ГЭРЭЛ ЗУРАГ

Нvцгэн эр машинруу “халдсан нь”

Ємнєд Хєршийн Хэфэй хотод жирийн л нэгэн єдєр vргэлжилж байв. Оршин суугчид нь мєр мєрєє хєєн алхаж, хятадын нэгэн хотын, бужигнаж шуугисан эгэл єдєр єрнєж байлаа. Гэтэл хаа нэгтэйгээс нэгэн мярайлаг залуу чармай шалдан гvйж гарч ирээд, гэрлэн дохионд зогссон машинуудын нэгний хамар дээр цээжээрээ хэвтчихээд доороос нь єргєж эхэлсэн байна. Тэрээр нєгєє муу машиныг чинь хамаг чадлаараа дээш єргєнгєє: “Надад хvч чадал хайрлаач!”- гэж хоолойгоо сєєтєл орилсон гэнэ. Тухайн тэргийг газраас хєндийрvvлж чадсан эсэхийг нь бvv мэд, ямартай ч цагдаа нарын сургаар мань залуу сандран гvйж, сэрээгээ хангинуулан ирсэн пургоных нь доор “хорогдсон” ажээ. Сахилгагvй залууг гаргаж авахын тулд цагдаа нар хир их удаж, хичнээн хvч зарцуулсныг мэдэж чадсангvй. Ямартай ч ийм нэгэн хєгжилтэй боловч хvний эрх чєлєєг хэт боохоор яаж тэсэрдгийг харуулсан тус улс дахь ээлжит нэгэн хачин явдлын дvр зургийг танд хvргэе. Инээгээд єнгєрнє vv, элдвийг тунгаана уу, таны л хэрэг.
Нvцгэн эр машинруу “халдсан нь” Хадгалах
2010-03-23, 21:12

Хурим найран дээрхи бvх нийтийн “сэлэлт”

Ємнєд Африкт болсон нэгэн залуухан хосын хуримны дараахи нижгэр найрын vеэр ийм нэгэн хєгжилтэй vйл явдал болжээ. Хос хоёрын аав ээж, ах дvvс нь бvгд нэгэн голын томоос том модон гvvрэн дээр зогсоод зурагаа авахуулахаар зэхэж гэнэ. Гэрэл зурагчин “Анхаар, Дарлаа!” гэж хэлж дуусмагц, єнєєх хуучны модон гvvр нь тийм олон хvнийг дааж дийлэлгvй хугаран унажээ. Бvгд л яахаа мэдэхгvй сандардалж, хvргэн, бэргvй, хадам, худгvй бvгд л усанд унацгаасан байна. Ямартай ч бvгд эсэн мэнд vлдсэн гэдэгт итгэлтэй байна. Хурим бvр дээр ийм явдал тэр бvр тохиолдоод байдаггvй шvv дээ. Ёстой л мартахын аргагvй дурсамж vлдээсэн солиотой хурим болж дээ. 
Хурим найран дээрхи бvх нийтийн “сэлэлт” Хадгалах
2010-03-23, 19:58

Szymon Brodziak-ын эротик гэрэл зургууд

Нэрт гэрэл зурагчин Szymon Brodziak нь 1979 онд Польш улсад мэндэлжээ. Тэрээр гэрэл зургийн ертєнцийн эротик оронд зайд уран бvтээлээ тvлхvv туурьвиж, єєрийн гэсэн байр суурьтай болсон нэгэн юм. Ихэвчлэн хар цагаан зургуудаар бvтээлийнхээ санг дvvргэсэн тэрээр Playboy, Porsche, Asus, Yes, Media Markt зэрэг олон алдартай газруудтай хамтын гэрээгээр ажилладаг бєгєєд єндєр зэрэглэлийн гавъяа шагналыг чамгvй их хvртсэн хvн юм байна. Ингээд Szymon Brodziak-ын хар-цагаан, эротик гэрэл зургуудын сэтгэл сэргээж, сэрлийн галыг асаасан ер бусын ертєцнєєр аялна уу.
Szymon Brodziak-ын эротик гэрэл зургууд Хадгалах
2010-03-23, 00:23

