ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл...

Хиймэл оюуны өгөгдсөн мэдээллийн санг ашиглаж тооцоолол хийх чадамж хүний чадавхыг давах мөч тун ойртоод байгаа билээ. Мөн түүнчлэн маш олон хиймэл оюунт төхөөрөмжүүдийг хүний үйл ажиллагаанд туслуулах, өөрсдийн гүйцэтгэж, шийдэж чадахгүй байгаа асуудлуудын шийдлийг тооцоолуулах гэж бүтээсээр байгаа. Магадгүй энэ байдлаар цаашид хиймэл оюун бидний асуудлыг бидний өмнөөс шийдэг өгч эхлэх эсэх нь цаг хугацааны л асуудал юм.

Хэрэв хиймэл оюун дэлхий ертөнцийг удирдаж эхэлбэл... Хадгалах

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

Видеог кодлох энэ технологийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд томоохон компаниудын хийсэн ярианы үр дүнд дор хаяж дата ашиглалтыг бууруулна гэж амласан видео кодчилох шинэ технологи зарлагдлаа. Өндөр чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг хамгийн багадаа хоёр дахин бууруулах шинэ технологи бэлэн болжээ.

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ Хадгалах

Эрдэмтэд аалзны шүлснээс байгаль орчинд ээлтэй цавуу бүтээжээ

Манчестер хотын их сургуулийн судлаач эрдэмтдийн баг аалзны шүлсний нийлэг эдээс байгальд ээлтэй, био-задралд орох чадвартай цавуу бүтээсэн байна. Уг цавууг бүтээхийн тулд ердийн уураг дээр аалзны шүлсний нийлэг чанарыг үүсгэдэг бактери нэмснээр гарган авсан байна.

Эрдэмтэд аалзны шүлснээс байгаль орчинд ээлтэй цавуу бүтээжээ Хадгалах

NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулга

Өнгөрсөн жилүүдэд криптовальютын зах зээл дэлхийн нийтэд танил болж, тэсрэлт хийсний дараа бас нэгэн дижитал боломж бидний өмнө нээгдсэн нь NFT байсан билээ. 2021 оны байдлаар нийт 14 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон NFT нь цахим сүлжээ ашиглан дахин давтагдашгүй, цор ганц гэж хэлж болохуйц дижитал эд зүйлсийг худалдаалах, худалдан авч эзэмших боломжийг хүмүүст олгоод буй юм. Өөрөөр хэлбэл NFT нь блокчейн технологи дээр суурилсан дижитал хөрөнгийн бүртгэл аж. Хэдийгээр криптовальютын зах зээл уналттай байгаа ч NFT зах зээл гялалзсан амжилттай хэвээр байгаа билээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 565 сая ам.долларын арилжаа хийгдээд буй NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулгатай танилцацгаая. 

NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулга Хадгалах

Хиймэл оюуны тусламжтайгаар ижил шувуудыг хооронд нь ялгаж чаддаг болжээ

Хэдийгээр маш гярхай шувуу судлаачид харлаа ч эргэлзэж харахаар ижил шувууд байх нь цөөнгүй. Зарим тохиолдолд уг шалтгаанаас болоод шувуу тоолох ажил хүндрэлтэй байдаг ажээ.

Хиймэл оюуны тусламжтайгаар ижил шувуудыг хооронд нь ялгаж чаддаг болжээ Хадгалах

Будаа шиг хэмжээтэй дэлхийн хамгийн жижиг компьютер

Технологийн томоохон компаниудын нэг болох "IBM" компани дэлхийн хамгийн жижиг гэж нэрлэгдэх компьютер зохион бүтээжээ. Уг компьютерын хэмжээ цагаан будааны ширхгээс ч жижигхэн хэрнээ хүчин чадлын хувьд 90-ээд оны "Intel" компьютерын "X86" чиптэй ижил хүчин чадалтай гэнэ.

Будаа шиг хэмжээтэй дэлхийн хамгийн жижиг компьютер Хадгалах

Утасгүй цахилгаан дамжуулах систем хөгжүүлж байна

Шинэ Зеланд улсын “Emrod” гэх нэгэн стартап компани холын зайд аюулгүй байдлаар утасгүй цахилгаан дамжуулах системийг зохион бүтээсэн байна. Уг технологийг бүтээгчид одоо олон нийтийн эрчим хүчний хангах системд хэрэгжүүлж үзэхийг оролдож байгаа гэнэ. Уг төсөлд Шинэ Зеландын эрчим хүчний хоёр дахь том дистрибьютор компани болох “Powerco” мөн хамтарч байгаа ажээ.

