Афганистаны Кабул дахь энэ жилийн боди билдингийн тэмцээнээс хийсэн фото сурвалжлагыг танд толилуулж байна. Газар газарт л сайхан бvсгvйчvvд, биерхvv залуус байж, vзэмжний сайхнаараа ард олныхоо бахархал болж, нvдийг нь хужирлаж байх юм даа. Тэр тусмаа бие бялдрын хєгжлийн уралдаан гэдэг бол хойч vе, эгэл жирийн ард тvмэндээ vзvvлэх асар их ач холбогдолтой vлгэр дуурайл билээ. Дандаа сайхан бvсгvйчvvлийн зураг гэлгvй, энэ удаад бvсгvйчvvдийгээ нvдээ баягаасай гэсэндээ энэ мэдээллийг сонголоо. Залуус маань ч гэсэн vлгэр дуурайл авах байх.
Хадгалах
Дэлхийн ихэнх томоохон хотуудад замын хєдєлгєєнийг зохицуулах vvднээс газар доогуур тавьсан метроны зам, буудалд зогсох хvмvvс, метроны зорчигчид битvvхэндээ юунаас айж, ямар далд тvгшvvрийг тээдэг бол. Мухар сvсэгтэй євєг дээдэс маань газар доорхи ертєнцийг тамын орон, vхэгсдийн хаант улс гэж бодсоор ирсэн. Тиймээс ч хvмvvс бид хэдийгээр технологийн асар их дэвшилд хvрж, шинжлэх ухааны vvднээс маш олон зvйлийг тайлбарладаг болсон хэдий ч сэтгэлийн гvндээ далд айдас тээсээр…За ингээдАлекей Андреевгэдэг хэмээх график, дизайнерын маш сонирхолтой хирнээ нуруугаар хvйт даамаар “зєгнєлт” гэж хэлж болохоор зургуудын цуглуулгыг танд хvргэе. “Зєгнєлт” гэсний учир нь, хэт их хотжил, агаарын бохирдол ямар ч єчvvхэн амьд биетийг яаж ч хувьсгаж болох нєхцєл байдал бидний ємнє тулгараад байгаа билээ.
Хадгалах
Гэрэл зурагчинRichard Mosseтэрээр Иракийн хуучин удирдагч асан Садам Хусейн-ий амьдарч байсан єргєєний одооний байдлын талаарх фото мэдээлэлийг бэлтгэснийг та бvхэнтэйгээ хуваалцая. Тvvний энэхvv ордон нь ёстой л нvсэр том бєгєєд зарим хэсэг нь дайны vеэр сvйджээ. Харин энхийг сахиулах АНУ-ийн цэргvvд энд буудаллаж, байрлах болсон байна.
Хадгалах
За одоо ингээд та бvхэндээ єнгєрєгч 5-р сарын шилдэг гэсэн тодотголтой 20 фото зургуудыг танилцуулах гэж байна. Эдгээр дундаас хамгийн олны хvртээл болсон нь гэвэл Ємнєд Солонгос Ард улсын ерєнхийлєгч асан Но Му Хён-ийн хорвоог орхисон vйл явдал байлаа. Одоо хамтдаа єнгєрсєн сарын хамгийн анхаарал татсан фото агшинуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхэндээ манай дэлхийн хамгийн халуун бас ядуу тив болох Африкт ямар шаахай мода болоод байгаа талаар танилцуулах гэж байна. Тэд эдгээр шаахайнуудаа тєвєггvй хийдэг бололтой. Хамгийн гол нь vнэхээр сайн эдэлгээ даадаг гэнэ шvv.
Хадгалах
Ирэх Пvрэв гарагт (6-р сарын 4-нд) Берлиний Helmut Newton Stiftung галерейд гэрэл зурагчин Хельмут Ньютоны алдарт SUMO номны 10 жилийн ойд зориулсан vзэсгэлэн болох юм байна. Энэхvv номонд домогтХельмут Ньютон(Helmut Newton)-ы цаг цагийн шилдэг бvтээлvvд багтсан байдаг билээ.Одоогоос арван жилийн ємнє буюу 1999 онд тvvний энэхvv 50х70 см хэмжээтэй, 30 кг жинтэй, дэлхийн хамгийн vнэтэй ном болох “SUMO” нь Taschen хэвлэх vйлдвэрт хэвлэгдэн, худалдаан гарч байжээ. Уг 464 хуудастай нvсэр ном нь маш цєєхєн буюу 10.000 хувь хэвлэгдсэн байдаг. SUMO ном 1999 онд 3000 долларын vнэтэй байсан бол єнєєдєр интернет дэх урьдчилсан vнийн саналыг нь харахад л10.000евро болон єсчээ. Суут гэрэл зурагчин Хельмут Ньютоны “SUMO” номон дээрхи бvтээлvvдийг тvvний хувийн фондын vзэсгэлэнд 2010 оны 1-р сарын 31-нийг хvртэл байлгах юм байна. Ингээд номонд багтсан хамгийн шилдэг зарим бvтээлvvдийг нь танд хvргэе.
