотын хоорондын зай нь 30 км-ээр багасч, нэг талдаа 20 минутын хэмнэлттэй зорчих боломжтой болсон байна. Дашрамд дурьдахад энэ нь рекорд тогтоосон Хятадын анхны гvvр биш юм. Учир нь vvний ємнє Ханжчоугийн цутгалангийн дээгvvр Цясин болон Нинбо хотуудыг холбосон 36 км урттай гvvр нь хамгийн уртад тооцогдож байжээ.
Хятадын хамгийн урт гvvр Хадгалах

Мандлын бємбєрцєг хєєргєх тухай

Магадгvй та маш сонирхолтой зvйл хийж vзэхийг, шинжлэх ухааны ер бусын туршилтыг явуулж vзэхийг хvсдэг, шинэлэг сэтгэлгээтэй, идэвхитэй нэгэн байж болох юм. Даанч юуг, яаж хийж, хаанаас эхлэхээ мэдэхгvй байгаа бол дэлгэцэндээ ойртон суугаад, мандлын бємбєрцєг хєєргєсєн хэсэг залуусын тэмдэглэлтэй танилцана уу. Танд шинэ санааг, бас танин мэдэхvйн дуслыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Агаарын бємбєлєгєнд зургийн аппарад тогтоож хєєргєн, олон гоё зураг авах чинь бас зvгээр ч нэг амар ажил биш болохыг та доороос олж мэдэх болно.
Мандлын бємбєрцєг хєєргєх тухай Хадгалах

Уил Смитийн аварга том явдаг байшин

Уил Смит нь “Хар хувцастангууд 3” киноныхоо зураг авалтын vеэр єєрийн аварга том  ачааны машиныг Брум-Стритэд байршуулсан нь олон хvний хор шарыг гозойлгож, бас зарим нэгнийх нь дургvйцлийг хvргэсэн байсан. Аргагvй шvv дээ, нvсэр том энэ эд нь дээд зэргийн тансаг, бvvр хотын тєвийн тансаг зэрэглэлийн орон сууцнуудаас ч хол илvv дотоод засалтай юм чинь. Дотор нь хоёр уудам унтлагын єрєє, тус бvр нь нэг нэг тансаг онгоцтой хоёр угаалгын єрєє байдаг гээд бодохоор хичнээн том нь тєсєєлєгдєж байгаа байх. Тиймээс энэхvv 15 метр урттай, 30 тонн жинтэй “явдаг” байшин нь зураг авалтын талбайн ойр орчмын айлуудын тав тухыг дээд зэргээр алдагдуулсан нь мэдээж юм. Тиймээс тэрээр хоосон машины зогсоол дээр vvнийгээ тавихаас аргагvй болж, харин оронд нь арай бага буюу 7 метр урттай зєєврийн байшингаа авч ирсэн байна. Смит мэдээж энэ vйлдлээ тун дурамжхан хийсэн байна. Anderson Mobile Estates-ээр хийлгэсэн дээд зэргийн чанартай, дээд зэргийн тансаг энэ машиныг 1,8 сая доллар цацан байж захиалжээ. Ингээд бvгдээрээ Уилл Смитийн атаархмаар гоё явуулын байшинтай танилцацгаая.
 Уил Смитийн аварга том явдаг байшин Хадгалах

Пейж Бредли-гийн “Тэлэлт” хэмээх баримал

Орчин vеийн хамгийн гайхалтай урлагийн бvтээл болсон энэхvv барималыг урласан хvн бол Пэйж Бредли (Paige Bradley) юм. Тvvний бvтээсэн “Expansion” буюу “Тэлэлт” хэмээх энэхvv баримал нь завилж суусан хэвээр гэрэл цацруулан дээш хєєрч, хагарсан арьсныхаа цаанаас гэгээрлийн гэрлийг “цацах” сайхан бvсгvй хvнийг дvрсэлсэн байх ажээ. Нэгэн vзvvрт сэтгэлээр удаан бясалгасны эцэст жинхэнэ хайрыг олж, жинхэнэ гэгээрлийг олж, дотроосоо гэрэл гэгээ цацруулан, махан биеийг єєрийнх нь их энерги хага ярж байгаа бvсгvйг дvрсэлсэн энэхvv гайхалтай урлагийн бvтээлийг уншигч тантай хуваалцаж байгаадаа баяртай байна. Эрхэм танд сэтгэлийн их ариусал, гайхалтай тєвлєрєл тайвшралыг ерєєе.
Пейж Бредли-гийн “Тэлэлт” хэмээх баримал Хадгалах

Газар хєндлєн Єрємдєгч

Германд байдаг манай сайтын Tseng-Ah гэдэг хэрэглэгчээс ийм нэгэн мэдээ иржээ. Энэ танилцуулах гэж байгаа тєхєєрємж нь газар доогуур хєндлєн єрємдєгч бєгєєд 400 метр урт газарт 1 метр гvнд шулуун єрємдлєг хийж тэр цоолсон нvхээрээ дотороо хєндий уг кабелийг татаж гаргаж байгаа юм. Газар доогуур бас хєндлєн нvхэлж болдог юм байна. Хачирхалтай нь уг ажлийг хийхэд ердєє нэгээс хоёр хvн хариуцаж байна гээд боддоо. Жич: Уг ажлаа хийж дуусгаад бvх зvйлээ буцааж ямар байсан тэр хэвэнд нь оруулж байсан шvv. Хамтдаа “Газар доогуур хєндлєн єрємдєгч”-тэй танилцацгаая. Ямар сэдвээр сонирхолтой фото мэдээ, мэдээлэл vзмээр байна санаа бодолоо бичээрэй.
Газар хєндлєн Єрємдєгч Хадгалах

