ГЭРЭЛ ЗУРАГ

Хvн 5 долларын тєлєє юу хийдэг вэ?

Та бvхний чєлєєт цагийн хєгжилтэй бєгєєд амттай зууш болгож нэгэн vйл явдлыг толилуулж байна. Хэсэг америк залуус гудамжинд5$тавиад хvмvvсийг чулуу хєєлгєх наадгайгаар тогложээ. Тэгээд дээр нь камер байрлуулчихаж. Ийм маягийн тоглоомийг бид ямар мэдэхгvй биш мєнгє оллоо гээд баярласан хvнийг тонгойход єнєєх дэвсгэрт нь татагдаад алга болоход тэд яаж ичиж улайгаад явдаг билээ дээ. Тэгвэл нэг залуу vvнтэй тєстэй доллар дээр тавьсан хэцvv нэртийг холтгож, 5 долларыг єєрийн болгож чаджээ.
Хvн 5 долларын тєлєє юу хийдэг вэ? Хадгалах
2009-09-30, 07:01

Ийм гэргий, ийм сvйт залуу гэж байх аа…

Аливаа нийгмийн хамгийн бага бvлэг болох гэр бvлийг батлах торгон агшин буюу гэрлэх ёслолыг сvvлийн vед залуус єєрсдийн ертєнцийг vзэх vзэл, стиль имиждээ тохируулан бусдаас ялгарахын тулд илт гажууд маягаар хийх нь олширчээ. Бид ємнє нь ч гэсэн тун євєрмєц гэрлэлтvvдийн талаарх мэдээллийг танд хvргэж байсан билээ. Хэрэв vзэж амжаагvй бол заавал орж хараарай гэж зєвлєе. Харин энэ удаад бас нэгэн сонирхолтой хосын хуримыг толилуулж байна. Залуу хvн танд аз жаргал, хайр сэтгэлийг ерєєж, хэрэв гойд зvйлд дуртай бол амьдралд ганц тохиох сувдан хайрын бататгалын мєч болсон хуримын ёслолоо эдгээрээс будаа идэн тэмдэглэж ч болох юм шvv гэж сануулмаар байна. Залуу нас, эрх чєлєє байхад яадаг юм.
Ийм гэргий, ийм сvйт залуу гэж байх аа… Хадгалах
2009-09-28, 23:58

Элдэв зураг (174 фото) №288

Шинэ долоо хоногийн эхний єдєр эрч хvчээр дvvрэн ажиллаад сууж байна уу, амралтаараа бодож санасан зvйлээ хэр зэрэг амжуулж чадав даа. Удахгvй ажлын цаг ч дуусах дєхєж, таныг гэрийн зvг гэлдрэхээс чинь ємнє бага зэрэг цэнэглэж єгєхєєр шийдэв. Цэнэг авах єнєєдрийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаар эхнээсээ авахуулаад дуусан дустал таныг эерэг энергээр дvvргэж орхино гэдэгт найдаж байна. За ингээд найзуудаа хєгжилтэй зургуудаа vзэцгээж, хэн бvхнээс илvv гэрэл цацруулан гэртээ хариарай.
Элдэв зураг (174 фото) №288 Хадгалах
2009-09-28, 17:33

''Ахуй юу ахуй бус уу?'' сэдэвт фото уралдаан

Эрхэм уншигч та бvхний мэлмийг ахин нэгэн гэрэл зургийн уралдааны шилдэг арван бvтээлээр мялааж байна. Энэ нь хvн бvрийг хvрээлэн байдаг индvv, сав суулга, гэрлийн чийдэн, ширээ гээд бvхий л ахуйн хэрэглээг урлаг болгох уралдаан юм. Аж амьдрал бол аж амьдрал л байдаг, тvvнд онц гойд бєгєєд сэтгэл догдлуулах зvйл даанч ховор доо. Гэвч тэрхvv энгийн бєгєєд уйтгартай зvйлсийг уран бvтээлчийн нvдээр харж, жинхэнэ урлаг талаас нь гэрэл зургийн хальсанд буулгаж, эвлvvлсэн авъяаслаг зурагчдын хамгийн шилдэг 10-н бvтээлийг та бvхэнд хvргэх гэж байгаадаа баяртай байна. Бага зэрэг л тєсєєлєн бодоод, ургуулан сэтгэхэд Photoawards-ийн"Ахуй юу, ахуй бус уу"сэдэвт уралдааны оролцогчдын бvтээл дээр єгvvлсэн шиг л хувцас шvvгээнээсээ гарч зугаалахаар зэхэн, данх аяга хоёр ямар нэг зvйлийн талаар ам булаалдан ярилцаж, индvv давалгаагаар наадах ажээ. Гэхдээ зєвхєн эзнийхээ эзгvйд... За ингээд уран сэтгэмжийн ертєнцєєр хамтдаа аялцгаая.
''Ахуй юу ахуй бус уу?'' сэдэвт фото уралдаан Хадгалах
2009-09-28, 01:44

