ГЭРЭЛ ЗУРАГ

Хятадын цэргийн сургуулийн сонсогч охид

Хятад улс “нэг гэр бvл нэг хvvхэд” бодлого явуулдаг болсноосоо хойш ард иргэд нь гэдсэн дэх хvvхдээ хvv байвал гаргаад охин байвал авахуулдаг болсон тул тэнд хvйсийн тэнцвэр алдагдаад байгааг хэн хvнгvй мэдэх билээ. Тиймдээ ч ёстой л “хаданд гарч модонд авирсан” юм шиг цєєн хэдэн охид нь эрчvvдийнхээ нvдэнд хамгийн хєєрхєн харагдаж, нvднийхээ ганц ширвээгээр л залуучуудаа чичрээн, алган дээр нь бємбєрдєг байлгvй.За ингээд та бvхэнд Ємнєд хєршийнхний хувьд “нандин эрдэнэ” нь болсон охид бvсгvйчvvдийн, тэр дундаа цэргийн сургуулийн сонсогч бvсгvйчvvдийн дvрэмт болон энгийн хувцастай гэрэл зургийг хvргэж байна. Хятад охид цэргийн сургуульд явлаа ч гэсэн энгийн хувцас ємсєхєєрєє эрх танхи, турьхан харагдаж байна шvv.
Хятадын цэргийн сургуулийн сонсогч охид Хадгалах
2009-08-12, 12:12

Эрэгтэй усны хувцасны “шинэ” загвар

Сvvлийн vед барууны эрчvvдийн дунд иймэрхvv загварын усны дотоож ємсєх “мода” дэлгэрээд байгаа юм байна. Миний хувьд тодорхойлж хэлэх vг олдсонгvй. Ямар ч байсан хийгээд зардаг хvмvvс нь ч байдаг юм байна, дуртай нь аргагvй худалдан аваад хэрэглэдэг этгээдvvд нь ч байдаг бололтой. За ингээд эр хvний бахархлаа хэт зайдан маягаар гайхуулах эрмэлзэлтэй далайн эргийн эрчvvдийн “шинэ гоёлыг” сонирхоцгооё.
Эрэгтэй усны хувцасны “шинэ” загвар Хадгалах
2009-08-12, 03:10

Амьдаараа силиконжизсон “хvvхэлдэйн” эмэгтэй

Та бvхэндээ нэгэн танилцах сайтнаас олсон бvсгvйн гэрэл зурагнуудыг анкеттай нь хамт хvргэж байна. Vнэхээр хэлэх vг олдсонгvй. Орчин vеийн бvсгvйvчvvд барбитай адилхан болох гэж хэт их чармайлт, цаг зав, хєрєнгє залрцуулсаад, бvvр сvvлдээ юу нь ч мэдэгдэхгvй хачин амьтад болж хувирах нь улам олшроод байх шиг.Ямар ч байсан би лав vvнтэй гудманд таарвал шууд цочоод, импакт болох байх. Та энэ эмэгтэйг хараад миний юун тухай яриад байгааг та ойлгох байх. Аливаа юм хэмжээнээсээ хэтрэхээрээ л vнэхээр дэмий болчих юм даа.
Амьдаараа силиконжизсон “хvvхэлдэйн” эмэгтэй Хадгалах
2009-08-11, 10:01

Улс тєрчдийн хамгийн алиа тєрх

“Улс орны ирээдvйг гартаа атгаж, нухацтай царай, цагаан цамцтай тєлєв тєрхєєрєє ард тvмэндээ итгэл даах хvний vлгэр дуурайл болж явдаг газар газрын улс тєрчдєєс доорхи хєгжилтэй байдал тєрх гарлаа гэж vv”- гэж бодохоор л инээд хvрээд байх юм. Vнэхээр инээхгvй байхын аргагvй фото цуглуулга байна. Энэ дунд таны хайр хvндлэлийг хvлээж, жинхэнэ шvтээн тань болсон нэгэн байхад, vнэн голоосоо vзэн яддаг ч улс тєрч байж мэдэх юм. Гэвч тэд бvгдээрээ л хvн болохоор байнга тєр шигээ тємєр царайлж явна гэж юу байхав. Ямартай ч энэхvv мэдээлэл маань танд эерэг энерги бэлэглэж, энэ єдрийг тань гэрэл гэгээтэй, хєгжилтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.
Улс тєрчдийн хамгийн алиа тєрх Хадгалах
2009-08-11, 09:13