Хятадын хурдны галт тэрэгний эрин

Хамгийн эхний зураг дээр хэрэв цагдаагийн дvрэмт хувцастай хvний энэхvv дvрс байгаагvйсэн бол vvнийг ямар нэгэн зєгнєлт киноны кадр гэж ойлгож болохоор ажээ. Гэхдээ энэ бол фантастик киноны дvрс бишээ, харин жинхэнэ бодит байдал юм. Тэр битгий хэл “шар гозоймоор” бодит байдал гэж нэрлэж болохоор ажээ. Учир нь энэ бол Хятадын хурдны галт тэрэгний ээлжит шинэ шугам дээр дvvхэлзэн зогсох галт тэрэгнvvд юм байна. Ухань болон Гуанжоу мужуудыг холбосон энэхvv замыг ердєє 4 жилийн хугацаанд барьсан боловч єнєєдєр 1068 км vргэлжилдгээрээ дэлхийн хамгийн урт хурдны галт тэрэгний зам болоод байгаа аж. Ингээд бvгдээрээ муу нэртэй, луу данстай хэдий ч vнэхээр эрчимтэй хєгжиж, олон улс орны удирдлагуудын шарыг гозойлгож чадаж байгаа ємнєд хєршийн бvтээн босголтын тод жишээтэй танилцацгаая.
Хятадын хурдны галт тэрэгний эрин Хадгалах

“Оддын дайн”-аас санаа авсан тээврийн хэрэгсэл - Wheelbike

Австралийн эрдэмтэд нэгэн ер бусын тээврийн хэрэгсэл зохион бvтээснийг уншигч танд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Wheelbike хэмээх энэхvv мотоцикл маягийн дугуй нь аккумлятороор тэжээгддэг электрон хєдєлгvvртэй ажээ. Vvнийг зохион бvтээсэн Аделаидын их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр аварга том хоёр дугуйн хооронд байрлах жолоочийн суудал нь сайтар бэхлэгдсэн бєгєєд жолоочийн удирдах барилын дагуу хоёр тийшээ савчих юмуу єнхрєх маягаар урагшилдаг байна. Мєн дороо эргэх ч боломжтой ажээ. Тvvнчлэн дээд талдаа 40 км/цаг хvртэл хурдалдаг энэхvv тєхєєрємж доторх жолоочийн суудал нь огт хєдлєхгvй эгцээрээ байх ч боломжтой байдлаар боловсруулагджээ. Хэрэглээний хувьд мотоциклон дугуй маягтай энэхvv тээврийн хэрэгслийг дугуй тавьдаг газар тавьж болдог байна. Харамсалтай нь Wheelbike нь одоохондоо бvрэн бэлэн болоогvй, зєвхєн туршилтын загвар тєдий байгаа тул єнєєдрийн байдлаар зvгээр л паркийн хєгжилтэй тоглоом маягаар хашаандаа хэрэглэж болохоор тєвшинд байгаа юм. Тусгай жойштикний тусламжтайгаар залдаг Wheelbike-ийг зохион бvтээгчид нь Edward гэж “єхєєрддєг” байна. Эдвард гэдэг нь Electric Diwheel With Active Rotation Damping гэдэг vгний товчлол болж байгаа ажээ. Ингээд бvгдээрээ зєгнєлт киног бодит амьдрал дээр амилуулсан сонирхолтой бvтээлийн туршилтын загвартай танилцацгаая.
“Оддын дайн”-аас санаа авсан тээврийн хэрэгсэл - Wheelbike Хадгалах

Ард тvмний баримал

Єрнєдийн нэгэн сэтгэлгээ сайтай авьяаслаг уран бvтээлч нь нэгэн ер бусын самбар гэж хэлж болохоор барималыг бvтээжээ. Гудамжинд байруулсан энэхvv олон хадаастай юм шиг самбаран-хєшєєний онцлог нь цаанаас нь дарсан хvний хэлбэр, байрлалын дагуу єєрчлєгддєг юм байна. Тиймээс жуулчид болон тус хотын иргэд хvссэн байрлалтайгаар єєрчлєгддєг сонирхолтой бvтээлийг єєрсдийнхєєрєє “єєрчилж”, хvссэн хэлбэрийнхээ хєшєєг бий болгон зурагаа даруулах боломжтой болжээ. Vvнд ганцхан тухайн хvний сэтгэн бодох чадвар л шаардагдана. Хувь хvнийг дээдлэх зарчим, индивидуализм зонхилох болсон єнєєгийн иргэншилд хєшєє нь хvртэл тухайн хvнээс шалтгаалдаг, ийм болсон гэж бодохоор сонирхолтой ч юм шиг. Хаанахын ямар ч газар байсан гэсэн гудамжыг хєєрхєн чимчихээр бvтээл байгаа тул гарын дvйтэй залууст санаа єгнє гэдэгт итгэлтэй байна.
Ард тvмний баримал Хадгалах