Нар жаргах болон мандах агшны гоо vзэсгэлэн

Єдєр шєнє хоёрын солигдох зааг нь байгаль эхээс бидэнд єгсєн бэлэг гэлтэй хамгийн vзэсгэлэнтэй мєч байдаг билээ. Унаган байгалийн vзэсгэлэн тєгс нь бvрдсэн газарт бол vvр цайх юмуу нар жаргах агшныг ажих нь хэн бvхэнд сэтгэлийн эм болж, эрч хvчийг бэлэглэдэг шидтэй зvйл гэдгийг бид бvхэн сайн мэднэ. Харин энэхvv гайхамшигт vзэгдэл нь vvлэн чєлєєний нар шиг маш хурдан хугацаанд болж єнгєрдєг. Тиймээс л гэрэл зурагчид бусдыг унтаж байхад, шєнє дєлєєр босч, наран мандах агшныг хvлээх юмуу хvмvvсийг гэрлvvгээ яарах бvрэнхий цагаар нар жаргахыг хvлээн сууж, хальсандаа буулган бид бvхний хvртээл болгодог билээ. Ингээд та бvхэнд хамгийн vзэсгэлэнтэй байгалийн хамгийн гайхалтай мєчийн буюу нар жаргах юмуу шингэх агшны тєрхийгPhotoawards-ийн шилдэг 10 бvтээлээр дамжуулан толилуулж байна. Таалан соёрхож, романтик агаад тансаг мэдрэмжийг хvртээрэй.
Нар жаргах болон мандах агшны гоо vзэсгэлэн Хадгалах
2009-09-27, 01:26

Facebook–ийн шинэ офис

Дэлхийн залуусыг байлдан дагуулж байгаа олон нийтийн сvлжээнийFacebookкомпани єдєр ирэх тусам єргєжин тэлж, улам алдартай болж байгаа билээ. Саяхан тэднийхэн хуучин офисоо сольж, vзэсгэлэнт Калифорнийн Пало Альто-д нvсэр том шинэ албан байртай болжээ. Ингээд та бvхэнд энэхvv шинэхэн офисынх нь дvр зургийг толилуулж байна.
Facebook–ийн шинэ офис Хадгалах
2009-09-25, 21:42

Элдэв зураг (138 фото) №287

Удахvй ажлын цаг дуусах дєхєж, магадгvй таны ажил ундарсаар л байгаа бол тvр хийж буй зvйлээ хойш тавиад Саакын зvгээс та бvхний алжаалыг чинь тайлахаар бэлтгэсэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг нээж vзнэ vv. Шинэ дугаарт амьтадын єхєєрдєм хєгжилтэй тєрхvvд, ойрын vед дэлхий дахинд болсон vйл явдлуудын сонирхолтой агшин, бvсгvйчvvдийн харц булаам тєрхvvд гээд олон цар хvрээг хамарсан гайхалтай зургууд та биднийг хvлээж байна. Сонголт хийх эрхийг танд vлдээе.
Элдэв зураг (138 фото) №287 Хадгалах
2009-09-25, 01:50

Silvercash Bikini Contest - бикинигийн тэмцээн

Жил бvрийн зун цагийг угтан тохиодог байсан алдартSilvercash Bikini Contest-ийн гайхамшигтай тачаангуй оролцогчдын тєрхийг та бvхэнд єргєн барьж байна. Мэдээж хараад хараад уйдамгvй энэ бvсгvйчvvдийн зургийг уншигч та урьд ємнє нь хаа нэгтээ харж байсан л байх. Гэхдээ бид 2004-2007 он хvртэл зохиогдож байсан энэхvv алдартай бєгєєд ардчилсан тэмцээний хамгийн дур булаам оролцогчдын зургийг цуглуулан хvргэж байгаа гэдгээ хэлэх нь зvйтэй байх. Silvercash Bikini Contest тэмцээн 2008 онд ч гэсэн зохиогдсон гэх яриа байвч ямар нэгэн мэдээлэл, фото зураг олдоогvй тул итгэхэд бэрх ажээ. Ямартай ч уг тэмцээнд том хєх, хэлбэрлэг єгзєгтэй бєгєєд vзэсгэлэнтэй царайтай, мєн зоригтой л бол ямар ч насны аль ч vндэстний бvх бvсгvйчvvд оролцох боломжтой байжээ.
Silvercash Bikini Contest - бикинигийн тэмцээн Хадгалах
2009-09-24, 18:37