Зєвлєлтийн нийгмийг эротик єнцгєєс харвал

Шинэ оросын авъяаслаг зураач Валерий Барыкин нь коммунист дэглэмийн нудраган доор “шудрага, ажилсаг” иргэн гэгдэх зузаан, хатуу багны цаана хvсэл тачаалаа нууж байсан Зєвлєлт Оросын vеийн эх орон нэгтнvvдийнхээ амьдралыг харуулсан эротик, бєгєєд хараа татам цуврал зургуудыг бvтээжээ. Эдгээр зургуудыг харахад нээрээ л Орос шиг сайхан хvvхнvvдтэй газарт чин журамтай, шудрага иргэний дvрээр єдєр бvрийг нэгэн хэвээр єнгєрvvлэхэд эрчvvдэд нь vнэхээр хэцvv байсан байх гэж санагдлаа. Мєн зєвлєлт оросын vеийн орос бvсгvйчvvд хvн л юм хойно доорхи зургууд дээрхи шиг биш юмаа гэхэд зарим нэг нь тодорхой хэмжээгээр эрчvvдийн харцыг булаахыг оролддог л байсан байж таарна. Ямартай ч урьдынхаасаа харьцангуй эрх чєлєєтэй болсон нийгмийн ийм нэгэн чадварлаг уран бvтээлчийн нvдээр социалист эх орных нь эротик мєчvvдийг танд толилуулж байна. Энэ нь зєвхєн нэг л уран бvтээлчийн тархинд ургасан тєсєєлєл боловч vнэний ортой ч байж мэдэх юм. 
Зєвлєлтийн нийгмийг эротик єнцгєєс харвал Хадгалах
2010-03-20, 20:01

Намхан тунелийн гай

Бидний тунель гэж нэрлэж заншсан замын хоолой бол хаа газарт байдаг зvйл билээ. Гэвч эртнээсээ суурин амьдралд дадал болсон хєгшин европын тvvхт Парис хотод хvртэл элин галавын vе биш, энэ манай хєгжсєн цагт, замынхаа тунелийг буруу тооцоотойгоор барьсан байх юм. Магадгvй энэ нь дээхэн vеийн хоолой ч байж болох юм. Ямартай ч Парисын энэхvv тунелийг “том оврын машины алуурчин” гэж нэрлэдэг нь оргvй нэр биш, харин олоод оночихсон хоч бололтой. Уншигч та энэхvv тунелийг хэрхэн єєрийн “золиоснуудаа харгисаар хєнєєж” буй дvр зургуудыг нvдээрээ харж vнэмшинэ биз ээ.  Энэ жолооч нар нь ч тэр, ийм юман доогуур чихээд орж л байдаг. Єєр замгvй л байсан юм байлгvй дээ. Ямартай ч нилээн хєгжилтэй бас сонирхолтой л ажээ.
Намхан тунелийн гай Хадгалах
2010-03-20, 19:48

Элдэв зураг (175 фото) №336

Оройн мэнд залуусаа, та бvхэн сайхан баярласан уу. Эрчvvд маань єнєєдєр гэр зуураа байна уу эсвэл шараа тайлна гээд гарчихсан уу. 3-р сарын 18-нд бид хэд чинь их єрєвдєлтэй шдээ. Учир нь тусгайлан "Эрчvvдийн баяр" гэж байхгvй болохоор "эх орон дуудвал би бэлэн" гэх мэтийн vгээр єєрсдийгєє хурцлаад, хvvхнvvд нь та нар ямар цэрэгт явсан биш гэж гоочлоод л... нуулгvй хэлэхэд сэтгэл дундуур л байдаг. За ингээд эх орон дуудах vед эр цэрэг нь би шvv дээ гээд "Элдэв зураг" цувралынхаа амралтын дугаарыг бvх эрчvvддээ зориулж байна. Мєн хятад болон зарим орнуудад энэ цувралын зургууд нь гарахгvй байгаа тул яаж vзэх талаар хэдэн зєвєлгєє оруулсан байгаа.
Элдэв зураг (175 фото) №336 Хадгалах
2010-03-20, 05:29