Шоронгийн гоо бvсгvйн тэмцээн

Газар газрын, тэр дундаа хойд хєршийн эмэгтэйчvvдийн хорихын хvмvvжигчдийн дунд зохиогддог гоо бvсгvй шалгаруулах тэмцээний дvр тєрхийг танд хvргэж байна. Гоо сайхан ертєнцийг аврана гэж ярьдаг нь vнэн л дээ. Гэхдээ тєрєл бvрийн гэмт хэрэг vйлдсэн эмэгтэйчvvд шоронд байхдаа хvртэл бусдаасаа илvv сайхан гэдгээ нотлохыг хvсэх юм даа. Ээ дээ энэ хvvхнvvд vv, гэхээс єєр юу хэлэхэв.
Шоронгийн гоо бvсгvйн тэмцээн Хадгалах
2009-08-08, 22:25

Элдэв зураг (125 фото) №281

Оройн мэнд залуусаа, ойрдоо гадуур дотуур гvйгээд мэдээлэл шинэчлэлт дээр удаасанд уучлаарай. Одоо ингээд гайхалтай мэдээллvvдээр ар араас нь бємбєгдєх болноо. Та нарын нєгєє асуугаад байсан  Enrique Iglesias-ийн 2 дууг Радио-доо оруулцан шvv. Харин одоо хэдvvлээ "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг vзэж, хэдэн хором сайхан хєгжилдєцгєєе. Энэ удаа нилээд алиа алиа зургууд багтаасан байгаа. Хєгжилтэй зургуудаас гадна дотор арзас хиймээр зургууд нилээд байгаа. Миний хувьд тэр модон гулсуурыг хараад шууд л єгзєг, гар хоёр луу єргєс гvн орох мэт тєсєєлєгдсєн.
Элдэв зураг (125 фото) №281 Хадгалах
2009-08-08, 04:59

Илvvдэлтэй гэрэл зурагнууд

Таны ажлын єдрийн алжаалыг ээлжит хєгжилтэй фото агшинуудаар тайлж, инээд хєєр бэлэглэж байна. Амьдралын урсан єнгєрєх мєч бvхэн vнэ цэнэтэй бєгєєд ахин давтагдашгvй байдаг тул гэрэл зураг л хvмvvсийн тvvхийг хvvрнэж, тухайн мєчийн уур амьсгалыг эргэн сануулдаг билээ. Тэгвэл гэрэл зургийг анхааралгvй дарвал, эсвэл хэн нэгэн дvрсгvй этгээдvvдээс болж илэрхийлэх гэсэн санаа нь хэрхэн тэс “хєндлєн” болж хувиран, хамгийн инээдтэй дvр зургийг vvсгэдгийг хамтдаа сонирхоцгооё. За ингээд зураг бvрийг сайн ажиж, зураг авалтыг балласан шал илvv нєхдvvдийг олоорой.
Илvvдэлтэй гэрэл зурагнууд Хадгалах
2009-08-06, 01:08

Чипс шоргоолж хоёр

Нэгэн эр найзуудтайгаа гэртээ шар айрагны vдэшлэг хийгээд, чипсэн даруулгаа эрээд олсонгvй. Гайхаад хартал цонхоороо унагаачихсан байжээ. Тэгээд сайтар ажвал єнєєх даруулгыг ууцан дундуураа тасархай баатрууд хамаг хурдаараа зєєж байна гэнэ. Ингээд залуу маань жижигхэн “чєтгєрvvдийн” амьдралын тєлєєх энэхvv тэмцлийг хальсанд буулгасныг танд хvргэж байна. Єєрєєсєє хэд дахин том, хvнд зvйлийг vлээхэд л хийсдэг шоргоолжнууд хэрхэн хамтын хvчээр зєєж, гэдэс цатгалан байхын тулд яаж тэмцдэгийг харуулсан сонирхолтой фото мэдээллээ хvлээн авна уу.
Чипс шоргоолж хоёр Хадгалах
2009-08-04, 21:13