91 настай хамгийн уян хатан євєє

Маш уян хатан биетэй євгєн ахын юу хийж чаддагыг хамтдаа сонирхоцгооё. Нvгэлт хорвоогийн хєрсєн дээр хvй таслан мэндэлснээсээ хойш 91-дэх намраа угтаж байгаа энэ настны он жилийн тоосонд элэгдсэн баймаар яс нь 18-тай уяхан бvсгvйнхээс ч илvv нугарч, тэнийж чадаж байгаа нь vнэхээр гайхалтай ажээ. Харин тvvний энэ чадварыг йогийн гайхамшиг, зєв хооллолтын ашиг шим, бясалгах урлагийн ач тус зэргийн алин болохыг шийдэх эрхийг мэргэн уншигч таны оюуны тольтод vлдээе.
91 настай хамгийн уян хатан євєє Хадгалах
2009-09-24, 17:51

Элдэв зураг (149 фото) №286

Єдрийн мэнд хvргэе залуусаа, vдийн цайны дараа бага зэрэг нозооролтын байдалд орж нойр хvрэх, бас залхуу хєдєлж байгаа бол сэргээх эмчилгээндээ орохыг хvсч байна. Энэ бол мэдээж та бvхэний єнєєдєр уух ёстой жор "Элдэв зураг" цувралын шинэ дугаар билээ. Энэ удаа ойрд оруулж амжаагvй болон шинэ дугааруудын хамгийн шилдгvvдийг багтаасан байгаа. Ингээд найзуудаа хамтдаа хєгжилтэй зургуудаа vзэцгээж, хэдэн хором баясацгаая.
Элдэв зураг (149 фото) №286 Хадгалах
2009-09-22, 23:36

Цуутай зурагнуудын цаадах санаанд оромгvй нууцууд

Та бvхэнд энэ єдрийн мэндийг хvргэж, жаран єртєєлєн єнєєдрийг хvрсэн тvvхэн чухал ач холбогдолтой тєдийгvй бусад алдартай гэрэл зургуудыг бидний сэтгэлд хvргэхийн тулд ямар єєрчлєлт оруулж нvдийг маань хэрхэн хуурч байсан талаар санаанд ч оромгvй баримтуудыг толилуулж байна. “Тvvхийн нэгээхэн хуудас болон vлддэг гэрэл зургийн ертєнцєд эртнээс хойш эвлvvлэг хийж, янз бvрийн объект тєдийгvй хvнийг хvртэл нэмж хасаж байсан гэж vv?” Гэсэн хєнгєн манантай эргэлзээг энэхvv єчvvхэн мэдээлэл маань танд тєрvvлэх болно. За ингээд хэний ч толгойд орж ирэхгvй “асуугдаагvй асуултын хариуг” тольдоцгооё. Чухам яагаад хэний ч толгойд орж ирэмгvй гэснийг та vргэлжлэлээс ойлгож авах болно.
Цуутай зурагнуудын цаадах санаанд оромгvй нууцууд Хадгалах
2009-09-22, 07:52

Єнєє муу папараццийнхан ба тэдний бvтээлvvд

Хvний сониуч зан, бусдынхаа мууд дурлах далдхан шунал нь арилаагvй цагт муу нэртэй, луу данстай папараццийнхан оршсоор, сонирхол татсаар байх болно. Тэдэнд ихэнх хvмvvс дургvй байдаг ч гэсэн тэд ажлаа яаж хийхээ хамгийн сайн мэддэг бєгєєд тvvгээрээ бахархаж, тvvнээсээ бас таашаал авч чаддаг билээ. За ингээд бvгдээрээ ч гэсэн аппаратандаа нэг нvдээ нааж, хэлээ бултагануулан эрээ цээргvй шуналтай гэгч нь "онилох" тєрх болон тэдний хамгийн эгзэгтэй, зэвvvн бvтээлvvдтэй танилцаж, кайф авцгаая.
Єнєє муу папараццийнхан ба тэдний бvтээлvvд Хадгалах
2009-09-19, 13:22