Хадгалах
Бид бvгдээрээ бух тулаан хэмээх эр зоригын спортын талаар мэдэх билээ. Энэ нь Испани улсын vндэсний бахархал бєгєєд жил болгон энэхvv тэмцээн болдог билээ. Энэ vеэр бух тулаанч нь эцэст нь бухыг жадалж алдаг билээ. Харин энэ vеэр золгvй явдал гарах нь элбэг. Заримдаа амь насаа алдахад ч хvрдэг байна. Одоо та бvхэнд хvргэх эдгээр зургууд нь нэгэн залуу хэрхэн гэдсээ нэвт сvлбvvлж байгаа талаар юм. За ингээд хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, маргааш 6-р сарын 1 буюу энхрий бяцхан vрс, ээж эгч нарын маань баярын єдєр. Энэ єдєр манай улс бvх нийтээрээ амарч єнгєрєєдєг болсон. Тийм болохоор та бvхэн єхєєрдєм жоохон vрс, элбэрэлт ээжvvдээ баярлуулж єдрийг зугаатай єнгєрvvлээрэй гэж хvсье. Харин одоо таны vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvлээн авна уу. Энэ цуврал та бидний weekend-д зориулсан болохоор хамгийн хєгжилтэй бас халуухан болсон байгаа.
Хадгалах
Аливаа гэрэл зураг бол сэтгvvлзvйн асар их ач холбогдолтой, тухайн vйл явдлын бодит баримт байдаг. Тиймээс гэрэл зургийг бодит байдлаас салгаж ойлгож болохгvй. Та хэзээ ч тахийг барын арьстайгаар, эсвэл модон дээр ургасан гvзээлзгэнэ олж харахгvй, хальсанд буулгаж чадахгvй. Гэхдээ зураг гэдэг нь єєрєє урлагийн салшгvй хэсэг болохоороо, тухайн уран бvтээлчийн тєсєєллийн ертєнцийг нээн харуулах шаардлагатай байдаг. Тиймээс орчин vед шинжлэх ухааны ололт дэвшлийн ачаар олон гэрэл зурагчид ямар нэгэн зурганд зєгнєл, тєсєєллийн єнгє аясыг оруулж, єєрийн сэтгэлгээг нээн харуулдаг болжээ.
Хадгалах
Зарим хєгжиж буй орнуудад тухайн тээврийн хэрэгслийнхээ багтаамж, даацыг vл харгалзан, маш том (их) ачааг багсайтал нь аччихаад явж буй нь элбэг харагддаг. Хєнжлийнхєє хэрээр хєлєє жий гэдэг шиг, байгаа л тээврийн хэрэгслээ тултал нь ашигласан тэднийг буруутгах юу байхав дээ. Гэвч...
Хадгалах
Хорвоогийн ямарваа нэгэн vйл явдлын ард талд бvсгvй хvн байж, эрчvvдийн сэтгэл оюуныг ундаалан, зєєллєдєг учиртай билээ. Тийм ч учраас бvх зvйлийг, тэр тусмаа спортыг хєгжєєн дэмжигч охидгvйгээр тєсєєлєх аргагvй. За ингээд энэ удаад таны мэлмийг оросын хєгжєєн дэмжигч охидын фото цуглуулгаар мялааж байна. Ихэнх нь сагсан бємбєгийн ЦСКА клубын дэмжигчид байх шиг байна. Ямартай ч бvгдээрэнгээс нь эрч хvч, залуу насны цог жавхаа, гоо vзэсгэлэнгийн гэрэл гэгээ цацарч буй нь илт ажиглагдлаа.
Хадгалах
Урин дулаан цаг ирчхээд байхад, нийслэлд маань нэг л болж єгєхгvй байх шиг. Хэдэн єдєр шатааж алчих гээд байсан бол одоо бvvр цас бороо холилдож ороод сэрvvн намрыг санагдуулам байна. Ер нь манай орон их онцлог цаг агаартайг бид мэднэ. Бvvр нэг єдєр л жилийн 4 улирлыг єнгийг мэдрvvлж чаддаг нь гайхалтай. Ийм л байдаг болохоор бидний оюун ухаан сийрэг, бие єлчир байдаг юм болов уу. Харин одоо хэдvvлээ "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvлээн авч vзье. Энэ удаа та бvхэндээ нилээд єргєн цар хvрээг хамарсан, олон сэдвийг хєндсєн сонирхолтой цуврал бэлтгэсэн байгаа. Тэр дундаа харц булаам бvсгvйчvvдийн секси тєрх єнгєлж, алжаал тайлж инээд бэлгэлэх олон хєгжилтэй зургууд та биднийг хvлээж байна. За ингээд манай сайтаар зочилж буй таны заавал vзэх ёстой мэдээллийн нэг элдэв зургуудыг нээцгээе.
Хадгалах