Уугаад тасарсан нэгнээ шоглосон нь

Савнаасаа бусдыг дийлдэг, архины тєрлийн ундаанаас хэтрvvлэн уусан хэн боловч элдэв паян, асуудлаас ангид байна гэж бараг байхгvй. Бvvр тас vсэртлээ уусан бол хичнээн боловсон нэгэн нь гахайнаас доор болдог билээ. Ингээд нийлж дарвих залуус ийм байдалд орсон нэгнээ гэнэн цагаанаар шоглож, элэг хєшмєєр инээдтэй болгосон тохиолдлуудыг хамтдаа сонирхоцгооё. Тэд сэрэхдээ яах бол гэдэг л хамгийн сонирхолтой байна.
Уугаад тасарсан нэгнээ шоглосон нь Хадгалах
2009-08-04, 05:45

Jennifer Rakowski-ийн бэлтгэсэн єглєєний зоог

Jennifer Rakowski бол Финландаас ирсэн жирийн л нэг бvсгvй. Тэрээр цай, будаа, тансаг амттанд ухаан жолоогvй дуртай бєгєєд хавч цуглуулах хоббитой аж. Мєн кекс, нарийн боов, талх, зайрмаг мэтийн амттанг хийхдээ ер бусын авъяас, хvсэл сонирхолтой тул тvvний гараар бvтсэн амтны гайхамшгийг мэдэрсэн хvн ахиж амсахын тулд юугаа ч єгєхєд бэлэн болдог байна. Энэ бvсгvй авъяасаа хєгжvvлэхийн тулд хоолны номуудаар гэрээ дvvргэжээ.Мєн Jennifer Rakowski нь єглєєний зоогийг маш євєрмєц, тансаг бэлтгэдэг аж. Ингээд та бvхэн тvvний хийсэн єглєєний унднуудтай танилцаж, зарим нэгийг нь туршиж vзээд, ахиж олдохгvй амьдралдаа амтлахын урлагаар дамжуулан аз жаргалыг нэмэрлээрэй.
Jennifer Rakowski-ийн бэлтгэсэн єглєєний зоог Хадгалах
2009-08-03, 19:27

Америк араншин

Америк гvрнээр аялсан газар газрын сэтгvvлчид болон сонирхогчид хальсандаа буулгасан гэрэл зургуудынхаа шилдгийг тvvвэрлэж, “Америк араншин” хэмээх уран бvтээлийн цуглуулгыг бэлтгэжээ.Тэд энэхvv асар том орон зайг эзэлдэг, хvчирхэг улсын єнцєг булан бvрт орших хvмvvсийн єєр єєрийн гэсэн онцлогтой, сэтгэгдэл тєрvvлэхvйц тєрхийг авахыг хичээсэн байна. За ингээд бидэнтэй хэдийний танил болсон “Америк араншин”-г фото ертєнцєєр дамжуулан улам гvнзгийн таниж ард тvмнийх нь бодит тєлєєлєгчдийг ойроос харцгаая.
Америк араншин Хадгалах
2009-08-02, 21:30

Алдартнуудтай адилхан тєрхтнийг шалгаруулжээ

Та бvхэнд, хойд хєршид зохиогддог ээлжит нэгэн алдартны “ихэр” шалгаруулах фото уралдааны оролцогчдын зургийг хvргэж байна. Орос бvсгvйн гоо сайхныг бид ам уралдан биширцгээдэг боловч эдгээр зурагнуудын заримыг нь хараад ємнєєс нь санаа зовж байсныг нуух юун.Гэхдээ ганц нэг нь тухайн одтойгоо адилханаас гадна нvдэнд дулаахан ажээ. Тэдний ихэнх нь Анжелина Жоли-г дуурайхыг оролдсон байна. Тvvн шиг vзэсгэлэн тєгс байхыг хvсэхгvй эмэгтэй хvн гэж хаа байхав. За ингээд зурагнуудаа сонирхож, Холливуудын сайхан бvсгvйчvvдтэй хэн нь илvv адилхан байгааг єєрсдийнхєєрєє сонжицгооё.
Алдартнуудтай адилхан тєрхтнийг шалгаруулжээ Хадгалах
2009-08-02, 08:08