Тvvх эхэлсэн газар

Ирландад тєрж єссєн нэгэн эр Австралид арван хэдэн жил амьдарч байгаад эх нутагтаа эргэн ирж суурьшжээ. Унасан газар, угаасан усандаа  буцаж ирсэн мань залуу хvvхэд насныхаа дурсгалтай зургуудыг яг авахуулж байсан газрынхаа фон-н дээр барьж,  ахин хальсанд буулгасан нь маш сонирхолтой болжээ.Тэрээр: “Энэ зурагнууд маань надад хvvхэд ахуй насандаа хаагуур тоглож, хаана гvйж явсныг минь сануулж, хайртай хvмvvсийн минь тэр vеийн тєрхийг тархин дотроо бодит мэтээр эргэн тєсєєлєхєд тус болдог бєгєєд аз жаргалаар дvvрэн мєчvvдийг минь буцааж амилуулдаг юм.” гэжээ. Ингээд бvтээлч сэтгэлгээтэй энэ залуугийн амьдралынхаа хамгийн сайхан vеийн фото агшнуудаар хийсэн сонирхолтой бvтээлvvдийн цуглуулгыг єєрийнх нь тайлбарын хамтаар танд хvргэж байна. Бидний хэн ч гэсэн єєрчдийн фото агшнуудаа яг зураг авсан тэр газар нь очиж байгаад ингэж ахин хальсанд буулгавал хєєрхєн санагдлаа.
Тvvх эхэлсэн газар Хадгалах
2010-03-18, 04:56

Амьд зураг

Ихэнхи зураачид аль болох бодит амьдралд ойр бvтээл туурвихыг хичээдэг байхад цєєхєн хэд нь бvvр ч эсрэгээрээ, бодит амьдралыг, тэр тусмаа амьд хvнийг жинхэнэ урлаг болгохыг эрмэлдзэг байна. Эгэл оршихуйг уран зураг мэт болгон єєрчлєх ийм сонин чиглэлээр бvтээлээ туурвидаг зураачдын нэг нь Alexa Meade юм. Тэрээр амьд моделуудынхаа бие болон хувцас дээр шууд акрилан будгаар зурж, бодит мэт уран зураг, уран зураг мэт бодит байдлын содон оршихуйг бий болгодог ажээ. Энэхvv авъяаслаг бvсгvйн бvтээлийн цємрvv нь нэвтрэхийг та хvсч байна уу? Хэрэв тийм бол Вашингтон дахь vзэсгэлэнг нь зорих хэрэгтэй болно. Харин одоохондоо тийшээ очих боломж, бэлгvй байгаа бол зvгээр л манай нийтлэлд анхаарлаа хандуулахад Alexa Meade-гийн ертєнцєєр тодорхой хэмжээнд аялах боломжтой. Ингээд дэлгэцэндээ ойртон суухыг зєвлєе.
Амьд зураг Хадгалах
2010-03-17, 23:08

Элдэв зураг (170 фото) №335

Дугаар бvр нь бид бvхэнд шинэ мэдрэмж, эрч хvч, инээд хєєр бэлэглэж байдаг "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Нийгмийн болохгvй бvтэхгvй хар бараан стресс дагуулсан мэдээллээс тvр ч болтугай холдоод оршин буй ертєнцийнхєє гэгээлэг сонирхолтой дvр зургийг тольдох нь зvйтэй болов уу. Єнєєдєр та бvхэндээ хєнгєн инээд, дэггvй тєсєєллийн ертєнцєєр аялуулах олон гайхалтай зургуудыг оруулсан байгаа. За ингээд найзуудаа хамтдаа цувралаа дэлгэн харцгаая.
Элдэв зураг (170 фото) №335 Хадгалах
2010-03-17, 03:48

