ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (70 фото) №683

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 683 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №683 Хадгалах
2020-10-30, 17:00

Тэжээвэр амьтдыг эзэдтэй нь харьцуулсан нь... (20 фото)

Эрдэмтэд хүмүүсийг тэжээвэр амьтан сонгохдоо өөрийн гадаад төрх, зан байдалтайгаа ижил амьтан сонгодог гэсэн дүгнэлтийг амьтны зураг авч мэргэшсэн гэрэл зурагчин Жералд Гетингс (Gerald Gethings) батлахаар шийджээ. Тэрээр эзэн, амьтан хоёрын зургийг харьцуулан мэдэгдэхүйц үр дүн гаргасан байна.

Тэжээвэр амьтдыг эзэдтэй нь харьцуулсан нь... (20 фото) Хадгалах

"National Geographic"-аас 2020 оны зэрлэг байгалийн шилдэг гэрэл зургуудыг тодруулжээ

Америкийн үндэсний газарзүйн сэтгүүлээс 1965 оноос хойш өнөөдрийг хүртэл зохион байгуулж ирсэн "Зэрлэг байгалийн гэрэл зураг"-ийн тэмцээнд олон зуун хүн бүтээлээ ирүүлж, эцсийн байруудаа тодорчээ. Ингээд та бүхэнд 2020 оны байгаль, эх дэлхийн ан амьтны шилдгийн шилдгээр шалгарсан 15 зургийг хүргэж байна. 

"National Geographic"-аас 2020 оны зэрлэг байгалийн шилдэг гэрэл зургуудыг тодруулжээ Хадгалах

Дэлхий дээр тун цөөхөн үлдсэн үндэстнүүдийн төлөөлөл Орос гэрэл зурагчны дуранд... (25 фото)

Одоогоос 12 жилийн өмнө гэрэл зурагчин Александр Химушин устаж үгүйрэхэд хүрсэн овог, үндэстний үлдсэн цөөхөн төлөөлөгчдийн хөргийг өөрийн дуранд буулгахаар алс холын аянд гаржээ. Тэрээр 2019 онд НҮБ-ын гэрэл зургийн үзэсгэлэнд  "The World in Face" төслөө танилцуулж, олны сайшаалыг хүртэж байсан юм. Александр ийнхүү их эрлийн замдаа нийт 86 орноор аялсан бөгөөд эдгээрийн дундаас Сибирь нутаг сэтгэлд нь онцгой нандин мэдрэмж үлдээсэн гэнэ.

Дэлхий дээр тун цөөхөн үлдсэн үндэстнүүдийн төлөөлөл Орос гэрэл зурагчны дуранд... (25 фото) Хадгалах

"Урлаг заавал сайхан байх албагүй" - Өмнөд Африкийн гэрэл зурагчны өвөрмөц бүтээлүүд

Абсурд зурагчин Рожер Баллен (Roger Ballen)-ийн авьяас билэг нь үзэгчдийн далд ухамсарт хүрэх хосгүй увидастай ажээ. Рожер Баллен зургууддаа хүнийг өнгөлөн далдлагч "маск"-гүйгээр мөн чанарыг нь харуулахыг зорьдог нь аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Юнг (Carl Jung)-ийн "дотоод сүүдэр"-ийн санаатай нийцнэ. Угтаа хүн бүхний дотор бусдад харуулж, ил гаргахыг хүсдэггүй хар, муу тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үзэл юм. Тэрхүү сүүдрийг "ил" болгосон зургийн хар бараан хэсэг нь сэтгэл хямралын тусгал болж таны мэлмийд ойн буух учиртай гэнэ. 

"Урлаг заавал сайхан байх албагүй" - Өмнөд Африкийн гэрэл зурагчны өвөрмөц бүтээлүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №17

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №17 Хадгалах
2020-10-26, 16:37

Хуучирсан зургуудыг сэргээн засварласан нь

Украйны иргэн Татьяна Дьяченко хуучирч танигдахын аргагүй болсон зургуудыг сэргээдэг хоббитой нэгэн юм. Тэрбээр фотошопын тусламжтай хуучны зургуудыг өчигдөрхөн авсан мэт тод, өнгөлөг болгож чаддаг ажээ.

Хуучирсан зургуудыг сэргээн засварласан нь Хадгалах

"Nikon"-ий "Жижиг ертөнц" уралдаанд тэргүүн байр эзэлсэн зургууд

1974 оноос хойш "Nikon" компани "Жижиг ертөнц" хэмээх гэрэл зургийн уралдаан зохиож ирсэн бөгөөд үүнд эрдэмтэд, судлаачид түлхүү оролцодог юм. Оролцогчид өндөр хүчин чадал бүхий гэрэл зургийн аппаратын тусламжтай хүний нүдэнд үл үзэгдэх бичил ертөнцийн зургийг авч ирүүлдэг юм. Энэ жилийн уралдаанд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн тэргүүн байранд шалгарчээ. Ингээд тус бүхэнд уралдааны шилдэг бүтээлүүдээс хүргэе.

"Nikon"-ий "Жижиг ертөнц" уралдаанд тэргүүн байр эзэлсэн зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №682

Долоо хоног бүрийн баасан гарагт та бүхэндээ хүргэдэг "Элдэв зураг" цувралын маань шинэ дугаар бэлэн боллоо. Ингээд бидний бэлтгэсэн зургуудыг үзэн, амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №682 Хадгалах
2020-10-23, 17:56

Өнөөгийн нийгмийн асуудлуудыг оновчтой харуулсан шог зургууд

Өнөө цагт аль ч улс, орны иргэд ялгаагүй дэлхий нийтээрээ өдөр тутмын амьдралдаа бүдчиж, өмнөө байгаа асуудлуудыг анзаарах ч сөхөөгүй амьдарч байна. Тийм ээ, энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг. Зарим нь эдгээр асуудлуудад анхаарлаа хандуулж, сөрөн тэмцэж байхад зарим нь үл ойшоож, мөрөө хавчаад урдах зүйлдээ л анхаардаг. 

Өнөөгийн нийгмийн асуудлуудыг оновчтой харуулсан шог зургууд Хадгалах

Хоол хүнсийг удаан хугацаанд орхивол юу болох вэ? (20 фото)

Хүүхдийн 3-5 насыг "яагаад нас" гэж нэрлэдэг талаар хүн бүр сонсож байсан нь гарцаагүй. Энэ насандаа тэд дэлхий ертөнцийг идэвхтэй сонирхож, аливаа болгоны учир шалтгааныг асууж эхэлдэг. Гэхдээ аль ч насандаа бид шинэ зүйлийг шимтэн сонирхоход оройтохгүй учир "Хэрэв тэгвэл? ..."  цуврал асуултад хариулт өгөхөд бэлэн байна. 

Хоол хүнсийг удаан хугацаанд орхивол юу болох вэ? (20 фото) Хадгалах

20-р зууны бүхий л алдартнуудын хөргийг буулгасан домогт гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото)

Гэрэл зурагчин Терри О'Нил (Terry O'Neill) нэг удаа хүлээлгийн танхимд унтаж буй эрэгтэйн зургийг дарсан нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Санаандгүй байдлаар авсан тэр зургийн гол баатар болсон эрэгтэй Их Британийн Батлан Хамгаалах Яамны сайд Раб Батлер болж таарчээ. Ийнхүү домогт гэрэл зурагчин өөрийн карьерийг эхлүүлж олон алдартны гэрэл зургийг авсан байна. 

20-р зууны бүхий л алдартнуудын хөргийг буулгасан домогт гэрэл зурагчны бүтээлүүд (40 фото) Хадгалах