Утасгүй цахилгаан дамжуулах систем хөгжүүлж байна Хадгалах

Филиппиний эрдэмтэд далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь бүтээжээ

Филиппиний гурван корпуст хөлгийн загварыг шинэчилж, шатахуунаар бус харин далайн давлагааны энергиэр цэнэглэгдэхээр болгож загварчилжээ. Филиппинд ийм хөлөг онгоцоор зорчих нь элбэг үзэгдэл бөгөөд дайны үед анх тус загварыг ашиглаж байсан юм. Харин одоо усан тээвэр болон загасчлахад ихээр ашигладаг бөгөөд арлын улсын хувьд усан тээвэр өргөн дэлгэрсэн байна. 

Филиппиний эрдэмтэд далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь бүтээжээ Хадгалах

Гурван хэмжээст хэвлэл амны хаалт, хамгаалах хувцасны хомсдлоос сэргийлж чадах уу?

Коронавируст цар тахлын эхэн үед эмнэлгүүдэд амны хаалт, хамгаалах хувцасны нөөц дуусаж, шаардлагатай тохиолдолд усан сангийн нүдний хаалт, пластик тор зэргийг ашиглаж байсан. Жишээлбэл даяарчлалын нөлөөгөөр дэлхийн томоохон гүрнүүд далайн чанад дахь ажиллах хүч хямд орнуудаас нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлон авдаг байсан нь дотоод дахь хомсдолыг буй болгож байв. Ийнхүү тодорхой хугацаанд шаардлагатай хэмжээний хамгаалах хэрэгслийн нөөцийг нийлүүлэхийн тулд гурван хэмжээст хэвлэгчдийг ашиглах боломж нээгдсэн билээ.

Гурван хэмжээст хэвлэл амны хаалт, хамгаалах хувцасны хомсдлоос сэргийлж чадах уу? Хадгалах

АНУ-ын батлан хамгаалах яам хиймэл оюунт цэргүүдийг бүтээж эхэлжээ

Армийн шинжээч, эрдэмтдийн баг хиймэл оюунт, бие даасан роботуудыг армийн шилдэг дайчдаар удирдуулж, хүнээс давсан чадвартай болгохоор зорьж байна. Бид шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиол зэргээс явган цэрэг, байлдааны хүчнээс хол давсан чадвартай робот дайчдын тухай бишгүй уншсан, бишгүй л үзсэн. Гэтэл энэ бүхэн мөдхөн бодит байдал болох бололтой. АНУ-ын Армийн Байлдааны Чадварыг Хөгжүүлэх Команд болон Армийн шинжээчдийн баг Техас муж улсын Аустины Их сургуулийн судлаачидтай хамтран хүний чадамжийг судалж, цаашид бие даан сайжрах төрлийн алгоритм боловсруулж байгаа ажээ.

АНУ-ын батлан хамгаалах яам хиймэл оюунт цэргүүдийг бүтээж эхэлжээ Хадгалах

"Starlink” хиймэл дагуулын интернэт хэр хурдан бэ?

Дэлхий дахинд сансрын интернэт ашиглахаар санаачилсан төслүүдийг “Amazon, Boeing, OneWeb, Samsung” зэрэг олон компаниуд гаргаж, үүн дээр ажиллаж байсан. Гэсэн ч хамгийн сүүлд хэрнээ тун амжилттай яваа компани бол Элон Маскын үүсгэн байгуулсан “SpaceX” билээ. 

"Starlink” хиймэл дагуулын интернэт хэр хурдан бэ? Хадгалах

Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна

Жирэмснээс хамгаалах хэрэгслийг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэх шаардлагагүй болжээ. Энэтхэгийн эрдэмтэд дэлхийн хамгийн анхны эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах тарилгын туршилт явуулж дууссан байна. Тус бүтээгдэхүүнийг 6 сарын дараа өргөн хэмжээнд туршиж эхлэх гэнэ. Энэхүү жирэмслэлтээс хамгаалах тариа нь 13 жилийн үйлчилгээтэй юм байна. Одоогоор бүтээгдэхүүний найрлагад орох түүхий эдийг Энэтхэгийн эм зүйн ерөнхий хянагчаар батлуулан, зөвшөөрөл авах ажил явагдаж байна. 

Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна Хадгалах