National Geographic-ийн энэ сарын шилдэг гэрэл зургууд

National Geographic-ийнхан Дэлхийн єнцєг булан бvрт тvгэн ажилладаг сэтгvvлчдээсээ ирvvлсэн гэрэл зурган бvтээлvvдээс долоо хоног бvр єдєр єдрийн шилдгvvдийг нь шалгаруулж, олны ємнє дэлгэн мэлмийг нь баярлуулдаг билээ. Тэгвэл бид энэ удаад National Geographic-ийн сэтгvvлчдийн дуранд єртєж, хальсанд буусан дєрвєн долоо хоногийн зургуудаас хамгийн ихээр сэтгэлд хvрсэн, шилдэг бvтээлvvдийг багцлан хvргэхээр бэлтгэлээ. Амьдарч буй гаригийнхаа жинхэнэ гоо vзэсгэлэнг, мэргэжлийн гэрэл зурагчдын сэтгэлийн утсыг хєндєж, тархины гvнд бодол тунгаалгасан жинхэнэ сор бvтээлvvдийг таалан соёрхоно уу.
National Geographic-ийн энэ сарын шилдэг гэрэл зургууд Хадгалах
2010-03-17, 00:01

Michael Heinsen-ны нvд гялбам бvтээлvvд

Michael Heinsen нь Гамбург-д ажиллаж аьдардаг жинхэнэ мандаж яваа авъяаслаг сурталчилгааны гэрэл зурагчин, эвлvvлэгч юм байна. Тvvний бvтээл бvр нь амьдралын баяр баясгалан, аз жаргалтай мєчийн гялалзсан туяа, эрч хvчийг агуулсан байдгаараа онцлог ажээ. За ингээд залуу насны эрч хvч, хайр дурлалын гал, vнэнч нєхєрлєлийн амтыг Michael Heinsen-ын энэхvv бvтээлийн дээжисээс мэдэрч, єдєр тутмын амьдралдаа єнгє будаг нэмээрэй. Тvvний бvтээлvvдийг ажин суухад: “Хичнээн сайхан дэлхий дээр амьдрана вэ, би” гэж єєрийн эрхгvй дуу алдмаар санагдана.
Michael Heinsen-ны нvд гялбам бvтээлvvд Хадгалах
2010-03-16, 23:37

Бєхийн спортын хамгийн хєгжилтэй агшнууд

Ямар ч олимп, ямар ч спортын тэмцээн уралдаан болоход манайхны ёстой нvvр улайж, шагналгvй vлдэх нь тун ховор тєрєл бол чєлєєт бєх билээ. Тэгвэл ясанд маань шингэсэн барилдах урлаг, бяр хvчийг ганц дэлхийд таниулж єгдєг энэ спорт нь хамгийн элэг хєшмєєр, хєгжилтэйд тооцогддог байна. Яагаад гэвэл тамирчдын нvvрний хувирал, сэтгэл хєдлєлийн илэрхийлэл, бяраа шавхаж буй агшны царайны “ярвайлт” гээд л инээд хvрэм тєрхvvд бол байнаа байна. За тэр барилдааны vеийн хоёр єрсєлдєгчийн “байрлал”-ын хувьд бол ярих ч юм биш. Ийнхvv, газар газрын чєлєєт бєхчvvдийн ялалтын тєлєє улайрах агшны хамгийн элэг хєшим цуглуулгаар жихvvн хvйтэн хирнээ хаврын хавсаргатай єдрєєр таныг далдуурхан гундаах уйтгар гуниг байх аваас тvvнийгээ тvр ч атугай vлдэн хєєгєєрэй. Зарим зургуудийг нь “нохой зодоон” гэж нэрлэж заншсан “дvрэмгvй барилдааны” талбараас авсан байгааг дурьдах нь зvйтэй биз ээ.
Бєхийн спортын хамгийн хєгжилтэй агшнууд Хадгалах
2010-03-16, 08:47